Эрүүл нуруутай байхын тулд дараах 5 дүрмийг баримтлаарай

1

Эрүүл нуруу – зөвхөн тэгшхэн нуруу гэж ойлгохгүй. Хуучны хүмүүс тэгш нуруу нь эрүүл байхын үндэс гэж үздэг нь зүгээр ч нэг тохиолдлын хэрэг биш бололтой.

Хүний нуруу багагүй ачаа үүрдэг тул хоорондоо наалдаж, үрэлцдэг байна. Хэрвээ цаг тухайд нь анхаарал тавьж арчлахгүй буюу зөв суухгүй байх, хүнд зүйл өргөх болгонд нуруу нугасны асуудалтай болох эрсдэл нэмэгдэнэ. Энэ тохиолдол тулгуур эрхтний хэвийн үйл ажиллагаа эвдэгдэж цаашлаад элэг, ходоод болон өөр бусад дотоод эрхтэнд ч муугаар нөлөөлж эхэлдэг байна. Хэрвээ хүзүүний орчмоор өвчин үүсэж байгаа бол чих шуугих, толгой эргэх, үе үе толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Эрүүл мэндээ муутгахгүй байхыг хүсвэл эмч нарын боловсруулсан зарим нэг зөвлөмжийг дагахыг зөвлөж байна. Эдгээрийн зарим нэгээс дурьдвал:

Дүрэм 1

Нуруугаа анхаарна. Нуруугаа зөв тэгш байлгахын тулд дараах дасгалыг хийнэ:

  1. Хананд нуруугаараа наалдана, толгой, мөр, өгзөг, хөлийн өсгий хананд хүрсэн байна.
  2. Өдөрт хэд хэдэн удаа энэ байрлалд байна.

Бие эрхтэн энэ байрлалыг “тогтоож” авах бөгөөд нуруу тэгш байрлалд өөрийн мэдэлгүй байж сурах ажээ.

 

Дүрэм 2

Сууж байхдаа огцом хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ: бага тааз орчмын ясыг гэмтээж болзошгүй юм, энэ нь маш их өвчтэй бөгөөд удаан эдгэдэг гэмтэл. Хэрвээ та хөлөө ачиж суудаг бол энэ буруу зуршлаасаа даруй сал: энэ байрлал нь цусан хангамжид муугаар нөлөөлнө.

 

Дүрэм 3

Хэрвээ удаан зогсох хэрэг гарсан бол (нийтийн унаанд эсвэл ажил дээрээ зогсдог бол) биеийн хүндийн төвийг нэг хөлөөс нөгөө хөл рүү шилжүүлж авахыг хичээгээрэй, боломжоороо хойш-урагш алхана, бие үе үе хоёр тийш савна мөн гүнзгий амьсгаа авч гаргана.

 

Дүрэм 4

Өөрийн даахгүй ачааг өргөхгүй байхыг хичээгээрэй, хөнгөн санагдсан ч гэсэн хоёр гараараа өргөнө. Өргөхдөө нуруугаа тэгш, хоёр тийш дайвалзахгүйгээр өргөнө.

 

Дүрэм 5

Сэтгэлээр унах, стресс зэрэг нь нуруунд мөн нөлөөлдгийг мартаж болохгүй. Нуруу нугасны хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар цусны эргэлт муудна, цаашлаад мэдрэлийн системд сөрөг нөлөө үзүүлж эхэлнэ. Тиймээс сэтгэл зүйгээ хянаж эрүүл байх хэрэгтэй.

Нуруу нугасаа анхаарч явбал та урт удаан эрүүл наслах болно.

29
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Davka Cassie

    Davka Cassie

    2017/10/18 at 19:15

    Erdenetsooj Navaan

  2. Tserevsambuu Khaschuluun

    Tserevsambuu Khaschuluun

    2017/10/18 at 19:53

    Makhbariad Orolzod

  3. Амгалан Сүхээ

    Амгалан Сүхээ

    2017/10/18 at 21:23

    Mgl Myagmar

  4. ?????

    2017/10/18 at 22:10

    google

  5. Өсөхбаяр Б.

    Өсөхбаяр Б.

    2017/10/18 at 23:21

    Ss

  6. Otgontsetseg Togtuur

    Otgontsetseg Togtuur

    2017/10/19 at 01:27

    Ичинхорлоо Тогтуур

  7. Chinkhand Delgersaikhan

    Chinkhand Delgersaikhan

    2017/10/19 at 01:40

    Bachaa Bataa

  8. С. Тэмүүлэн

    С. Тэмүүлэн

    2017/10/19 at 18:54

    Bilguutei Boldbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *