Сонирхолтой судалгаа: Бидний төрж өссөн улс бидний зан аашинд хэрхэн нөлөөлдөг вэ?

2

Бид биеэ барьсан англичуудыг цоглог испаничуудаас амархан ялгаж чадна, бас битүү скандинавчуудаас зочломтгой кавказчуудыг ялгаж ядаад байх зүйлгүй. Үндэстэн болгонд өөрийн гэсэн онцгой шинж чанар байдгийг бид сайн мэднэ, гэхдээ энэ удаад бид түгээмэл ойлголтыг эвдэх болно.

Үндэстний зан ааш гэж юу болох, хэрхэн тодорхойлогддогийг бид өнөөдөр мэдэж авна.

Үндэстний зан аашийг Википедиа нэвтэрхий тольд шинжлэх ухааны үүднээс тодорхойлжээ. Энэ талаар ойлголттой болохын тулд бид маш олон эх сурвалжуудыг судлан үзэж үндэстнүүдийн зан ааш үнэхээр хоорондоо ялгаатай байдгийг олж тогтоохоор ажиллав.

Европын нэгэн алдартай онигоо байдаг юм, диваажингийн тухай л даа. Бүх тогооч нар нь – францчууд, бүх цагдаа  нар нь– англичууд, бүх инженерүүд нь – германууд, бүх банкирууд нь – швейцарчууд, харин бүх нууц амрагууд нь – италичууд. Энэ ойлголт хаанаас гарч ирэв? Үндэстний зан аашийг тодорхойлох чанар нь хүн төрөлхтний хувьсан өөрчлөгдөх явц, түүний амьдралын нөхцөл байдлын өөрчлөлт, үндэстэн хоорондын, улс эх орны болон тивүүдийн харилцаа холбооноос шалтгаалан бий болсон. Үүнд бас ёс заншлын онцлог, томоохон нийгмийн төлөөллийн нөлөө ч байгаа юм. Өөрөөр хэлбэл улс үндэстэн болгон өөр, бүгд өөрийн гэсэн онцлог шинжтэй. Жишээ нь ямар нэгэн үндэстэн гадаад улсад явж байхдаа ялгарч харагддаг. Жишээ нь оросуудыг авч үзье л дээ, орос жуулчдыг хаанаас нь ч харсан танина. Тэд үнэхээр бусад үндэстнүүдийг бодвол тийм их ялгарах онцлогтой үндэстэн үү? Эсвэл тэд байгаагаараа л байгаа нь тэр үү? Энэ бол үндэстний зан аашийн нэг жишээ төдий л зүйл.

“300” киног санаж байна уу, булчинлаг сайхан залуучууд гардаг даа? Хэрвээ ой санамжаа сайн ажиллуулах юм бол энэ бол 300 эрэлхэг дайчдын тухай түүхийг өгүүлсэн кино, тэд эцсийн амьсгал хүртлээ төрөлх хотоо дайснаас хамгаалсан дайчид. Бүр МЭӨ V зуунд “түүхийн эцэг” хэмээгдэх Геродот үндэстний онцлогийн тухай сэдэв хөндөж байжээ. Түүний бичснээр, грекчүүд бусад бүх “варвар ертөнц”-өөс эрх чөлөөг эрхэмлэх хүслээрээ ялгарна гэжээ. Тэр үед нүд, арьсны өнгөнд анхаарч байсангүй, зөвхөн тухайн үндэстний ялалт, амжилтаар л ялгааг нь тодорхойлон авч үздэг байжээ. Эсвэл Геродот грекчүүдэд л хайртай байсан юм болов уу? Тэр өөрөө грек хүн шүү дээ…

© imago/PanoramiC/EAST NEWS

Үндэстний онцлогийг тодорхойлох олон тооны хүчин зүйлс бий, гэхдээ үндэстний зан аашийг тодорхойлох  хүчин зүйлийг үндсэн хоёр төрөлд хувааж болох юм: газар зүйн байршил болон нийгмийн уламжлалт соёл.

  • Газар зүйн байршил: цаг агаарын нөхцөл, тухайн улс үндэстэн суурьшин амьдарч байгаа газар нутгийн онцлог, газар нутгийн хэмжээ, цаг уур, газар зүйн байршил, хөрсний бүтэц.
  • Нийгмийн зан заншил: түүхийн явцад тухайн нийгмийн өөрчлөгдсөн онцлог, зан заншил, шашин шүтлэг, үнэ цэнэ, ардын урлаг (тэр дундаа ардын домог, үлгэр), нийгмийн давхаргын бүтэц, гэр бүлийн хүмүүжлийн онцлог зэрэг болно.

Зарим нэг хүчин зүйлийг илүү нарийвчлан авч үзье.

Газар нутаг

Тухайн бүс нутагт амьдарч байгаа ард иргэдийн сэтгэл зүйд газар нутгийн хэмжээ, хөрсний бүтэц нөлөөлдөг байна. Огцом өндөр уул эсвэл цэлгэр тал нутаг, уужим талбай эсвэл багавтар далайн эрэг – энэ бүгд хүмүүсийн идэвхтэй харилцаа холбоонд нөлөөлнө эсвэл бүр эсрэгээрээ харилцаа холбоог хүндрэлтэй болгоно.

Хавчигдмал газар нутагт нягтаршил ихтэй суурьшин амьдарч байгаа хүмүүс хүссэн хүсээгүй бие биетэйгээ байнга харилцаа холбоотой амьдрахад хүргэнэ, энэ нь хоорондоо таатай харилцаа тогтооход нөлөөлдөг байна. Тэд заналхийлэх зүйлийн эсрэг цугтаа нэгдэн тэмцэнэ, бие биедээ илүү итгэл найдвар тавьдаг ажээ. Арлын ард иргэд – илүү найрсаг бөгөөд зохион байгуулалттай нийгэм юм, тэд уужим нутагт суурьшин амьдардаг ард иргэдийг бодвол экстраверси байх нь бага ажээ. Тийм ч учраас арлын үндэстнүүдийн дотоод соёл илүү хөгжсөн байдгийг бид анзаарах болно. Усаар хүрээлэгдсэн үндэстнүүдийн зан заншил өөрийн хил хязгаараас халих мөн гаднаас өөр соёл оруулах боломж маш бага юм. Энэ л шалтгааны улмаас шинийг эрэлхийлсэн сониуч хүмүүс нь аль хэдийн төрөлх нутгаа орхин явсан байдаг ажээ.

© depositphotos © depositphotos

Хүн амын нягтаршил тоогоор. Хүн ам ихээр суурьшсан хотод хүн илүү их ганцаарддаг гэж үздэг.

Хүн ам тархуу суурьшсан тохиолдолд хэн нэгэнтэй харилцан нийцэх шаардлага тэр болгон гарахгүй, түүнд нэмэлт сонголт хийх бэрхшээл тулгарахгүй, тэд юуны түрүүнд өөрийгөө л бодохоос бус хамт олныг нэн тэргүүнд тавихгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэд хэн нэгний өмнө хариуцлага үүрээгүйг илэрхийлэх юм. Том хотын оршин суугчид бидний дунд “хүчтэй нь амьдарна” болон “хүн бүр өөрийнхөө өмнө хариуцлага хүлээнэ” гэдэг дүрэм баримтлагддаг. Харин уулархаг нутгийн ард иргэд гадаад ертөнцөөс илүү тусгаарлагдсан орчинд амьдардаг тул бие биенээ дэмжих хэрэгтэй болно: цугтаа аж ахуй эрхлэх шаардлага нь хооронд нь ойртуулж бие биедээ итгэл найдвар хүлээлгэхэд хүргэдэг, мөн бие биенээ дэмжих хүсэл эрмэлзлийг бий болгоно.

Хүн амын сэлгэн суурьших үйл явц олон зуун мянган жилийн турш явагдсан, улс үндэстэн бие биенээ түрэмгийлэн эзэлснээр зан заншил нь харилцан уусжээ. Европ гэхэд л одоо нэгэн том гэр бүл болсон байна. Хэдэн жилийн өмнө эрдэмтэд Европын генетик газрын зургийг гаргажээ. Хамгийн сонирхолтой нь тус газрын зураг дээр 2 “генетик арал” бий болсон – Итали болон Финлянд. Итали Европоос өндөр уулаар тусгаарлагдсан. Итали дотроо маш олон бүсүүдээр хуваагдсан байдгийг бид сайн мэднэ, бүс болгон бусдаасаа ялгагдах онцлогтой, тэр дундаа зан заншил болон хэлээрээ. Харин арлын оршин суугчид: сицилчүүд, сардинчууд зэрэг – ер нь өөрсдийгөө итали хүн гэдгийг их л эмзэг хүлээн авдаг юм. Финничүүд бас л бусдаас тусгаарлагдмал орчинд амьдардаг улс үндэстэн – тэдний хүн амын тоо ч бага байсан гэдэг (Хойд Финляндын хүн ам нь дөнгөж 1500 хүнтэй омгоос үүссэн гэсэн тооцоо бий). Тийм ч учраас тэдний генийн онцгой шинж-ийг бид олж харж болно, тэдний европоос эрс ялгарах зан заншлыг мөн дурдах хэрэгтэй болов уу. Финничүүдийн мөрөөдөл – нуурын эрэг дээрх бяцхан саун, завь, хэдэн километрийн зайд амьдрах хөрш.

© gettyimages © depositphotos

Финничүүд зуны амралтаа өвлийнх шигээ л өнгөрөөх дуртай: тайван, дуу чимээгүй орчинд саунд суусан шиг амрах ажээ. Тэд далайн эрэг дээр шуугилдах амралтыг ойлгохгүй.

 

Цаг уур болон газар зүйн байрлал

Тухайн бүс нутгийн цаг агаар олон зуун жилийн төлөв байдал, тэр дундаа агаарын хэм болон жилд тохиох нартай өдрийн тоо маш их нөлөөлнө. Цаг уур болон үндэстний зан ааш хоорондоо уялдаатай болохыг бид амархан ялгаж харж чадах болов уу. Д амин дэмийг авч үзье л дээ, нарнаас авдаг уг амин дэм нь зөвхөн залуу төрх, гоо үзэмжинд нөлөөлөөд зогсохгүй мөн серотинины ялгаруулалтад нөлөөлдөг байна. Нарны гэрэл дутагдахад сэтгэл санааны тогтворгүй байдал үүснэ. “Нар” гэж хэлэхэд л хүмүүс баяр хөөрөөр бялхаж сайхан болдог, самба бүжиг шууд санаанд орж байна уу? Харин “манантай Альбион” гэхэд – халуун цай ууж дулаахан хөнжил дор хэвтмээр санагдаж байгаа биз? Халуун дулаан орчинд амьдардаг ард иргэд гадаад ертөнцөд илүү нээлттэй, нөхөрсөг, өөдрөг байдаг. Испаничууд, италичууд… Дундад Тэнгисийн эрэг орчмыг бодоход л амттай хоол идэж бүжиглэх хүсэл төрнө. Европын бусад төлөөллийг ч мөн адил анзаарахад – өөдрөг үзэл бодолтой хүмүүс байна, харин бидний хувьд буюу хурц ширүүн цаг агаартай, хүйтэн өвлийг давна, эрс тэрс улиралтай тул байнга ургац хураалт авч чадахгүй, энэ мэт хүчин зүйлс нь биднийг илүү нуугдмал, хэрсүү, тэр ч бүү хэл бүрэг даруу болоход нөлөөлжээ.

© Pexels

“Ард иргэдийн сэтгэл зүйд” мөн далайд гарах гарц, усны сав газар нөлөөлж байгааг тогтоожээ. Эрэг орчмоор суурьшин амьдардаг ард иргэд алс холын аялалд гарах боломжтой, усан онгоцоор далайд гарч нээлт хийнэ, өөр бусад улс оронтой худалдаа наймаа эрхлэх, өөрөөр хэлбэл амьдралын нөхцөл байдлаа дээшлүүлэх, хаалттай хөшгийг өөртөө нээж өгөх боломж нь илүү байх ажээ. Нэг талаасаа дипломат харилцааг хөгжүүлэхэд нөлөөлж байв, нөгөө талаасаа – өөрийн үндэсний зан заншлыг ухаарч дээдлэхэд нөлөөлөх ажээ. Мөн ахуйн амьдралын бүтцийг тодорхойлж өгөх, улс эх орныг олон улсын тавцанд гарч байр сууриа илэрхийлэх чадварыг суулгах, “ялгарах” болон “ялгах” чадвартай болгох, түүнчлэн эдийн засгийн учир шалтгааныг ч ойлгоход нь нөлөөлөх ажээ.

 

Шашин шүтлэг

Шашин шүтлэг нь олон улс үндэстний зан ааш, сэтгэл зүйг тодорхойлоход нөлөөлөөд зогсохгүй мөн биеэ авч явах тодорхой загварыг бий болгоход нөлөөлдөг байна. Шашин шүтлэг нь бүхэл бүтэн улс үндэстэнд нөлөөлөхөөс гадна тодорхой төлөөлөлд ч нөлөөлөх талтай. Мэдээж олон зуун жилийн өмнө шашин шүтлэг хүний амьдралд хэрхэн нөлөөлж байсныг илүү гүнзгий судлах ёстой биз ээ, одоогийнх шиг нөлөө байсан эсэх нь бас тодорхой биш юм.

Шашин шүтлэг нь демографик үзүүлэлтэд мөн ихээр нөлөөлдөг. Лалын улс орон болон буддын шашин дэлгэрсэн улс оронд төрөлтийн түвшин илүү өндөр байдаг. Мөн хүн амын нягтаршил, үндэстний зан ааш, хүмүүжлийг тодорхойлох нь ч бий: өвөг дээдсээ хүндлэн дээдлэх, гэр бүлийн бат бөх харилцааг илүүд эрхэмлэх ажээ.

© depositphotos © depositphotos

Лалын улс орнуудын гэр бүл өнөр өтгөн байдаг. Эдгээр улсуудад том хүүхдүүд нь багыгаа өсгөж хүмүүжүүлдэг (тэдний насны ялгаа бага байсан ч хамаагүй), өвөө эмээгээ ч халамжлах нь түгээмэл юм.

Протестант шашин хөдөлмөрч хичээнгүй болгон хүмүүжүүлдэг. Энэ шашин шүтдэг сүсэгтнүүд доод давхаргын хүмүүсийг ялагдсан гэж үзэх нь бий. Сонирхолтой нь, өөр бусад шашинд энэ байдлыг илүү амжилттай гэж номлох нь ч бий. Герман яг таг байдал, швейцар чанар гээчийг бид гүн гүнзгий ойлгож чадахгүй биз ээ.

Шашин шүтлэг нь хүлцэнгүй байхад сургадаг, жишээ нь христийн шашинд хүн төрөлхтний нийгмийн ямар нэгэн баялгаас татгалзахыг сургах ажээ, мөн адил үзэл бодол лалын шашинд ч бий. Мөн аливаа зүйл ирж, буцах хувьтай гэж сургах шашин ч бий, мөн сөрөг сэтгэл санаанаас өөрийгөө цэвэрлэхийг заах шашин байгааг ч дурдах хэрэгтэй – үүнийг зен-буддизмд сургасан байдаг (“Авах, гээх нь  – эцсийн дүндээ бидэнд ямар ч ялгаа байхгүй: үйлийн үр гэж бий – бидэнд юу бэлдсэн тэр болгоныг нь алгаа тосон авцгаая”).

 

Санал асуулгын судалгаа

Үндэстний зан төрхийг судлах шинжлэх ухааны төрөл бий бөгөөд энэ хүрээнд олон удаагийн судалгаа шинжилгээ хийжээ. Жишээ нь гэхэд л соёл дундын харилцаа холбоо – гүн ухаан, антропологи, соёл болон бизнестэй нягт уялдаа холбоотой юм. Бизнест гэхэд л энэ бол маш чухал нөлөө болно – хэрэглэгчийн зах зээлийг судлахад туслаад зогсохгүй мөн ажил хэргийн харилцаа тогтооход соёлын онцлогийг сайтар судалсан байх шаардлагатай. Эдгээр судалгааны үр дүнд дараах онцгой шинжүүдийг олж тогтоожээ: жишээ нь, өмнөдийн соёл нь үйлдэл дээр илүү тулгуурласан байх бол хойд хэсгийнх нь – туршлага дээр, зүүн хэсгийнх нь – рефлекс дээр, барууных нь – мэдлэг дээр суурилах ажээ.

© depositphotos

Хэрвээ бид хэрэглэгчийн зах зээлийг авч үзэх юм бол, чухам ямар улс оронд инээмсэглэл нь харилцагч татах хэрэгсэл болохыг мэдэж авах нь чухал. Гэхдээ уг үзүүлэлт нь тухайн улсын инээмсэглэлийн түвшинтэй огт холбоогүй юм шүү. Гэхдээ инээмсэглэж байгаа хүний тоо нь тухайн улс орны хээл хахуулийн түвшинд нөлөөлөх хүчин зүйл болно: уг түвшин өндөр байх тусам инээмсэглэх ард иргэдийн тоо бага байна. Дорнын улс орнуудад инээмсэглэх хүний тоо бага байдаг: шалтгаангүй инээмсэглэх нь тэнэглэл гэж үздэг байна. Хэрвээ та ямар нэгэн улсад цагаачилж очсон бол өөрийн эрхгүй хүмүүс рүү инээмсэглэнэ, энэ нь өөртөө бусад хүмүүсийн хүндлэлийг авах гэж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хүсэл тээж яваатай холбоотой юм. Мөн гудамжаар хөлхөх хүний тоо их байх тусам инээмсэглэх нь их байдаг гэж нэгэн судалгаагаар гарчээ. Цаг хугацааны эрхэнд хүмүүс бие биедээ уусах тул инээмсэглэл нь нэмэгдээд ирдэг байна. Америкчууд яагаад цасан цагаан шүдээ гаргаж ирээд инээдгийн учрыг олчих шиг боллоо.

© depositphotos

Энэ чиглэлээр хийсэн судалгаа шинжилгээний дүгнэлт янз бүр гарах нь мэдээж, яагаад гэвэл судлаачид бүгд өөрсдийн байр сууринаас ажилдаа хандаж байгаа билээ. Үүнээс гадна орчин үеийн дэлхий ертөнцөд амьдарч байгаа үндэстнүүдийн зан төрхөд маш олон тооны хүчин зүйл нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй – улс төрийн байдлаас эхлээд өвчний тархалт хүртэл. Зав чөлөөгүй ажилладаг ард иргэдтэй, нягтаршил ихтэй, харилцаа холбоо нь хөгжингүй улс орнуудад өвчин тархах магадлал өндөр байх нь ойлгомжтой. Танд сонирхуулж хэлэхэд: эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх тохиолдолд өөрийн генетик нэгтнээ олох хэрэгтэй. Саяхан хийсэн нэгэн судалгаагаар дараах дүгнэлтийг хийжээ: нэг үндэстний гаралтай хүний гавлын яс нь гадаад хүний гавлын яснаас илүү хурдан бөгөөд амархан дасан зохицдог байна.

Эрт дээр үед гадаад орчин илүү аюултай, ширүүн байхад хүн өөрийгөө ямар нэгэн том бүхэл зүйлийн өчүүхэн хэсэг гэдгийг мэдрэхэд хүргэдэг байж болзошгүй. Энэ бодлыг лавшруулаад цааш судалж үзвэл, үндэстний зан төлөв – зөвхөн газар зүй болон нийгэм, соёлын хүчин зүйлээс шалтгаалж бий болоогүй мөн тухайн үндэстний үүсэн хөгжих нийтлэг төрхөөс шалтгаалан бий болжээ. Эцсийн эцэст хүн гэдэг амьтан өөрөө бие даасан хүчтэй – бүгдийг бие даан хийх чадалтай байдаг. Тиймээс өөрийн алдаа дутагдлыг “монгол хүний хэнэггүй зан”-гаар цайруулж болохгүй гэж хэлмээр байна.

Үндэстний зан төлөвт юу нөлөөлдөг гэж та боддог вэ? Өөрийн ажигласан зүйлээ бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *