“Бид бүгдэд ийм нэг найз заавал байдаг”: Бөөндөө авахуулж байгаа зургийг үргэлж сүйтгэж, үймүүлж байдаг хөгжилтэй бяцхан гөлөг

0

Түүнийг Кико гэдэг бөгөөд бусад нохдоосоо ялгарч, өөрөөр зургаа даруулах тун дуртай. Зураг даруулах үед тэрээр арагшаа харж, “Бурхан минь, тэр яаж ингээд байгаа юм бол” хэмээн дуу алдам толгойгоо эргүүлэн даруулах дуртай бөгөөд бусдаасаа эрс ялгаатай байрлал авч зогсдог аж. Магадгүй тэрээр тун дэггүй, төвөгтэй мэт аашилдаг хэдий ч түүний найзууд үүнийг нь огтхон ч тоодоггүй байна.

Ashleigh Macpherson

Finnish spitz үүлдрийн гурван нохойгоо түүний эзэн Ashleigh Macpherson ийн танилцуулсан юм. “Мика маань 3 настай. Харин Тофу бол 1 нас 6 сартай Микагийн охин. Сахилгагүй Кикогийн хувьд 9 сартай Микагийн охин. Зураг даруулах бүртээ арагшаагаа хараад зогсчихдаг амьтан даа” хэмээн ярьжээ. “Тэд яг л муур шиг ярьдаг бас ярих зүйлс нь дуусашгүй гэмээр их дуу чимээтэй байдаг. Бие нь жижиг ч гаргаж буй үйл хөдлөл, зан авир нь маш том шүү” хэмээн нэмж дурьджээ.

kayatheshepherd
kayatheshepherd

Энэ цагаан нохойг Каяа гэдэг бөгөөд 6 настай швейцарь хоточ нохой аж. Тэрээр энэ гэр бүлд ээжийн үүрэгтэй байдаг гэнэ.

Тэдний эзэн Ashleigh Macpherson хэлэхдээ, “Кико коронавирусын хөл хорионы үеэр өсч том болсон гөлөг маань байгаа юм. Эх нь гөлөглөхдөө ганц түүнийг л гаргасан юм. Иймээс түүнтэй нас чацуу өөр гөлөг манайд байхгүй. Иймээс тэр муурнуудтай хамт өсч торнисон. Магадгүй иймээс л тэр ингэж дэггүйтэх дуртай байдаг байх” хэмээжээ.

Ashleigh Macpherson
kayatheshepherd

Ноход зураг дарах үед камерны өмнө босох суух зэрэг энгийн үйлдлүүдийг хийж, байрлал авч сурсан боловч Кико л өөрийнхөөрөө аашлах дуртай хэвээр үлджээ. Түүнд ийм байрлал авахыг хэн ч заагаагүй гэнэ.

“Зураг дарах болохоор л тэр цааш эргэж хараад толгойгоо камер руу эргүүлчихдэг юм. Яагаад ингээд байгааг нь огтхон ч ойлгодоггүй юм” хэмээн нохдын эзэн ярьжээ.

kayatheshepherd
kayatheshepherd
Ashleigh Macpherson
kayatheshepherd
kayatheshepherd

“Тэд хэдий цусан төрлийн ноход учраас нэг гэр бүл гэж хэлж болох ч хамтдаа алхаж, зугаалж буйг нь харахад үнэхээр гэр бүл гэж ийм л байдаг даа хэмээн бодоход хүргэдэг гэнэ. Finnish spitz үүлдрийн ноход төрөлхийн маш эрч хүчтэй, цовоо байдаг тул энэ нь ч тэдэнд зугаатай, тун таатай байдаг биз ээ. Харин гадуур алхаагүй өдрүүдэд тэд гэр орноо буулгачихдаг ажээ”

Мөн тэд дуулгавартай, томоотой байдлаа сахих үүднээс өдөр бүр тогтмол дасгал хийдэг гэнэ.

Тэдний эзэн нохдынхоо талаар, “Намайг ажилдаа явах үед бусад ноход гэртээ үлдэж байхад Кико хамт явах гээд байдаг. Ажлаасаа ирэх үед тэд унтаж байдаг юм. Тэгээд сэрээд л бид хамтдаа салхинд гарч алхдаг” хэмээн ярьжээ.

kayatheshepherd
kayatheshepherd
kayatheshepherd
kayatheshepherd
kayatheshepherd
kayatheshepherd
kayatheshepherd
kayatheshepherd
28
Ха ХаХа Ха
12
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *