Та шар айргaн дээр алхмаар байна уу? Уландаа шар айрaгтай өвөрмөц пүүз цөөн тоогоор худалдаанд гарахаар зэхэж байна

0

Нидерландын алдарт Heineken шар айрaгны бренд саяхан “Гуталны мэс засалч” хочтой Dominic Ciambone-той хамтран улан доор нь шар айрaг шахсан онцгой загварын пүүзийг худалдаанд гаргажээ.

Тус пүүзэнд Heineken брендийн шинээр гаргаж буй илүү зөөлөн амттай шар айрaг болох Heineken Silver-ийг шахсан аж. “Heinekicks” хэмээн нэрлэгдэж буй уг пүүз нь Heineken брендийн нэрийн хуудас болсон цагаан, улаан, ногоон өнгийг өөртөө шингээж, тус брендийн логог хэл дээрээ байрлуулжээ. Түүнчлэн ул доорх шар айрaг нь нэвт гэрэлтэн харагдах боломжтойгоор хийгдсэн нь онцлог болсон байна.

Пүүз урлаач Dominic Ciambone тусгай мэс заслын тариур ашиглан шар айрaг шахсан бөгөөд харагдах байдал нь тансаг төдийгүй алхахад хөлний хэлбэр даган жинг тэнцвэртэй хуваарилах боломж олгож буй нь алхаж буй хүнд дахин давтагдашгүй гайхалтай мэдрэмжийг төрүүлнэ хэмээн тэрээр мэдэгджээ.

Мөн тэрээр “ Heineken брендтэй хамтран ажиллахад тун таатай байлаа. Миний хувьд шинэ сорилт байсан гэхэд хилсдэхгүй. Энэхүү бүтээлийг буй болгохын тулд хоёр талаас бүхий л нөөц боломжоо уралдуулж ажилласан. Өмнө нь шар айрaгтай пүүз хийнэ гэж төсөөлж ч явсангүй” хэмээн ярьжээ.

Харамсалтай нь ердөө 32 хос хийгдсэн энэ пүүзийг та Сингапурт амьдардаггүй л бол авах бараг боломжгүй аж. Учир нь тэд “Heinekicks” пүүзээ тус улсын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж буй бөгөөд энэ оны 4-р улиралд эхний 7 хос пүүзийг гаргахаар товложээ. Гэхдээ үйлдвэрлэгчдийн зүгээр пүүзийг чухам ямар үнэтэй зарагдах талаар мэдээлэл хийгээгүй байна.

Өмнө нь Nike компани “MSCHF x INRI Jesus Shoes” нэртэй Jordan голоос авсан ариун ус шахсан пүүзийг мөн худалдаанд гаргаж байсан ажээ.

2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *