
Хүмүүс хайртай нэгнээ алдах үед уй гашууд автдаг. Харин нохойны хувьд яг одоо юу болоод байгааг хүмүүсийн адилаар ойлгож чадахгүй нь мэдээж. Нэгэн хайр татам үнэнч нохой эзнийгээ эргээд ирнэ гэдэгт итгэсээр одоог хүртэл эмнэлгийн орыг нь сахисаар байгаа гэнэ. Харамсалтай нь түүний эзэн саяхан таалал төгсжээ.
3 настай Нью-Жерсид амьдардаг лабрадор үүлдрийн Moose гэх нэртэй нохой эзнийхээ орыг одоог хэр нь сахиж байна. Гэвч тэр энэ хорвоо дээр ганцаархнаа үлджээ. Хүмүүс энэ нохойны зургийг авч, интернетэд тавих болсон бөгөөд ингэснээр хөөрхий нохойг үрчилж авч, түүнд анхаарал халамж тавих шинэ гэр бүл гарч ирнэ гэж найдаж байгаа юм.
“NorthStar” тэжээвэр амьтан хамгааллын газар Moose-ийн зургийг олон нийтэд хүргэхээр шийджээ. Энэ үеэрээ тэд эзнийгээ хүлээж буй гунигласан нохойн талаар зарим мэдээллийг дурдсан байна.
“Moose-д шинэ гэр, гэр бүлтэй болоход нь тусална уу. Тэр бол үнэхээр хайр татам гайхалтай нохой. Түүнд түүний шархалсан сэтгэлийг тайтгаруулах буянтай хүмүүс хэрэгтэй байна. Тэр 3 настай Лабрадор үүлдрийнх бөгөөд хүүхдэд хайртай, мөн өөр нохойнуудтай хамт байхад ямар ч асуудалгүй. Гэхдээ муур эсвэл шувуу тэжээдэг айлд тохиромжгүй. Хүмүүс ээ, түүнд яг одоо хайр халамж хэрэгтэй байна. Тэр таны гэрт аз жаргал авчрах болно. Түүнд шинэ гэр бүл хэрэгтэй байна.” гэжээ.
Уг пост ороод удалгүй олон зуун хүний анхаарлыг татаж, Moose-ийг үрчилж авахыг хүсссэн хүмүүс холбогдсон байна. Харин хэдэн өдрийн дараа тэр шинэ гэр бүлтэй болжээ.
“Moose-ийг нэгэн гайхалтай гэр бүл үрчилж авсан юм. Үлдсэн амьдралынхаа туршид түүнийг хайрлаж, асарч, халамжилж чадах тийм л гэр бүлд тэр очсон. Түүний түүхийг бусадтай хуваалцаж, SHARE хийсэн хүмүүст талархаж байна.” хэмээн тэжээвэр амьтан асран хамгаалах газраас постолжээ.
Тэр хэдийгээр шинэ гэр бүлтэй болж чадсан ч, зуу зуун үнэнч нохойнууд орон гэргүй, таны анхаарал халамжийг хүсэж байгааг дуулгая. Тиймээс та болж өгвөл, сайхан сэтгэл гаргаж, тэднийг үрчилж аваарай гэж хүсье.








Yanjmaa Buyant
2020/11/17 at 16:26
Ebiidee
Nohoi ih uhaantsi amitan shvv.
Dorjgotov Enkhtsetseg
2020/11/17 at 16:36
Uhaantai amitan.huurhiidu
Dogo Dolgorsvren
2020/11/17 at 17:17
Muu hvnees deer uhaantai
Nar Ch
2020/11/17 at 17:39
Ebii de heerhii sain ezen oldooroi unench heerhen amtan
Lkhagva Buyantogtokh
2020/11/17 at 19:09
ямар өр өвдмөөр юм бээ
Sosor Gombo
2020/11/17 at 20:22
Хүнээс л дээр юмдаа !
Оюундарь Отгонбаяр
2020/11/17 at 22:52
Ямар өрөвдөлтэй юм бэ
Аззаяа Аззаяа
2020/11/18 at 12:23
Ymar hoorhon ym de her bargiin nohoi ingehgvi ee
Urgah Dovdon
2020/11/18 at 21:56
Аззаяа Аззаяа buh nohoi iim ezen ni unench hairlaj chadval shuudee
Munkhbat Munkhtumen
2020/11/19 at 10:17
yu geed l. nohoig ingej udaan bailghwee deee.. ambaardaad gargaa biz
Tuya Bayraa
2020/11/19 at 18:53
nohoi uuhaantai amitan shvv
Ээнжийка Ээ Ээнжийка Ээ
2020/11/19 at 20:51
muu naizaas ilvv sain nohoi tejeesen deer.
Zuka Zuka
2020/11/19 at 21:17
bi nohoid aimar hairtai ymar orowdoltoi ym be
Suvda Suvdaa
2020/11/20 at 02:36
Thh azzaya azzay chi medku bn
Namdabaa Daap
2020/11/20 at 02:38
Ymar hoorhon em be her bariin nohod ingedgvi ezendeen vnench em
Suvda Suvdaa
2020/11/20 at 02:39
Sain geltgu bugd l sainshs ezen ni unencher hairlaj chadval muu nohoi gej baidaggu ym!!!! :((
Altantuya Erdenebayar
2020/11/20 at 13:48
Yg manai nohoinii ijil ni bnshde daach bi oor aild ogtson %iin asuudal garaad😓😭
JennieStan
2020/11/20 at 15:08
Suvda Suvdaa ymr dalii ymbe MUU NAIZAAS ILUU SAIN NOHOI TEJEESEN DEER. l getsen bshd? yun ezen? muu nohoi edr yriad bgan? ene hunii bichsn comment door ooriho % bodliig tegj ilerhiilj replydmeergu bna zuer commentoo bichhed ydg bn lel