Хямдхан бөгөөд энгийн хялбар аргаар ялаа, шумуулаас хэрхэн салах вэ?

1

Ялаа – дэлхий ертөнцийн салшгүй нэг зүйл. Салшгүй гээд тэвчих хэрэгтэй гэсэн үг ч биш, мөн хордуулж ал ч гэсэн үг биш.

Өөрийнхөө эрүүл мэнд болон түрийвчинд гэм хоргүйгээр ялаа, шумуулнаас салах энгийн арга бий! Зардал гарсан ч хэдхэн төгрөг л болно.

Зоосон мөнгөтэй гялгар уутанд хийсэн ус

Энгийн бөгөөд хямдхан аргуудын нэг. Амыг нь  хаадаг гялгар уутанд ус хийгээд хэдхэн зоосон мөнгө нэмээрэй.

Этгээд ч гэсэн зоосон мөнгөтэй усыг ялаа мэлхийтэй том усан сан мэт хүлээн авдаг. Зоосон мөнгөн дээр нарны туяа тусна. Гэрийнхээ үүд, дээвэр, хажууд ургаж байгаа модон дээр ийм гялгар уут өлгөвөл ялаа ойртох ч үгүй. Олон өрөөтэй айл тагтан дээрээ тавьж болно.

 

Цитронелл болон кокосын тос

Энэ аргыг тэр болгон хэрэглэхэд хэцүү. Орцын олдоц муутай юм. 20-30 дусал фитронел дээр хагас аяга кокосын тос нэмнэ. Бүгдийг сайтар холиод жижгэвтэр саванд хийнэ. Савнуудаа өөрөө болгондоо байрлуулна.

Үнэр нь ялааг үргээдэг. Тэгэхээр таныг зовоох ялаа, шумуул ойр хавьд байхгүй болно.

 

Хөвөн бөмбөлөг, ваниль, гаа

Үнэхээр үр дүнтэй. Хоёр хөвөн бөмбөлөг аваад шилэн саванд хийнэ. Дээрээс нь дөрвөн хоолны халбага ванилийн экстракт хийгээд гааны навчаар таглаарай. Шилэн савны амыг марлиар бүтээнэ. Энэ савыг хоол хүнсний хажууд тавихад ялаа эргэлдэхгүй.

 

Архи, хадаасан цэцэг

Ялааны эсрэг элдэв химийн гаралтай бодис худалдаж авсаар байна уу? Гэрт химийн бодис үнэртэхэд хэн л дуртай байдаг билээ дээ?

Хуучин шүршигч саванд архи, бага зэргийн лаванда цэцгийн экстракт эсвэл хадаасан цэцэг нэмээрэй. Цонх, хаалгандаа шүршинэ. Үдшийн турш ялаанаас хамгаалагдана.

 

Алимны уксус

Ялаанаас салах энгийн бөгөөд хямдхан арга. Шилэн саванд эсвэл стаканд уксусаа хийгээд гялгар уутаар таглаад хэд хэдэн газар нь цоолоорой. Цонхныхоо тавцан дээр тавина.

Зөвхөн ялаанаас хамгаалаад зогсохгүй шумуулаас ч хамгаална.

 

Сармис болон цинамон

Бас нэгэн төгс арга – жижиглэн хэрчсэн сармис болон цинамон. Цонхны тавцан дээрээ цацаад л орхичих, ялаа таныг зовоохгүй.

 

Хуучин CD

CD-ний гялбах туяа нь ялааг айлгана. Дээвэр дээрээ эсвэл хажууд ургаж байгаа модноос дүүжилнэ. Сонсоход тэнэг юм шиг хэрнээ үр дүнтэй эд шүү.

22
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *