Нэгэн эр мотоциклоор аялах туйлын дуртай муурандаа хамгаалалтын дуулга хийж өгчээ. Одоо тэр дуртай аялалдаа аюулгүй гарах боломжтой болсон!

0

Муур хайр хүргэм байдгаас гадна үйл хөдлөлийг нь тааварлахын аргагүй амьтан билээ. Тэд нууцлаг, биеэ даасан, бага зэрэг ааш муутай, нөхөрсөг биш мэт боловч дур булаам үзэсгэлэнтэй байдаг гэх мэт маш олон зан төрхийг муурыг тодорхойлоход ашиглаж болох ажээ. Гэсэн ч тэдний гаргадаг өвөрмөц, санаанд оромгүй үйл хөдлөлүүд тэднийг нэг үгээр тодорхойлох боломжгүй мэт болгох нь бий. Манай сайт уншигч танд экстрим спортод туйлын дуртай Ремигийн Катод нэртэй муужгайн түүхээс хуваалцаж байна.

Реми, Катод хоёрын анхны өдөр

© mon_copain_ray / Instagram

Тэдний түүх одоогоос 6 жилийн өмнө эхэлжээ. Реми тэжээвэр амьтантай болох хүсэлдээ хөтлөгдөн амьтны асрах газарт очих үед Реми дээр Катод өөрөө ирсэн гэдэг. Иймээс Реми муужгайг биш, муужгай Ремиг сонгосон гэж хэлж болох биз ээ.

© mon_copain_ray / Instagram

Ийнхүү тэд хамтдаа цагийг жаргалтай өнгөрүүлж, Катод муужгай зөөлөн олбог дээр хүссэн үедээ унтаж, эзэнтэйгээ ханатлаа тоглодог байсан ч Реми муужгайгаа гэрээс гадна байх ертөнцийг мэдрэхгүй байна гэхээс харамсалтай санагдаж эхэлжээ. Улмаар Реми Катод муужгайгаа гадна орчинтой танилцуулж, гадуур авч явах болжээ.

 

Удалгүй Реми Катод муужгайн дуртай зүйл юу болохыг олж мэджээ.

© mon_copain_ray / Instagram

Анхандаа Реми муужгайгаа гадуур явахдаа тэвэрч явдаг байсан ч удалгүй тэр Катодыг эзнийхээ энгэрт биш өөрөө эрх дураараа явах илүү дуртай байгааг олж мэджээ. Улмаар Реми муужгайгаа экстрим спортод маш дуртай байгааг ажиглажээ.

© mon_copain_ray / Instagram

Мотоцикл унах, шүхрээр үсрэх, сэлүүрт завиар явах зэрэгт тэр маш дуртай байсан бөгөөд Ремитэй хамт шинэ газар орноор аялах, зугаалах түүнд туйлын таатай байгааг Реми анзаарчээ. Ялангуяа бяцхан муужгай мотоциклоор явах үедээ толгойгоо гаргаж, салхины өөдөөс сөрж явах маш дуртай байжээ.

© mon_copain_ray / Instagram

 

Реми муужгайдаа зориулж мото дуулга хийжээ.

© mon_copain_ray / Instagram

Инженер мэргэжилтэй Реми хайртай муужгайдаа аюулгүй байдлынх нь үүднээс нүдний хаалттай дуулга хийж өгч түүнийг дуртай зүйлээ аюулгүй хийх боломжийг нь бүрдүүлж өгчээ. Уг дуулгыг хийхийн өмнө тэрээр загвар болгон шахмал цаасаар хийж үзсэн бөгөөд түүн дээрээ нэмэлт засвар хийж 3D хэвлэгчээр бүтээжээ. Гэвч түүний дуулга үүгээр дууссангүй, Катод муужгай мотоциклоор аялах үедээ өмсөх олон загварлаг дуулгатай болоод амжсан гэнэ.

© mon_copain_ray / Instagram

Харин өдгөө Ремигийн хувьд эзэндээ хаягдаж, гунигт автсан байсан муурыг аз жаргалтай байгааг харах нь хамгийн сайхан байдаг хэмээжээ. Тэд нэгэндээ итгэдэг, хамтдаа байх үедээ аюулгүй мэдрэмжийг нэгнээсээ авч, нэгнийхээ хамгийн сайн найзууд болжээ. Тэдний энэ харилцаа Ремигийн эвдрэшгүй дуулга мэт бат бөх байх нь гарцаагүй биз ээ.

Таны хувьд мууртай холбоотой сонирхолтой дурсамж эсвэл бусдад тохиолдсон түүх мэдэх үү? Хэрэв тийм бол сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

6
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *