Таны амьдралыг хөнгөвчлөх сэтгэл зүйн 13 сонирхолтой арга

0

Бидний бие организмын бүтэц адилхан боловч бүгд өөр өөр сэтгэл зүйн мэдрэмжийг мэдэрдэг. Тийм ээ, хувь хүн гэдэг давтагдашгүй, сэтгэл зүйн шинэ шинэ ааш араншингийн дүрэм гаргадаг гэж хэлж болно.

Бид та бүхэнд зарим нэг дүрмүүдээс танилцуулахаар бэлдлээ. Та анхааралтай уншаарай, хэрэг болно шүү.

  • Та өөрийгөө хэн нэгэнд таалагдаж байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл харилцан яриандаа нэг үгийг сонгон авч байнга ашиглаарай. Харилцан ярилцагч тань тэр үгийг эсвэл адил утгатай үгийг хэлэх тоолонд та инээж толгойгоор дохь. Хэрвээ та тэр хүнд таалагдсан бол тэр хүн таньд таалагдсан тэр үгийг байн байн ашиглах болно.
  • Хэрвээ та өөрийнхөө хэлж буй үг эсвэл үйл ажиллагааны үнэ цэнийг нэмэгдүүлэхийг хүсвэл манай аав тэгж хэлж байж билээ гэж хэлээрэй. Хүмүүс өөрийн эрхгүй эцэг эхийн зөвлөгөө, ярианд итгэдэг юм.
  • “Хайч, чулуу, даавуу”-ны аварга болмоор байвал яг тоглоом эхлэхийн өмнө гэнэтийн асуулт асуугаарай. Ихэнхи тохиолдолд хүмүүс “хайч” гаргадаг юм шүү.
  • Харилцан ярьж байгаа хүнээрээ “тийм” гэж хэлүүлэхийг хүсч байвал асуулт асууж байхдаа толгойгоо дохихоо мартаж болохгүй. Толгой дохиж байгаа нь таны ярьж байгаа болгон үнэн гэдгийг нотолж байгааг илэрхийлнэ. Мөн социологийн судалгаагаар хүмүүс хариулт өгөхдөө толгойгоор дохих нь элбэг гэдэг нь нотлогджээ.
  • Өглөөний 8 цагт хоосон метрогоор явахыг мөрөөдөж байсан уу? Их хүн цугласан газар өөрийн хүрэх гэж буй газар руугаа хараарай. Үр дүнг нь та гайхах болно, хүмүүс танд зам тавьж өгнө шүү. Нууц нь маш энгийн: хүн ихтэй газар явж байхад хүмүүс бусад хүний нүд рүү хаашаа явах гэж байгааг нь хардаг болохоос биш мөргөлдөхгүй юм шүү гэж хардаггүй байна.
  • Мартахыг хүсэж байгаа дуу толгойноос чинь гарахгүй байгаа бол дууны сүүлийн хэсгийг л санахад болно. Зейгарникийн эффектээр бол бидний тархи дуусаагүй аливаа зүйлийг амархан мартдаг. Тэгэхээр дууны төгсгөлийг бодоход дууны үг аяндаа мартагдаж алга болно.
  • Хүүхдүүдээ брокколи иддэг болгомоор байна уу? Хүүхдүүдээсээ идэх үү гэж асуухын оронд хэдийг идэх вэ гэж асуу: 5 уу 2 уу? Та идэх эсэхийг нь шийдсэн ч ингэж хүүхдүүдээс асуухад хүүхдүүд өөрсдөө шийдсэн мэт сэтгэгдэл төрдөг. Энэ аргыг өөр бусад нөхцөлд ч хэрэглэж болно.
  • Хэрвээ хэн нэг нь таныг мөрдөөд байгаа мэт санагдаад байвал ийш тийш хараад эвшээгээрэй. Эвшээлгэх нь халдвартай байдаг болохоор хэн таныг мөрдөөд байгааг амархан мэдэх боломжтой.
  • Хэрвээ та хэн нэгнээр юм зөөлгөхийг хүсч байгаа бол яриан дундаа нөгөө хүндээ зөөлгөх гэж буй хайрцгаа бариулаарай. Ихэнхи хүмүүс өөрийн мэдэлгүй хайрцгийг авна. Гэхдээ зарим нэг хүмүүс гайхаж орхидог тул болгоомжтой байсан нь дээр.
  • Хэн нэгэнтэй гар барих гэж байгаа бол дулаахан гартай байх хэрэгтэй. Халуун дулаан гар хүмүүст дотно санагддаг. Хүйтэн гар хүмүүст хөндий хүйтэн, найдваргүй хүн шиг санагдана.
  • Харилцан ярилцагчийнхаа хэлсэн үгийг давтан хэлээрэй. Өөрийг нь анхааралтай сонсож байна гэдгийг тэр хүн ойлгог. Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү.
  • Хэн нэгнээс тусламж хүсэх гэж байгаа бол “Таны тусламж хэрэгтэй байна …. ” гэж өгүүлбэрээ эхлээрэй. Ийм өгүүлбэр сонссон хүн өөрийнх нь тусламж чухал гэдгийг ойлгож татгалзаж чаддаггүй.
  • Хэн нэг нь таныг үл тоогоод ч юм уу, үл хүндэтгэж байгаа мэт санагдвал та тэр хүнээсээ харандаа гуйгаарай. Нэг талаас хүмүүс өөртөө таалагддаггүй хүнд туслах дургүй байдаг ч гэлээ нөгөө талаас хэтэрхий жижигхэн хүсэлтэнд татгалзаж чадахгүй. Ийм байдлаар тэр хүн таньд тийм ч дургүй биш юм гэдэг сэтгэгдэл төрүүлж орхино.
6
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Oscar Azuela Jr.

    2016/03/01 at 11:11

  2. Delger Deegii

    Delger Deegii

    2016/03/02 at 13:31

    ЦУЖЭШҮЗЛ
    РОСМТЬЫЙТТИМ

  3. rafeila

    2016/03/02 at 21:16

    goy2 turshij uznee hamgiin sn medeelel bna :)

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *