Гэртээ анар жимсний мод хэрхэн тарих вэ?

1

Гэрийн нөхцөлд анарын мод тарих энгийн аргыг танилцуулъя. Танд бүрэн боловсорсон анарын үр, цэцгийн сав, шороо, хүлэрт хөвдөн хөрс хэрэгтэйгээс гадна багахан тэвчээр шаардана.

Анхаарах зүйл

Үр тарих боломжтой хугацаа нь 10 болон 2-р сар – энэ л саруудад халуун орны ургамал цэцэглэж эхэлдэг.

Бас нэгэн чухал зүйл бол – бүрэн боловсорсон жимсний үр. Тиймээс анар худалдаж авахдаа хамгийн улааныг нь сонгоорой. Үрийг нь салгаж аваад нэг хоног хатаана дараа нь хоёр өдөр тасалгааны хэмтэй усанд дэвтээнэ. Усаа өдөрт хоёр удаа сольж байх ёстой.

Агротехникийн энгийн дүрмээс:

  1. Хөрс, хүлэрт хөвдөн хөрсөө 50:50 харьцаатай холино. Савны ёроолд бага зэргийн чулуу дэвсээд хөрсөө хийнэ. Хөрсийг ургамал ургаж байгаа байдлаас шалтгаалж сольж болно.
  2. Хөрсөө чийгшүүлээд үрээ хоорондоо 3-4 см-ийн зайтай 2-3 см-ийн гүнд суулгана. Дээр нь багахан хөрс цацаад хүнсний гялгар уутаар битүүлнэ – чийгээ алдахгүй. Ургаж эхлэхэд хэдэн ч өдөр болж болно, магадгүй хагас жилийн нүүр үзэхийг үгүйсгэхгүй тул тэвчээртэй хүлээнэ.
  3. 2-3 навч гарч эхлэнгүүт нь универсаль хөрстэй өөр өөр саванд шилжүүлэн суулгана. Амьдрах чадвартайг нь сонгож аваарай.
  4. Хөрс нь бага зэрэг хатаад эхлэнгүүт усална.
  5. Жигд ургуулахын тулд дээд талын 3-4 навчийг авч байна. Ингэвэл ургамал салбагар ургана.
  6. Зөв арчилгаа, бордооны ачаар жилийн дараа эхний ургацаа авч чадна. Нэгэнт жимсээ өгсөн ургамал цаашид танд харамгүй ургацаа өгнө.

45
ХөөрхөнХөөрхөн
12
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Sainjargal Purevragchaa

    Sainjargal Purevragchaa

    2017/10/20 at 04:26

    Uugan-Orgil Batmunkh

  2. Бямбаа Р

    Бямбаа Р

    2017/10/20 at 12:08

    Жагаа Ринчинлхагва

  3. Khaliunaa Tsog

    Khaliunaa Tsog

    2017/10/20 at 15:16

    Narangarav Lkhagvasuren haraa

  4. Narangarav Lkhagvasuren

    Narangarav Lkhagvasuren

    2017/10/20 at 15:59

    manaid urgaj bgaa sh d hehhe

  5. Khaliunaa Tsog

    Khaliunaa Tsog

    2017/10/20 at 16:03

    sonin ed baina daa ingeed gorshonkod urgaad baidag hehe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *