Гэртээ тансаг, сайхан үнэрийг бий болгохыг хүсвэл дараах 12 аргыг хэрэглээрэй

4

Урт өдөр үргэлжилж, ажил дууссаны дараа бид бүхний байдаг газар бол гэр. Бид тэр өдрийн стресс, ядаргаагаа гэртээ тайлдаг. Гэвч таныг гэртээ ирэх үед гэрээс тань эвгүй үнэр үнэртэж, энд тэндгүй эмх замбараагүй байдал үүссэн байвал сайхан санагдахгүй нь лавтай. Уурлаж бухимдахад ч хүргэж мэднэ.

Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ? Олон арга бий. Тэр тусмаа байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглах учраас ямар ч хор хөнөөлгүй.

Таны гэрийг тансаг, сайхан үнэртэй болгох аргуудыг танилцуулж байна.

1. Эфирийн тостой боргоцой

Таны гэрийг сайхан үнэртэй болгоход эфирийн тос хэрэг болно. Тэр тусмаа эфирийн тос болон боргоцой хамтад нь гэртээ байлгавал таны гэрийг тансаг, сайхан үнэртэй болгоно.

 

2. Шанцай болон жүржтэй ус

Дээрх гурван орцын үнэр таныг яг л диваажинд байгаа мэт мэдрэмжийг төрүүлнэ. Үүнийг мэдрэхийн тулд усанд шанцай болон жүржээ хийж гэртээ тавихад хангалттай.

 

3. Эфирийн тостой цацлага

Дэлгүүрээс олон төрлийн үнэртүүлэгч шингэнийг авах боломжтой ч эфирийн тос байхад дутахгүй сайхан үнэрийг гаргаж болно. Та ердөө 3-4 дусал эфирийн тосыг устай хамт цацлаганы саванд хийж, гэртээ шүршихэд таны гэрээс сайхан үнэр салахгүй.

 

4. Хүнсний сод

Гэрийн тань хивснээс эвгүй үнэр гараад байвал багахан хэмжээний эфирийн тосыг хүнсний сод болон тунсаатай хольж, хивс рүүгээ цацаарай. Үүнийхээ дараа хивсээ соруулна. Ингээд асуудал шийдэгдэх болно.

 

5. Чихний ухуур

Чихний ухуурт багахан хэмжээний эфирийн тос түрхэж, цаасанд ороож, 00 болон угаалгын өрөөндөө тавиарай. Эдгээр өрөөнүүдээс гардаг үнэрийг арилгах ач тустай.

 

6. Байгалийн гаралтай үнэр арилгагч тос

Үүнийг бэлтгэхийн тулд эхлээд шилэн саванд бага хэмжээний ус болон эфирийн тос хийж, дээрээс нь хулсны нарийхан мод тавиарай. Ингэхдээ хулсны модыг усанд тал хүртэл нь орохоор тавих ёстой гэдгийг мартаж болохгүй.

 

7. Цэцэг

Хүн бүр үүнтэй санал нийлэх биз ээ. Дэлхий дээр цэцэгнээс өөр гэрийг сайхан үнэртэй болгодог зүйл гэж үгүй. Тиймээс гэртээ төрөл бүрийн цэцэг ургуулж арчлаарай.

 

8. Кофены нунтаг

Сонин сонсогдож байж магадгүй. Гэвч кофены нунтгийг гэртээ тавьснаар итгэмээргүй сайхан үнэр гарах болно. Тэгээд ч кофены үнэрт дургүй хүн гэж байхгүй шүү дээ.

 

9. Ханд эсвэл ургамал

Цай болон ургамлын хандыг гэртээ тавьбал таны гэрээс гайхалтай сайхан үнэр гарах болно. Түүнчлэн хувцсан дотроо хэсэг хугацаанд байлгавал таны хувцаснаас тансаг үнэр гарна.

 

10. Лаванда

Лавандын үнэр таныг шөнө бөх нойртой хоноход туслана. Лавандын тосыг цэвэрхэн алчууранд бага зэрэг шингээж, дэрнийхээ доор тавихад хангалттай.

 

11. Цайны навч

Хүн бүр цай уух дуртай байдаг ч цайны навчны талаар тэр бүр сайн мэддэггүй. Цайны навчийг гэртээ тавьбал таны гэрээс сайхан үнэр гарах болно.

 

12. Исгэлэн жимс

Исгэлэн жимсний хурц үнэр гэрийн эвгүй үнэрийг арилгана. Нимбэг болон жүржийн хальсыг гэртээ тавьж эвгүй үнэрээс салаарай.

49
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. эфирийн тосыг хаанаас авч болох вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *