Хүйсээ солиулж, гэрээсээ хөөгдсөн трансжендер эмэгтэй “Шинэ Зеландын гоо бүсгүй 2020” тэмцээнд амжилттай оролцож түрүүлжээ

1

“Шинэ Зеландын гоо бүсгүй 2020” тэмцээнд Arielle Keil түрүүлж, гоо бүсгүйн титмийг өөрийн болгосноор энэ тэмцээнд түрүүлсэн анхны Филиппин эмэгтэй, мөн трансжендер мисс болжээ. Тэрээр 2017 онд хүйс солиулах хагалгаанд орохоор шийдсэн бөгөөд гэр бүл нь үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй тул харилцаагаа таслаж байжээ. Гэсэн ч тэр цаг үеэс хойш Arielle Keil-ийн амьдралд маш их өөрчлөлт орж, аавтайгаа ч харилцаагаа сэргээж чаджээ. Улмаар 2020 онд тэрээр хүйс солиулах хагалгаанд орсон ажээ. Өдгөө 26 настай түүний хувьд энэ нь амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг болсон төдийгүй, урьд өмнө мэдэрч байгаагүй итгэлийг мэдэрч байна хэмээжээ. Мөн тэрээр, “Гоо бүсгүй болсон талаар сонсоод би итгээгүй. Заримдаа одоо ч бодит биш юм шиг л санагддаг шүү. Томдсон малгайтай цамц өмсөөд, үсээ бөөрөнхийлж боочихоод толинд харах бүртээ өөртөө итгэдэггүй. Хэн ч биш байсан би гоо бүсгүй болчихлоо гэж үү? Сонин хэрэг шүү гэж өөртөө хэлдэг. Энгийн нэгэн охин гэж өөрийгөө боддог бодол минь одоо ч хэвээр” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Arielle Keil “Шинэ Зеландын гоо бүсгүй 2020” тэмцээний гоо бүсгүй болжээ.

arielle.keil

 

Тэрээр энэ титмийг өөрийн болгосон анхны Филиппин гаралтай бүсгүй болсон бөгөөд анхны трансжендер мисс гэдгээрээ мөн онцлогтой.

arielle.keil

 

arielle.keil

 

arielle.keil

 

arielle.keil

 

arielle.keil

 

arielle.keil

Arielle аавтайгаа харилцах харилцаа нь хүйсээ солиулахаас ч өмнө таагүй байсан талаар мөн дурсан ярьжээ.

“Бидний хооронд нийтлэг гэх зүйл бараг л байхгүй учраас аав бид хоёрын харилцаа бусад хүмүүсийнхээс огт өөр байсан. Хүйсээ солиулж гэрээсээ хол амьдрах болсон минь намайг бие хүн гэж өөрийгөө мэдэрч, өөрөө өөрийгөө авч явж чадна гэдгээ аавдаа харуулсан тэр үеэс л бидний хооронд харилцан хүндлэл бий болж эхэлсэн. Би хүйсээ солиулсандаа сэтгэл тун хангалуун байдаг. Түүнийхээ ч ачаар өнөөдөр би өдий зэрэгтэй явна. Аав бид хоёрын харилцаа ч хэвийн болсон. Тэр намайг өөрийн охин мэт л эрхлүүлдэг болж, эцэг үрийн эрүүл сайхан харилцаа үүсч эхэлсэн” хэмээжээ.

Мөн түүнчлэн тэрээр нийгэмд хөлөө олохгүй, амьдралын утга учрын эрэлд яваа хүмүүст цусан төрлийн холбоогоор холбогдсон гэр бүл болон хожим өөрийгөө хүрээлүүлэн бий болгосон найз нөхөд гэсэн хоёр төрлийн гэр бүл энэ хорвоод байдгийг үргэлж сануулахыг хүсдэг гэжээ. Түүний хувьд өөрийн хүрээлэлдээ оруулж, гэр бүл гэж үзэх болсон хүмүүс нь төрсөн гэр бүлийнхэнтэй нь ижил чухал гэдгийг мөн онцолжээ. Тэрээр “Tэд намайг сэтгэлээр унасан үед дэмжиж, очих оронгүй болсон үед минь гэр бүл шиг минь тулж түшиж байсан. Өөрийн хүрээллийг бий болго, тэднийг хайрла, энхрийл, санаа тавь. Хариуд нь чи хэзээ ч ганцаардахгүй” хэмээн ярьжээ.

 

arielle.keil

 

arielle.keil

 

arielle.keil

 

arielle.keil

 

arielle.keil

 

arielle.keil

 

arielle.keil

Arielle Филиппин улсын Давао хотод төрж, Шинэ Зеланд улсын Окланд хотод өссөн бөгөөд хүйсээ солиулахаасаа өмнө Andrew нэртэй байжээ. Тэрээр “Шинэ Зеландын гоо бүсгүй 2020” тэмцээнд оролцсон анхны трансжендер оролцогч болсон бөгөөд уг тэмцээнд түрүүлснээр анхны трансжендер гоо бүсгүй болон түүхэнд үлджээ.

Metro сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр, “Үнэхээр гайхалтай. Энд хүрэхийг би үргэлж мөрөөддөг байсан. Харин одоо би мөрөөдлөөрөө амьдарч байна” хэмээжээ.

Тэрээр хүйсээ солиулах шийдвэр нь ижил хүйстэн байхаас ч хэцүү зүйл байсан. Хүйсээ солиулснаар найз нөхөд, гэр бүл гээд бүх зүйлс үүрд өөрчлөгдсөн талаараа ч дурсан ярьжээ. Амьдралынхаа эхний хорин жилийг “хүсээгүй бие”-дээ өнгөрүүлсэндээ харамсахыг тэрээр огтхон ч хүсдэггүй ажээ. Энгийн амьдралаар амьдар эсвэл гэрээсээ яв гэсэн шаардлагыг гэр бүлийнхэн нь тавих үед тэрээр ирээдүй нь бүрхэг байсан ч бүхнээ баглаад өөрийн ирээдүйг өөрөө бүтээхээр шийдсэн гэдэг. Түүний аз болоход бүх зүйл сайнаар эргэж, аав нь ч түүнийг хүлээн зөвшөөрч, гоо бүсгүйн титэм зүүж, загвар зохион бүтээгчийн мэргэжлийг эзэмшиж хүссэн бүхнээ өөрийн болгож чаджээ. Хүн төрөлхтний хувьд таагүй зүйлсээр дүүрэн ч 2020 он түүний хувьд азтай одтой жил болж байна гэхэд хилсдэхгүй биз ээ.

3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Мөнх Гэрэлт

    Мөнх Гэрэлт

    2020/11/17 at 18:18

    Хэнд хэрэгтэй юм? Хэнд ч хэрэггүй юм нийтлэхээ боль.

  2. Undarmaa

    Undarmaa

    2020/11/20 at 01:00

    Dxdel shn ymn🔥

  3. Burentuguldur Monkhtogoo

    Burentuguldur Monkhtogoo

    2020/11/20 at 01:20

    adrhaar bnshd sda yh gj iim ym share hdiin fuk

  4. А.Ү. Уран

    А.Ү. Уран

    2020/11/20 at 18:55

    Burentuguldur Monkhtogoo Хүн хүний үзэл санаа өөр бөгөөд хараал хэлмээр байгаа бол зайл.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *