52 настай Хятад эмэгтэй наснаасаа залуу харагддаг нууцаа олон нийтэд дэлгэлээ

4

Гон Ли бол Хятадын алдартай жүжигчин. Хэдийгээр тэр 52 настай боловч үнэхээр гайхалтай харагддаг. Түүний арьс шаазан эдлэлтэй төстэй гэж хэлэхэд буруудахгүй, өөрөөр хэлбэл залуухан Хятад охидууд шиг л өөгүй арьстай. Нууц нь юунд оршино вэ? Тэр яаж ингэж наснаасаа залуу харагдаж чаддаг юм бол? Хятад эмэгтэйчүүдэд 100 гаруй жилийн өмнөөс ашигласаар ирсэн нууц арга бий. Тэд энэ аргаа үеэс үед дамжин ашигладаг байна.

Аз болоход жүжигчин бүсгүй дэлхий нийттэй өөрийн гоо үзсгэлэнгийн нууцаасаа хуваалцжээ. Хамтдаа нууцыг нь мэдэж авцгаая!

1. Арьсанд өнгө оруулах будааны ус

Хятад эмэгтэйчүүдийн арьс үнэхээр өнгөлөг байдаг. Энэ бол будааны усны ач тус! Тэд будааг жигнэж, энэ шингэнийг хэрэглэдэг. Тэд будааг усанд жигнэж, дараа нь усыг нь хөвөнд шингээн авч нүүрээ арчдаг байна.

2. Арьс болон үсэнд сайн нөлөөтэй камелийн тос

Камелийн тос бол бас нэгэн гоо сайхны нууц. Хятад эмэгтэйчүүд дандаа камелийн тос үс арчилгаандаа хэрэглэдэг. Үсийг ургуулахад сайн нөлөөтэй бөгөөд агаарыг цэвэршүүлэхэд бас үүнийг хэрэглэдгийг дурдах хэрэгтэй болов уу.

3. Батганы эмчилгээнд ашигладаг шош

Хятад эмэгтэйчүүд шошоор маск хийдэг. Эхлээд та шошийг сайтар бутлах хэрэгтэй. Дараа нь ус нэмж хийгээд зуурмаг болгоно. Одоо бэлэн болсон зуурмагийг нүүрэндээ түрхэж 30 минут байлгасны дараа угаана.

Энэ маск батга, тууралт гэх зэрэг арьсны асуудлыг шийдвэрлэнэ. Та туршаад үзээрэй! Мөн шошийг тарагтай хамтад нь хэрэглэвэл илүү үр дүнтэй байх болно.

4. Хөгшрөлтийг удаашруулах ногоон цай

Хятадын гоо сайхны хамгийн гайхалтай нууцуудын нэг бол ногоон цай юм. Арьсыг бүхэлд нь эрүүл болгоно. Сорвийг эмчлэхээс гадна бүдгэрүүлэх бөгөөд арьсан дахь хортой бодисыг гадагшлуулж, үрэвсэхээс сэргийлнэ. Мөн арьсны торгомсог байдлыг нэмэгдүүлэх ач тустай.

5. Арьсыг өнгөлөг болгох гааны навч

Шаазан мэт арьстай Хятад эмэгтэйчүүд гааны навчийг түгээмэл ашигладаг. Үүний тулд та хэсэг гааны навчийг нунтаглан, арьсан дээрээ түрхэх зуурмаг хийхдээ бэлдээрэй. Үр дүнд нь таны арьс өнгөлөг болно.

6. Иллэг

Зүүн зүгийн олон хүний хэлж байгаагаар, цаг хугацаа өнгөрөх тусам иллэг хийх нь амрах, алжаал ядаргаагаа тайлахад нөлөөлж буй гол хүчин зүйл бөгөөд тэр ч үүднээс Хятад эмэгтэйчүүд рефлексологийн хүч чадлыг мэдрэхээр иллэг хийлгэдэг байна. Тэд иллэг хийлгэх нь цусны эргэлтийг сайжруулж, биеэс хорт бодисыг гаргана гэж үздэг. Нүүрний иллэг арьсыг илүү гэрэлтүүлж бас хавагнахаас сэргийлнэ.

7. Арьсыг өнгөлөг болгох куркума

Хятад эмэгтэйчүүд куркумаг гоо сайхандаа бас хэрэглэдэг. Дундад Ази болон Энэтхэгт түгсэн хүнс боловч, Хятадууд гоо сайхандаа түгээмэл хэрэглэдэг байна. Түүнчлэн эрт дээр үед Хятадууд куркумаг орой бүр арьсаа өнгөлөг болгох, үрчлээнээс сэргийлэх зорилгоор маск болгон хэрэглэдэг байжээ.

8. Гожи жимс

Гожи жимсний найрлаганд их хэмжээний амино хүчил, эрдэс бодис, антоксидант, витамин байдаг – эрүүл, цэвэрхэн арьстай болох нууц. Мөн бета каротин агуулдаг тул арьсанд гайхалтай сайн нөлөө үзүүлнэ. Гожи жимсний цай бэлтгэж уугаарай. Хүйтэн эсвэл халуун усанд гожи жимсийг дэвтээж, бэлэн болсон цайг ууна. Мөн дангаар нь идсэн ч болно.

45
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
10
БурууБуруу
10
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. zochin

    2019/02/02 at 13:15

    Го жи жимс гэдэг нь юу юм, камелийн тос нь харин тэмээний тос бол уу

  2. Urnaa Dulmaa

    Urnaa Dulmaa

    2019/02/02 at 13:20

    Raise of the red lantern kinonii gol dur. Goe enegtei shuu

  3. Tuvshinb Kh

    Tuvshinb Kh

    2019/02/02 at 15:12

    gaihaltai yumaa

  4. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2019/02/02 at 16:35

    Uranbileg Bymba

  5. hud hud ternum dund iim ym bhshd

  6. Sodgerel Boldbaatar

    Sodgerel Boldbaatar

    2019/02/02 at 20:55

    Nertei jijighen huuhen argagui shuu dee saihan bh buh nohtsol n bgaa um chin yamar ch amdralin dutmag zovlon bhgui oorin huvin sport coach togooch gerin asragch uilchlegch emch goo zuin zovlogch g.m buh um n bgaa um chin argagui shuu dee

  7. Togtokhsuren Oyunchimeg

  8. Narantsatsral Bazarsad

    Narantsatsral Bazarsad

    2019/02/04 at 01:37

    Ner aldartai mundag jujigchinii tuhai ingej garchig bichij bolohgui bhaa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *