Зуун наст ургамал ердөө 10-хан минутын дотор таны арьсыг гэрэлтсэн мэт болгож цайруулна. Дахин хэзээ ч үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авах хэрэггүй!

2

Зуун наст ургамлын гель бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг орц юм. Эрүүл мэндэд олон талын ач тустай бөгөөд тэр тусмаа арьс болон үс арчилгаанд илүүтэй хэрэглэгддэг байна.

Энэхүү мэдээллээр дамжуулан бид та бүхэнд зуун наст ургамлын гелийг хэд хэдэн хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэж, хэрхэн арьс болон үсээ арчлах тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

Зуун наст ургамлын гель болон сахар

Сахарын гуужуулагчийг гол төлөв арьсыг нөхөн төлжүүлэхэд хэрэглэдэг. Хүмүүс харласан арьсыг цайруулах зорилгоор үүнийг хэрэглэдэг боловч, энэ гуужуулагч арьсанд сөрөг нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл найрлагандаа зөвхөн сахар болон химийн хортой элементүүд агуулдаг байна. Харин гэрийн нөхцөлд арьс гуужуулагч хийх боломжтой. Ердөө 2 хоолны халбага зуун наст ургамлын гелийг бор сахартай хольж, бэлэн болсон зуурмагаас харласан арьсандаа түрхэхэд хангалттай! Үр дүн нь таныг гайшруулах болно!

 

Зуун наст ургамлын гель болон папаяа

Папаяа бол олон бүтээгдэхүүний найрлаганд багтдаг. Яагаад гэвэл арьсыг гуужуулах үйлчилгээтэй. Гэхдээ дэлгүүрээс худалдаж авах хэрэггүй. Учир нь дээр дурдсанчлан химийн хортой элементүүд найрлаганд нь байдаг. Найрлагандаа папаяа агуулсан бүтээгдэхүүнийг гэртээ хэрхэн хийх аргыг хэлж өгье. Зуун настын ургамлыг папаяатай холиод л болох нь тэр. Энэ маскыг нүүрэндээ тавина. 30 минут болсны дараа бүлээн усаар нүүрээ угаана. Үр дүн нь гайхалтай байна.

 

Зуун наст ургамлын гель болон зөгийн бал

Эдгээр орцуудын хольц арьсыг чийгшүүлэх болон гэрэлтүүлэх ач тустай. Зуун наст ургамлын гелийг багахан хэмжээний сүү болон зөгийн балтай холино. Гэхдээ орцууд бүгд ижил хэмжээтэй байх ёстой. Бэлэн болсон бэлдмэлээс арьсандаа түрхэнэ. Түрхээд 20 минут хүлээж, дараа нь нүүрээ бүлээн усаар угаана.

 

Зуун наст ургамлын гель болон сүү

Зуун наст ургамлын гелийг зөвхөн сүүтэй хольсноор, арьсыг зөөлрүүлэх, торгомсог бас тунгалаг болгох үйлчилгээтэй. Энэ байгалийн гаралтай аргыг хэрэглэсэндээ та хэзээ ч харамсахгүй шүү!

Эдгээр байгалийн гаралтай маскууд таниас цаг болон их мөнгө шаардахгүйгээр арьсыг чинь арчилна. Мөн та гэрийн нөхцөлд эдгээр бэлдмэлийг хэрэглэснээр дэлгүүрт зарагддаг химийн хортой бүтээгдэхүүнээс арьсаа хамгаална гэдгийг санаарай!

6
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Soundwave Queen

    Soundwave Queen

    2019/10/16 at 21:59

    Aki Kawaii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *