Ямар гутлыг оймстой, ямрыг нь оймсгүй өмсөх вэ? Зөв өмсөж сурах шаардлагатай эрэгтэй хүний 10 төрлийн гутал

6

Оймстой хөлөндөө сандаль углаж өмсдөг байсан инээдтэй үеийг дөнгөж дуусгаж байх үед загварынхан маань дахиад л шинэ, мэдэхгүй зүйлс гарган ирж дэлгэрүүлж эхэллээ. Ингээд энэ бүхэнд зориулж том цүнх дүүрэн нэгэн хэвийн өнгөтэй оймс цуглуулах уу эсвэл бүх л гутлыг оймсгүй өмсдөг болж байгаа юм уу?

Энэ удаа оймс-гутал гэсэн хослолын тухай нэгдсэн ойлголт авахын тулд sockless хэмээх трендийг судалж үзээд чухам ямар төрлийн хувцас ямар гуталтай зохицдог тухай ойлгож авлаа.

1. Мокасин

Энэ бол арьс болон түүнтэй адилтгах илгэн эдээр хийсэн хөнгөн гутал юм. Үүнийг америкийн индианчууд анх хийж өмссөн бөгөөд холын аян, анд чимээ гаргалгүй явахад их тохиромжтой байсан байна. Ийм гутал нь тэнгэрт ганц ч үүлгүй, халуун дулаан өдөр зугаалж явахад хамгийн сайн тохирно.

Оймстой юу, үгүй юу? Хэрвээ гутлын элдэв завсрын цаанаас оймс цухуйж харагдах бол оймсгүй өмсөнө. Бусад нөхцөлд жижиг оймстой өмсөж болно.

Юутай өмсөх вэ? Цайвар өнгөтэй, натурал материал болох хөвөн даавуу зэргээр хийсэн өмд болон богино өмд-шорт.

 

2. Топсайдер

Энэ гутал нь мокасинаас ялгагдах нэг том ялгаатай байдаг нь хөлийн шагай хавиар хөл тойрсон үдээстэй, түүнийг хөлийн урд хэсэгт уядаг явдал юм. Энэхүү топсайдерийг (topside – хөлөг онгоцны дээд тавцан гэсэн утгатай) хөлөг онгоцны халтираатай дээд тавцангаар явахад зориулж хийсэн байна. Гутлын ул үргэлж арзгар байна.

Оймстой юу, үгүй юу? Оймс огт өмсөхгүй. Топсайдерийг усанд сэлж, нойтон хөл дээр өмсдөг бөгөөд ийм нөхцөлд норсон оймсыг татаж чангаах нь ямар эвгүй байхыг төсөөлөхөд хэцүү биш байх.

Юутай өмсөх вэ? Бүх төрлийн хувцастай өмсөж болно. Чөлөөтэй цамц, гэгээлэг өнгөтэй эргүүлсэн өмд зэрэг яхтаар зугаалах үед таарах хувцастай өмсөнө.

 

3. Лофер

Лофер бол Норвегийн гуталчдын хийсэн бүтээл бөгөөд хойд зүгийн загасчдын өмсдөг байсан гутлыг сайжруулсан загвар юм. Гол онцлог нь үдээсгүй, урд талдаа хөндлөн жижиг хэлтэй. Энэ жижиг деталийг янз бүрийн байдлаар гоёж болох ба цацаг унжлагатай байх (tassels-лофер), ромбо хэлбэртэй зүсэлттэй (пенни-лофер) хийх нь элбэг. Слипер нь лоферийн бас нэг хувилбар бөгөөд хамба хилэн, илгэн арьсаар хийдэг.

Оймстой юу, үгүй юу? Хэрвээ ажил хэргийн хувцастай өмсөж байгаа бол оймстой өмсөнө. Гэхдээ сонгодог гуталнаас ялгаатай нь энэ гуталтай цуг янз бүрийн хурц өнгө, хээтэй оймс өмсөж болно. Харин слипер өмсөх үед оймс хэрэггүй.

Юутай өмсөх вэ? Загварын ертөнцийн нэгэн төлөөлөгч болох Gucci-ийн дэлгэрүүлж байгаагаар лоферийг ажил хэргийн хувцастай өмсөж болох боловч зангиа зүүхгүй. Мөн жинс болон бусад нягт материалтай, янз бүрийн өнгөтэй өмдтэй хослуулж болно. Слипер нь гэрийн оймстой хамт өмсөх зориулалттай анх үүссэн бөгөөд одоо гудамжинд албаар хайш яаш байдлаар өмсөх болжээ.

 

4. Эспадриль

Хот, гудамжинд их халуун болох үед эрчүүд заавал задгай сандаль өмсөх хэрэггүй. Эспадрилийг  халуун наранд шарагдаж байдаг Испаничууд XIV зууны үед бий болгож өмсөж эхэлсэн байна. Улыг нь ил байдлаар оёсон, гутлын дээд хэсгийг бат бөх даавуу болох канвасаар хийсэн зэргээр нь энэ гутлыг амархан таниж болно.

Оймстой юу, үгүй юу? Оймсгүй. Энэ гутал агаар маш сайн дамжуулах учир хөлрөөд байх нь бага байдаг.

Юутай өмсөх вэ? Энэ гуталтай эрэгтэй хүний зуны бүх л төрлийн хувцас таарах боловч албан ёсны болон наран шарлагын хувцастай цуг өмсөхгүй. Цайвар өнгөтэй жинс, чинос өмд, шорт зэрэгтэй хамгийн сайн тохирно.

 

5. Слипон

Серфингчдийн энэ гутал 1997 онд гарсан байна. Энэ гутлын онцлог нь ямар ч үдээс байхгүй, (хоёр талд байх уян оруулга хөлд барина) өсгийгүй, бат бөх тэгш ултай. Орчин үеийн ийм гутал нь арьс, илэг, орчин үеийн өндөр технологийн материал зэргээр хийгдсэн байна.

Оймстой юу, үгүй юу? Үгүй. Энэ гутлыг “наран шарлагын газрын ойролцоох” газар өмсдөг учир оймс өмсөх нь хүнд муухан сэтгэгдэл төрүүлнэ.

Юутай өмсөх вэ? Слипоныг өмсөх дуртай хүмүүсийн хувьд хамгийн олон янзын хувилбар боломжтой бөгөөд наран шарлагын хувцас, casual, энгийн байдалтай ажил хэргийн хувцас зэрэгтэй хослуулж болно. Гэхдээ костюм болон ажил хэргийн гэмээр өмдтэй үед арьсан слипон дээр билээ. Илгэн болон орчин үеийн материалтай слипоныг шорт, чинос өмд, хурц, гэрэлтэй жинс өмд, моодны цамцтай өмсөж болно.

 

6. Богино түрийт кет

Алдарт Converse All Star, түүний бүх л хувилбар нь хот дотор явахад хамгийн сайн таарсан хувилбар болов уу. 1957 онд Converse нь сагсчин Чак Тейлортой хамтран (Charles `Chuck` H. Taylor) богино түрийтэй шинэ кет танилцуулсан нь энгийн оюутан, бизнесмен, баячууд бүгдийн өмсөх дуртай гутлын нэг болсон байна.

Оймстой юу, үгүй юу? Өөрийн хүссэнээр бол. Анх энэ намхан түрийт кетийг оймсгүй өмсөхөөр хийсэн бөгөөд ийм үед гутал хөлийг сайн жигд барина гэж тооцож байж. Одоо ийм хатуу дүрэм үйлчлэхээ больсон бөгөөд оймстой өмсөх бол хамгийн гол нь ялгараад байхгүй, бага анзаарагдах оймс хэрэглээрэй.

Юутай өмсөх вэ? Энэ тал дээр бүрэн чөлөөтэй. Цэвэр спортын хувцаснаас casual стил, чанамал жинс, 90-ээд оны аварга том бомбер зэрэгтэй өмсөнө. Гэхдээ нэг дүрэм бас байдаг бөгөөд тэр нь намхан кетийг доогуураа нарийссан өмд дээр өмсөх нь тэгшхэн өмд өмссөнөөс илүү сайхан харагддаг байна.

 

7. Пүүз

Пүүз бол спортын гутал. Орчин үед пүүзний төрөл маш их бөгөөд хөлд эвтэйхэн, алхаж гүйхэд тохиромжтой, аливаа идэвхтэй үйлдэлд хамгийн сайн таарсан гутал юм.

Оймстой юу, үгүй юу? Оймстой. Кетийг бодвол пүүзийг заавал оймстой өмсөх ба энэ нь хөлийн ул хэт хөлрөхөөс, үрэгдэхээс хамгаалж байгаа хэрэг юм. Өдөр тутмын пүүз өмсөхдөө богинохон спортын оймс илүү тохиромжтой. Харин мэргэжлийн пүүзний хувьд агаар сайн нэвтрүүлдэг, натурал материалаар хийсэн, урт, тусгай оймс хамгийн зөв сонголт билээ.

Юутай өмсөх вэ? Пүүз маань спортын танхимаас хотын гудамж руу амжилттай шилжсэн гутлын хувьд ямар хувцастай өмсөх вэ гэдэг тал дээр их анхаарах хэрэгтэй. Пүүзтэй цуг карго өмд, шулуун жинс, спортын бүх төрлийн өмд өмсөнө. Цамцны хувьд футболк, свитшот, шоотой цамц өмсөөрэй.

 

8. Дерби

Нягт арьс, задгай үдээстэй бат бөх энэ гутлыг Дерби гүнгийн захиалгаар анх хийсэн байна. 1872 онд энэ гутлыг хамгийн их дэлгэрсэн, биед эвтэйхэн гэж ярьж байжээ. Одоо дерби нь сонгодог гутлын нэлээд ойрын төрөл боловч арай энгийн нөхцөлд өмсөнө. Броги нь дербигийн лакан гадаргуу бүхий нэг өөр төрөл юм.

Оймстой юу, үгүй ? Ихэнх тохиолдолд шилбэний дунд хэсэг хүрэх урт оймстой өмсөнө. Мөн заримдаа саарал, гэрэлтэй чинос өмд, жинстэй өмсөж болно.

Юутай өмсөх вэ? Гөлгөр арьстай хар хүрэн өнгөтэй гутлыг албан ёсны хувцастай өмсөж болох ч смокингтой өмсөхгүй. Гэрэлтэй болон бусад өнгөтэй дербийг бүх төрлийн өмдтэй өмсөж болно.  Давхар ултай дербиг ноосон хувцас, костюм, хүрэм зэрэгтэй өмсдөг. Броги нь парка, арьс, деним-тэй сайн зохицно.

 

9. Монки

Үдээсний оронд томоохон бэхэлгээтэй энэ гутал нь дербитэй ойролцоо гутал юм. Нэр нь монки (англ. monk – лам) гэдэг нь лам хүн өөртөө таарсан гутал зохиосноос үүсэлтэй гэдэг. Дотроо хоёр янз байх ба сингл-монки (нэг бэхэлгээтэй), дабл монки (давхар бэхэлгээтэй) гэж байна. Эхний хувилбар нь илүү дэлгэрсэн билээ.

Оймстой юу, үгүй юу? Гутал хийсэн материал, загвар, цаг агаар, улирлаас хамаарна. Цайвар, шар өнгөтэй, илгэн монкиг нүцгэн хөл дээр өмсөж болох бол хар хүрэн өнгөтэй, илүү сонгодог монкиг нарийн хялгасан оймс эсвэл торгон оймстой өмсөнө. Арьсан дабл монки нь хурц өнгөтэй урт оймстой сайн зохицно.

Юутай өмсөх вэ? Бүх төрлийн доогуураа нарийн, эргүүлдэг өмдтэй тохирох ба хос бус костюм, блейзертэй өмсөнө. Хэт тод хурц өнгөтэй хувцастай өмсөх хэрэггүй, монки маань өөрөө бусдаас ялгарч чимэх чимэг нь байг. Хар өнгөтэй сингл монкиг албан ёсны хувцастай өмсөж болох ба смокингтой өмсөхгүй.

 

10. Оксфорд

Нямбай хэлбэртэй, консерватив оксфорд нь найз нөхдийнхөө хурим найранд очих, янз бүрийн ярилцлага, болзоо, хамгийн үнэтэй ресторанд орох зэрэгт өмсөнө. Эрчүүдийн бүх л төрлийн гутал дотроос оксфордыг хамгийн албан ёсны гэж үздэг. Энэ гутал нь дербиг бодвол илүү нимгэн ултай, хаалттай үдээс, хөл яг барьсан байдаг зэрэг олон онцлогтой.

Оймстой юу, үгүй юу? Зөвхөн оймстой. Албан ёсны уулзалтанд өмдтэй ойролцоо өнгөтэй оймс сонгох ба албан бус болон smart casual стилээр богино урттай болон эргүүлсэн өмдтэй өмсөж болно.

Юутай өмсөх вэ? Сонгодог зүйлийг хэтрүүлэх боломж үгүй гэдгээрээ оксфорд нь бусдаасаа илүү юм. Хар смокинг, язгууртан маягийн шоколадны өнгөтэй ажил хэргийн костюм, даруухан smart casual зэрэг загварын хувцастай хамтруулж болно. Мөн илгэн оксфордыг богино ханцуйтай цамцтай, хар өнгөтэй доогуураа нарийхан өмдтэй өмсөх нь дүрмээс гажсан хэрэг юм.

 

Бонус

Sockless хэмээх трендийг ая тохитой байдал гэж ойлгож болно: гутал хөл холгож болох учир бид ая тухаа гаргуунд гаргалгүй байж, болох бүх л эвгүй нөхцөл байдлыг урьдчилан үгүй болгохыг зөвлөж байна.

  • Гэрээс гарахын өмнө хөлөө угааж алчуураар хаттал нь арчих ба энэ нь хөлс, эвгүй үнэрээс сэргийлнэ.
  • Сайн чанартай дезодорант, хөлийн пудр зэргийг хэрэглэх нь илүүдэл чийгийг шингээн авч хөлийн улыг цэвэр байлгана.
  • Зундаа нэг удаа ариун цэврийн зориулалтаар педикюр хийлгэж байх нь янз бүрийн эвэр, цэврүү, хөлийн элдэв өвчнөөс сэргийлнэ.
  • Хэрвээ гутал хаа нэгтээ холгож байвал гутлын силикон улавч хийх нь тус болдог.

Эрэгтэй хүний ямар гутал нь ямар оймстой, ямар хувцастай таардаг, ямар нөхцөлд хослон өмсөх талаар ойлголттой боллоо.

Харин та гутал хувцасны хослолын тухай ямар дүрэм баримталдаг вэ?

42
БахархмаарБахархмаар
9
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Baigalmaa Sharhuu

    Baigalmaa Sharhuu

    2018/08/04 at 14:26

    Эрчүүд заавал мэдэж байх,эмэгтэйчүүд давхар мэдэж байхад илүүдэхгүй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *