Таны оюун ухааныг хөгжүүлэх 20 чухал вэб сайт

1

Та амьдралынхаа ихэнх цагийг ажлаа хийж, бусадтай ярилцаж, эсвэл фейсбүүк ухаж өнгөрүүлдэг гэдэгт итгэлтэй байна. Гэвч эдгээрээс илүү үр дүнтэй, чухал зүйлс бас байна. Бидний сэтгэл оюун ухааныг хөгжүүлэх зарим сайтуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Таны амьдралд шинэ өнгө төрхийг нэмэх нь гарцаагүй.

20. Free Rice

“Free Rice” бол олон төрлийн асуултанд хэрхэн хариулж байгаагаас тань хамаарч, будааны үр тариа өгдөг сайт юм. Энэ сайт хүмүүсээс авахуулаад шинжлэх ухааны тухай олон төрлийн асуултыг асууж, таны мэдлэгийг сорих болно. Зөв хариулт болгонд танд 10 будааны үр тариа өгнө. Та сайтаас олгох будааны үр тариаг цаашид цуглуулж, үргэлжлүүлэн тоглох боломжтой.

 

19. Coursera

“Coursera” бол дэлхий дээрх хамгийн шилдэг коллеж болон холбоонуудын хичээлийн материалыг санал болгодог сайт гэдгээрээ онцлогтой.

 

18. Udemy

“Udemy” нь мэдээллийн дэлгүүр юм. Өнөөдрийн байдлаар нийт 10-аас багагүй оюутан сурагчид энэ сайтыг ашиглаж байгаагаас гадна сайтад ойролцоогоор 40,000-аас багагүй хичээл, материалууд байдаг байна.

 

17. Lumosity

“Lumosity” сайт таны суралцах чадварыг дээшлүүлнэ. Энгийн сайт шиг харагдах боловч энэ сайт өөрийн гэсэн сонирхолтой контенттой: бүх хүмүүст зориулсан ганцаарчилсан хичээлүүд бий. Эрч хүчтэйгээр сурахад тань туслах нь гарцаагүй.

 

16. Memorado

“Memorado” бол “Mind Training Games” гар утсанд зориулсан үнэгүй аппликэйшн юм. Олон түвшинтэй: 600 гаруй таавартай учир таны оюун ухааныг хөгжүүлэх болно.

 

15. Duolingo

“Duolingo” танд нутгийн аялгатай үгс болон олон нийтэд ойлгогдохоор тайлбарласан утга бүхий өгүүлбэрүүдийг сурахад зориулагдсан сайт юм. Сайтын хэрэглэгчид шинэ зүйлсийг сурч, мэдээлэл авч, мөн сайтын тусламжтай тайлал хийж, өөр өөр төрлийн бичлэгүүдийг хадгалж авах боломжтой.

 

14. Brainexer

“Brainexer” сайтын хувьд таны ой санамжийг сайжруулах, авьяас билгээрээ оноо цуглуулах, эргэцүүлэх, эрдэм мэдлэгтэй болоход тань туслах зорилгоор сонирхолтой тестүүдээр бяцхан сорил авдаг байна.

 

13. Memrise

“Memrise” сайт ерөнхийдөө хэрэглэгчдийн ой санамжийг сүүлийн үеийн системийн тусламжтай сайжруулах зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг сайт юм.

 

12. Project Gutenberg

“Project Gutenberg” сайт нь олон төрлийн ном зохиолуудыг өөртөө агуулсан, цахим номын сан юм байна.

 

11. Curious

“Curious” гэх энэ сайтыг оюутан сурагчид, багш нар болон сайн дурын хэсэг бүлэг хүмүүс бусадтай ажил, амьдралынхаа туршлага, ололт амжилтыг хуваалцах үүднээс бий болгожээ.

 

10. Open Culture

“Open Culture” сайт танд нийгмийн чиглэлээр ямар нэг зүйлд баригдалгүй, үнэ төлбөргүйгээр мэдээлэл цуглуулах, мэдлэг олж авахад туслах болно.

 

9. CogniFit Brain Fitness

“CogniFit Brain Fitness” мэдрэлийн системийг судлах шинжлэх ухаан болон тусгай зориулалтын дасгалуудын тусламжтайгаар асуудлыг шийдвэрлэхэд туслах аппликэйшн юм. Та энэ аппликэйшнийг өдөрт 20 минутаас дээш болон 2-3 удаа хэрэглэх боломжгүй бөгөөд энэ нь үүнийг зохион бүтээсэн хүмүүсийн хэрэглэгчдэд илүү үр өгөөжтэй байхыг бодолцож, энэ аппликэйшнийг бүтээсэнтэй нь холбоотой ажээ.

 

8. Fit Brains Trainer

“Fit Brains Trainer” нутгийн аялгатай үг хэллэгийг зөв сурахад туслах зорилготой сайт юм. Энэ сайт танд оюун ухаанаа сорих 2 эсвэл 3 минутыг олгох болно. Танд урам зориг өгөхөд зориулагдаж, програмчлагдсан сайт гэж ойлгоход буруудахгүй.

 

7. TED-ED

“TED-ED” сайтын хувьд багш нар болон оюутан сурагчдын англи хэл дээр хэлэлцсэн, 10 гаруй минут үргэлжлэх илтгэлүүдийг олон нийтэд хүргэдэг сайт юм.

 

6. Zooniverse

“Zooniverse” сайт таныг шинжлэх ухааны олон талт мэдлэгтэй болгоно. Нэг ёсондоо шинжлэх ухааны мэдлэг, мэдээлэл олгох зорилготой сайт гэж ойлгож болно. Таниас шинжлэх ухааны холбогдолтой, мэдлэгийг тань сорьсон асуултууд асуух ба сонирхуулж хэлэхэд уг сайтын оффис нь Оксфордын их сургуулийн байранд байрладаг ажээ.

 

5. How Stuff Works

“How Stuff Works” сайт танд эд зүйлс хэрхэн ажилладаг болон яаж хувьсан өөрчлөгддөг болохыг харуулж, ойлгуулах болно.

 

4. Unplug the TV

“Unplug the TV” бол хүнд хэрэгтэй мэдээллүүдийн бичлэгийг үзүүлдэг сайт юм. Нэг биш, нилээдгүй олон бичлэгийг үзэж, мэдээлэл авах боломжтой.

 

3. This American Life

“This American Life” бол радио шоу бөгөөд зочдын сонирхолтой түүх болон ямар нэгэн зүйлд хүрсэн үр дүнг нь сонсогчдод хүргэхийг зорьдог байна. Подкаст гэж хэлж болох ба та үүнийг радиогоор сонсох эсвэл тусгай аппликэйшнийг гар утсандаа татаж авч сонсох боломжтой.

 

2. EIDETIC

“EIDETIC” аппликэйшн нь хүний ой санамжийг сайжруулж, муудахаас сэргийлэх зорилготой сайт бөгөөд таны оюун ухааныг хялбархан шалгах болно.

 

1. Answerbag.com

Энэхүү сайт нь хүмүүст хүч чадал гэж чухам юу болох талаар хэлэхээс гадна 1980-аад онд хамгийн шилдэг тамирчин хэн байсан тухай зэрэг сонирхолтой бүх асуултын тань хариултыг өгнө. Хариулт болгон нь үнэн учир та мэдэхийг хүсэж байгаа зүйлээ шууд бичиж, асуухад болох юм.

9
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Miigaa Jambaldorj

    Miigaa Jambaldorj

    2018/09/03 at 11:28

    Ч. Ариунжаргал

  2. Stephen Marvellous

    2019/08/23 at 22:22

  3. Mariam Praise

    2019/10/30 at 04:47

    wow this link was so amazing we really enjoyed you can now download games, music, videos, Tv series from zamob
    “HERE”

  4. Ufuoma Oghwie

    2019/12/31 at 21:06

    Microsoft Cloud is an online storage device which the owner is the Microsoft company.
    https://www.techsovibe.com/microsoft-cloud/

  5. Ufuoma Oghwie

    2019/12/31 at 21:07

    Microsoft has an impact on a lot of things to the life of every human being.
    https://www.techsovibe.com/microsoft/

  6. Ekene

    2021/10/25 at 20:42

    Thank you for this great update

  7. Ekene

    2021/11/12 at 23:21

    I can’t stop coming to this blog daily

  8. Chris

    2021/11/18 at 20:07

    What you have on this site astonishing. will check for more update…. I

  9. CHUKKY

    2021/11/22 at 21:06

    this article was really for me, thank you for the update

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *