Гадил жимсний эрүүл мэндэд үзүүлэх 5 ашиг тус

2

Гадилд олон төрлийн амин дэм болон шим тэжээлтэй бодис ихээр агуулагддаг. Зарим нэг шим тэжээлтэй бодис болон нэгдлүүдээс дурдвал – нүүрс ус, А, С болон В6 амин дэмүүд, төмөр, фосфор, кальци, магни, цинк, натри, кали болон байгалийн гаралтай сахар буюу сахароз, фруктоз болон глюкоз агуулагддаг. Энэ бүх шим тэжээлтэй бодисууд нь гадилыг супер бүтээгдэхүүн болгож байгаа юм. Өдөр тутмын эрүүл хоолны дэглэм баримтлахад ч мөн тусална.

Гадилын эрүүл мэндэд үзүүлэх 5 ашиг тус

1. Гэдэс, ходоодны үйл ажиллагааг дэмжинэ

Гүрвэлзэх хөдөлгөөн доголдох – эрүүл мэндийн энэ таагүй асуудлыг байнга гадил хэрэглэснээр шийдэж болно. Гадилд уусдаггүй ширхэглэг ихээр агуулагддаг бөгөөд хоол боловсруулах эрхтнээр дамжихдаа замд таарах бүхий л хорт бодисыг хамж цэвэрлэдэг. Гадилын ачаар гүрвэлзэх хөдөлгөөн маш хөнгөн бөгөөд зөөлөн явагдана. Анхааруулж хэлэхэд гадилыг бага хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй, яагаад гэвэл их хэмжээний гадил нь өтгөн хаталтад хүргэдэг. Гадил идэхийн зэрэгцээ шингэн их хэмжээгээр уухыг мартаж болохгүй.

 

2. Байгалийн гаралтай эрч хүчээр сэлбэгч

Гадил нь хүний бие махбодийг эрч хүчээр сэлбэх байгалийн гаралтай амин дэм, эрдэс бодис болон нүүрс усаар баялаг жимс юм. Үүнээс гадна гадилд байгалийн гаралтай гурван төрлийн сахар агуулагддаг: глюкоз, сахароз болон фруктоз. Эдгээр төрлийн сахарууд нь эрч хүчээр сэлбэнэ. Гадил нь энгийн болон нийлмэл нүүрс усны агууламжтай. Нийлмэл нүүрс ус нь бидэнд авхаалж самбаа бий болгоно, харин энгийн нүүрс ус нь эрч хүчийг өгдөг. Өдөрт хоёр гадил идэхэд 90 минутаар хичээллэхэд шаардлагатай эрч хүчээр сэлбэгдэж чадна.

 

3. Ходоодны шархыг тайвшруулна

Гадил нь гэдэс ходоодонд хоёр ч ашиг тустай. Нэгдүгээрт, гадилд агуулагдах зарим нэг бодисууд нь ходоодны ханыг ходоодны хүчлээс хамгаалах хамгаалалт бий болгож өгдөг. Мөн эдгээр бодисууд нь хүнсний хүчлээс үүдэлтэй бий болох ходоодны шарх үүсэхээс хамгаална. Хоёрдугаарт, гадил нь гэдэс ходоодны шарх үүсгэгч хортой бактериудыг устгах бодис ялгаруулдаг байна.

 

4. Зүрхний эрүүл байдлыг дэмжинэ

Гадил нь калиар баялаг – зүрхэнд нэн шаардлагатай минерал электролит юм. Кали нь эд эсээр дамжин бүх бие махбодиор тархахын зэрэгцээ судсаар дамжин тархийг хүчилтөрөгчөөр хангана. Зүрхний цохилтыг тогтворжуулж, бие махбодь дахь шингэний тэнцвэрт байдлыг хангахад нөлөөлдөг. Калийн өндөр агууламжтай жимс, жишээ нь гадил тогтмол хэрэглэдэг хүмүүсийн дунд зүрхний шигдээс, цусны өндөр даралт, зүрхний цохилт тогтворгүй болох зэрэг өвчний эрсдэл маш бага тохиолддог ажээ.

 

5. Турахад тусална

Хэрвээ та турахад туслах хоол хүнс хайж байгаа бол гадил танд тусална. Гадил нь өөх тосны агууламж бага, ширхэглэг, амин дэмээр баялаг. Гадилд агуулагдах хүнсний ширхэглэг нь усыг өөртөө шингээж ходоодонд их зай эзэлдэг, ингэснээр удаан хугацаанд өег мэдрэмж төрүүлж чаддаг байна. Үүнээс гадна В-ийн бүлгийн зарим нэг амин дэмийн тусламжтайгаар бодисын солилцоог идэвхжүүлнэ. Амтны хувьд ч гэсэн таны амттан идэх дур хүслийг дарж өгдөг. Чихэрлэг амттан идмээр үедээ гадил идээрэй.

4
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Г. Ганзориг

    Г. Ганзориг

    2019/01/28 at 19:47

    OyunErdene Gantumur hergte bgaz??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *