Та сургуулийн сурагч хүүхдийн аав, ээж мөртлөө эдгээр нууцуудыг мэдэхгүй л явна уу? Бушуухан уншаарай – үнэхээр хэрэгтэй шүү!

2

Олон хүний хувьд математик харанхуй ой шиг л санагддаг, учрыг нь олоход маш төвөгтэй гэж тэд бодно. Өөр өнцгөөс харахыг оролдвол яаж байна? Жишээ нь, математикийг хүнд хэцүү эсвэл уйтгартай гэлгүй сонирхолтой үгийн сүлжээ гэж бодъё л доо. Таны математикийн тухай төсөөллийг өөрчлөх 10 сонирхолтой аргыг танилцуулахаар бэлдлээ. Үүнийг ганц ч сурах бичигт заагаагүй шүү.

Хүүхдийг математикт хэрхэн сургах вэ?

10 хэрэгтэй арга

1. Нэгийн тоог хооронд нь үржүүлэх

Энэ хүснэгтийг сайн хараад ав, дараа нь ийм төрлийн тоо бодоход хамаагүй амар болно.

 

2. Бутархай тоо бодох эрвээхий арга

Энэ схемийг ойлгоход маш амархан. Дор дурдсан жишээний дагуу тонуудаа диагоналиар үржүүлнэ. Хэрвээ бутархайг нэмэх бол гарсан тоог нь хооронд нэмж хүртвэр гарна. Дараа нь хуваарийг хооронд нь үржүүлэн хариуг нь олно.

Хасах бол үржүүлсэн тооны ялгаврыг олж хүртвэрийг олох ба бусад нь нэмэхтэй адил байна.

 

3. 11-ээр үржүүлэх нууцаас

Дараах жишээгээр авч үзье: 63 × 11
Энэ тоог бодохын тулд 6+3=9, дараа нь гарсан есийн тоогоо зургаа болон гурвын тооны дунд тавина. Ингээд л хариулт нь 693 гарлаа.

Гэхдээ тайвшрах цаг бас болоогүй ээ: энэ бол таны мэдэх ёстой зүйлийн нэгээхэн хэсэг нь.

Жишээ нь, 85 × 11 гэж бодъё.
8+5= 13 гарахыг үл харгалзан хариулт нь 8135 гарахгүй. Урьдын жишээний адил, 3-ыг л 8 болон 5-ын тооны дунд тавина, гэхдээ 1-ийн тоог 8 дээрээ нэмэх юм. Энэ тохиолдолд зөв хариулт 935 гарч байна.

 

4. Энэ аргыг олон оронтой тоон дээр ашиглаж болох уу? Эргэлзэх зүйлгүй

Гэхдээ арай хэцүү л дээ. Тэглээ гээд санаагаар унах зүйлгүй, та чадаж л таараа. Жишээ авцгаая: 13432 × 11 – хариулт нь 1 эхлээд 2-оор дуусна, өөрөөр хэлбэл 1 + 3 = 4; 3 + 4 = 7; 3 + 4 = 7 цаашлаа 3 + 2 = 5 гэж явсаар хариулт 147752 гарч байгаа биз.

 

5. Бүхэл тооноос бутархайг олох

Энэ схемийг сайн тогтоогоод авсан байхад бутархай тоо олох гэж зовохгүй. Доорх жишээ хүүхдэд тань математикийн бодлого бодоход сургана.

 

6. 9-өөр үржих нь таны бодож байснаас ч амархан

Энэ сонирхолтой арга 9-ийн хүрдийг цээжлэх ажлыг хөнгөвчилнө.

 

7. Үржүүлэх хүнд ажлыг амарчлая

Энэ аргыг бараг илбэтэй зүйрлэж болно. Таны хийх ёстой зүйл гэвэл – үржигдэхүүн зэргийг 100-аас хасна, хариултыг нь нэмээд бас үржүүлнэ. Нийлбэрийг нь 100-аас хасахад хариултын эхний тоо гарна, харин үржээд гарсан тоо нь хариултын хоёр дахь хэсэг.

 

8. Олон оронтой тоо үржүүлэх бас нэг арга байна

 

9. Пи тоог тогтооход одоо зүдрээд байх зүйлгүй болсон

 

10. Хувийг амархан олохыг хүсвэл

Одоо математик уйтгартай бөгөөд хэцүү санагдахгүй байгаа биз дээ? Эдгээр аргуудын тусламжтайгаар хүүхдэдээ тоо заагаарай, тэдэнд ч сонирхолтой байх болно.

Хэрэгтэй аргуудыг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай. Тэдэнд ч гэсэн хэрэгтэй гэж бодож байна.

39
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Bold Deedel

    Bold Deedel

    2019/01/28 at 13:49

    Аав ээж нараа эхлээд өөрсдөө сурая.аргыг олоё

  2. Odnoo Halo

    Odnoo Halo

    2019/01/28 at 19:13

    Мөнхцацрал Цацрал

  3. Deegii Dalai

    Deegii Dalai

    2019/01/28 at 22:24

    Э. Антууш

  4. Buynaa Buyka

    Buynaa Buyka

    2019/01/28 at 22:54

    Buyandelger Bazargur Eenji Eenji Duuk Duuk

  5. Tsetsegmaa Munkhbat

    Tsetsegmaa Munkhbat

    2019/01/28 at 23:37

    З. Нямзагд Энхжаргал Зоригтбаатар

  6. Tsetsegmaa Munkhbat

    Tsetsegmaa Munkhbat

    2019/01/28 at 23:37

    Mun Baljaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *