Америк зурхай: Таныг хэдэн сард төрснөөс хамаарч, ямар төрлийн хүн болохыг чинь яг үнэнээр нь хэлж өгнө

3

Та зурхайд итгэдэг үү? Та өөрийнхөө зурхайг уншдаг уу? Таны талаар яг үнэн хэлж байгаа юм шиг санагддаг уу? Олон хүн зурхайд итгэдэггүй ба зурхай бидний талаар яг үнэнийг хэлдэг гэсэн баталгаа байхгүй. Хэдий тийм боловч, зурхайгаа унших нь хөгжилтэй санагддаг. Олон төрлийн зурхай байх ба бүгд маш сонирхолтой.

Хойд Америк тивд амьдарч байсан хүмүүс Европ руу хэрхэн хүрэхээ мэддэггүй байжээ. Иймээс тэд тэнгэрт түгэх оддоор баримжаалан цаг хугацааг тооцох болсон байна. Олон Индианчуудад хүн ямар өдөр төрөхөөс хамаарч, ямар нэгэн амьтантай холбоотой байдаг гэж үздэг аж. Сарын хэд дэх өдөр төрснөөс шалтгаалж, Америк үндэстэн дараах 12 амьтанд хамаарна.

Америк үндэстний зурхай

Минж (01/20-02/18)

Минж бол энгийн нэгэн биш. Эдгээр хүмүүс стандарт гэсэн ойлголтонд дургүй. Минжүүдийн уран сэтгэмж сайн ба оюуны өндөр чадамжтай тул бусдад нөлөөлдөг. Энэ цаг хугацаанд төрсөн хүн яах аргагүй эмзэг, зоригтой болон сайхан сэтгэлтэй. Минжүүд нөхөрлөлийг хүндэтгэдэг.

sem_roshen / Instagram

 

Чоно (02/19-03/20)

Эдгээр сэтгэл хөдлөлтэй хүмүүс хайр сэтгэлийн төлөө бүхнээ зориулахад бэлэн. Үүний зэрэгцээ Чононууд эрх чөлөө, хувийн орон зай болон авьяас чадварынхаа төлөө тэмцдэг. Тэд бол өглөгч бас нөхөрсөг хүмүүс юм.

wolvescommunity / Instagram

 

Харцага (03/21-04/19)

Харцагууд ухаалаг, тууштай болон удирдах авьяас чадвартай. Тэд хүнд хэцүү нөхцөлд ухаалаг шийдвэр гаргаж чаддаг ба хий дэмий цагийг үрдэггүй. Харцагууд бүх зүйлд санаачилгатай бас шаргуу байж чаддаг.

jolka_palkina / Instagram

 

Халиу (04/20-05/20)

Халиунууд хариуцлагатай, өгөөмөр болон зөн совин нь өндөр хөгжсөн хүмүүс байдаг. Тэд өрөвч ба хүмүүст үргэлж туслахыг хичээдэг.

natgeo_geographic / Instagram

 

Буга (05/21-06/20)

Эдгээр хүмүүс бусдыг сэтгэн бодох чадвараараа өөртөө татдаг. Тэд бусадтай тоглоом шоглоом хийж, амархан ойлголцож чадна. Буганууд хосгүй харилцан ярилцах чадвартай хамтрагчид ба нийтэч хүмүүс юм. Мөн тэднийг өөрөөрөө бахархагчид гэж хэлж болно. Тэдний хувьд найзууд нь хамгийн чухал хүмүүс.

thegreatwild / Instagram

 

Тоншуул (06/21-07/21)

Эдгээр хүмүүс бол гайхалтай сонсогчид, сайн зөвлөгчид бас найзууд юм. Тэд бусдад анхаарал халамж тавьж, гэр бүлдээ бүхнээ зориулдаг.

wood_devil / Instagram

 

Сальмон (07/22-08/22)

Бүтээлч болон уран сэтгэмж нь өндөр хөгжсөн Сальмон хүмүүс эерэг хандлагаар дүүрэн байдаг. Тэд ихэнхдээ өөртөө итгэлтэй бас урам зоригтой байдаг ба бусадтай чөлөөтэй үзэл бодлоо хуваалцаж чаддаг. Тэд үргэлж олон найзтай байх ба нөхөрлөлийн холбоо нь аз жаргалтай байна.

ebonyfia / Instagram

 

Баавгай (08/23-09/21)

Биеэ даасан, шулуун шударга, сэргэлэн зантай ба хэрхэн шүүмжлэлийг хүлээж авахаа сайн мэддэг. Тэд бол өглөгч бас бага зэрэг ичимхий хүмүүс. Баавгайн зүрх сэтгэл маш том ба хамаатан садан болон найз нөхдөө гэсэн чин сэтгэлтэй.

lianavaravskaya / Instagram

 

Хэрээ (09/22-10/22)

Хэрээнүүд сэтгэл татам болон хайр хүргэм хүмүүс байдаг. Тэдний толгой шинэ санаагаар дүүрэн ба бүтээлч чадвартай. Гэхдээ заримдаа энэ хүмүүс бусдаас хэт их зүйл шаарддаг.

sh_3,4rka / Instagram

 

Могой (10/23-11/22)

Бөө, удган хүмүүс энэ цаг хугацаанд төрдөг гэж Индианчууд үздэг. Могойнууд бол төрөлхийн удирдагчид ба бусдыг маш хялбар анагааж, сэтгэлийн жаргал эдлүүлж чаддаг. Тэдний нууцлаг болон тогтмол өөрчлөгддөг ааш зан нь заримдаа бусдад төвөгтэй санагдах нь бий.

melissa_a_bear / Instagram

 

Шар шувуу (11/23-12/21)

Энэ ухаалаг шувуу гэнэн томоогүй болон адал явдал эрэлхийлэгч юм. Шар шувуу хүмүүс аливаад амархан дасахаас гадна бүтээлч сэтгэхүй нь өндөр хөгжсөн байдаг. Гэхдээ тэд заримдаа таагүй зан авир гаргадаг.

owlsoftheday / Instagram

 

Галуу (12/22-01/19)

Тэд бол зөрүүд, амбицлаг болон зорилгодоо амархан хүрдэг хүмүүс юм. Гэхдээ заримдаа галуунууд бусадтай хэт их өрсөлдсөнөөс болж олон дайсантай болдог ба тэвчээргүй зан чанартай.

natuurvdandaag / Instagram

Одоо та 12 амьтны талаар сайн мэдэж авлаа. Эдгээр амьтдын зурхай таны зан чанартай тохирч байна уу? Энэ мэдээг хуваалцаж, найз нөхөд болон гэр бүлийнхнийгээ дотроо нуугдаж буй амьтнаа мэдэж авахад нь тус болоорой. Хэдийгээр та зурхайд итгэдэггүй байж болох ч энэ мэдээлэл танд сонирхолтой санагдсан гэдэгт итгэлтэй байна.

31
Ха ХаХа Ха
18
ГоёГоё
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Zaza

  2. Erhes Huu

    Erhes Huu

    2019/10/15 at 00:56

    Амeрик үндэстэн гэж чухам ямар үндэстэн байнаа !!!!! Хэлээд өгөх хүн байна уу ??????

  3. Delgermaa Myagmarsuren

    Delgermaa Myagmarsuren

    2019/10/15 at 09:00

    Тоншуул кк

  4. Tseden Baigal

    Tseden Baigal

    2019/10/15 at 09:31

    Zan aash erunkhiidee tokhirj bna.

  5. Ц. Хүслэн

    Ц. Хүслэн

    2019/10/15 at 13:28

    Хүслэн С.

  6. Amgalan Enhtuya

    Amgalan Enhtuya

    2019/10/15 at 15:46

    Dohoj bnaaa

  7. Batzaya Zaya

    Batzaya Zaya

    2019/10/15 at 16:19

    SHAL xudal

  8. Pvrevdorj Bishrelt

    Pvrevdorj Bishrelt

    2019/10/15 at 19:17

    11

  9. Ondoroo Erka

    Ondoroo Erka

    2019/10/15 at 20:23

    Bi baawgai yum bna

  10. Lkhagvasuren Purewdorj

    Lkhagvasuren Purewdorj

    2019/10/15 at 20:27

    өө хөөрхий лаазалсан загас юм байна л дааа хэхэхэ

  11. Mungun Lomoi

    Mungun Lomoi

    2019/10/15 at 20:30

    Амьэрэгт ямар юмных нь зурхай байдаг юм тэд чинь дан цагаач тэнүүлч хор хутгагч нар байдаг газар.

  12. Otgoo Dawka

    Otgoo Dawka

    2019/10/15 at 20:32

    za

  13. Munkhtuya Danzaa

    Munkhtuya Danzaa

    2019/10/15 at 22:54

    Khulan Tumurkhuyag

  14. Bayar Bulgaa

    Bayar Bulgaa

    2019/10/16 at 00:16

    200-n jiliin tvvhtei hvmvvs hediid ni bas zurhaitai bolchvoo….

  15. Батсүх Отгонбат

    Батсүх Отгонбат

    2019/10/16 at 07:25

    9

  16. Odontsetseg Baatar

    Odontsetseg Baatar

    2019/10/16 at 22:13

    Яаж авах вэ

  17. Бүжинлхам

    Бүжинлхам

    2019/10/17 at 00:07

    Минж

  18. Л. Отгонбилэг

    Л. Отгонбилэг

    2019/10/17 at 13:34

    minj

  19. Erdenebaatar Gerelt Od

    Erdenebaatar Gerelt Od

    2019/10/17 at 14:54

    Chono

  20. Shinehvv Amraa

    Shinehvv Amraa

    2019/10/17 at 19:04

    nohoi

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *