Хилийн чанадад амьдрах үед үүрд өөрчлөгдөх 17 зүйлс

0

Төрөлх хот Барселоноо орхиж, Шотландын Эдинбург хотноо амьдарч байгаад одоо Америкийн Нью Йорк хотод амьдарч байгаа зохиолч, орчуулагч Angie Castells хэмээх испани бүсгүйн бичсэн нийтлэлийг уншигч та бүхэнтэй хуваалцахыг хүслээ. Тэрээр энэхүү нийтлэлээ анх испани хэлээр бичсэн бөгөөд олон хүн англи хэл дээрх хувилбарыг асуух болсноор англи хэл рүү хөрвүүлсэн нь нийтлэлийг илүү олон хүн уншихад ихээхэн дэм болжээ. Манай улсын олон иргэд эх орноосоо алс, хилийн чанадад суралцаж, ажиллаж, амьдарч байгаагийн дээр олон хүмүүс гадны улс орон руу аялах, амьдрах хүсэлтэй байдаг учир энэхүү нийтлэлийг та бүхэнтэй хуваалцаж байна.

Хэдхэн жилийн хугацаанд гурав дахь удаагаа гадаад орон руу нүүх гэж байхдаа би хамаг амьдралаа чемодандаа багтаагаад төрөлх Барселоноо орхих болсон нь бидний хийж чадах байсан хамгийн зөв шийдвэр байжээ хэмээн ойлгосон юм. Учир нь алс холыг зорьж, амьдралаа тодорхой бусаар дүүрэн аялал болгон хувиргах үед та төсөөлж, хүлээж байгаагүйгээр өсөж дэвждэг.

Та шинэ сорилтуудтай тулгарч, өөрт чинь агуулагдаж байсныг мэдээгүй шинэ талуудаа нээж, өөрөө өөрийгөө болон дэлхий ертөнцийг гайхан бишрэх болно. Та суралцаж, өөрийн хил хязгаарыг тэлэх болно. Та алдаж эндсэний хэрээр муу зуршлаа хаяж, шинэ зүйлсийг суралцаж төлөвшинө. Та өөрчлөгдөн хөгжинө. Та гэрээ санаж, тантай үүрд хамт байх дурсамжуудыг бий болгоно. Хэрвээ та гэрээсээ хол амьдрах урт аялалд гарсан бол хилийн чанадад амьдрах үед үүрд өөрчлөгдөх дараах 17 зүйлсийг мэдэрнэ гэдэг нь эргэлзээгүй юм.

1. Адреналин амьдралын чинь хэсэг болно.

Гадаад орон руу нүүхээр шийдэх үеэс эхлэн таны амьдрал суралцах, санаачлага гаргах, гэнэтийн зүйлийг зохицуулж шийдэх гэх мэт олон төрлийн сэтгэл хөдлөлд автана. “Тогтсон дэг журам, хэв маяг, заншил” гэдэг үгс таны үгсийн сангаас гээгдэж, таны бүхий л мэдрэмжүүд хурцлагдана. Шинэ газар, шинэ зуршил, шинэ сорилтууд, шинэ хүмүүс гээд шинэ бүхэнтэй та тулгарах ба шинэ бүхэн таныг айлгахын хамт ер бусаар хорхойг чинь хүргэх болно.

2. Гэвч таныг эргээд ирэхэд бүх зүйл байдгаараа л байж байх болно.

Тийм ч учраас хэдхэн өдөр гэрээсээ яваад эргээд ирэхэд чинь бүх зүйлс бараг өөрчлөгдөөгүй байгаа нь таныг гайхашруулна. Таны амьдрал зогсолтгүй хурдаар өөрчлөгдөх ба баярын өдрүүдээр өөрт тохиолдсон зүйлсээ бусадтай хуваалцахаар бэлтгэнэ. Гэтэл энэ хугацаанд гэрт чинь амьдрал яг л урьдынхтайгаа адилхан байх болно. Хүн бүр өдөр тутмын ажил үүргээ гүйцэлдүүлэхээр чармайж байгааг хараад таны хувьд амьдрал зогсохгүй гэдгийг гэнэтхэн ухааруулна.

3. Хэдий та маш олон үг мэддэг боловч үгсийн хомсдолд орно.

Хэн нэгэн танаас таны шинэ амьдралын талаар асуух үед та өөрийн туулж өнгөрүүлсэн бүхнийг илэрхийлэх зөв үгсийг олох гэж мухардана. Харин дараа нь санамсаргүй ярилцлагын үеэр ямар нэгэн зүйл танд ‘нээрээ тэр үед…’ гэсэн бодлыг төрүүлнэ. Гэхдээ тэр үедээ өөр улсад тохиолдсон түүхээ хэн нэгэнд гайхуулахыг хүсэхгүй байгаагаас хэлээ хазаж, хуурамч дүүр үзүүлэх болно.

Хилийн чанадад амьдрах үед үүрд өөрчлөгдөх 17 зүйлс 2

4. Та эр зоригийг чинь хэтрүүлэн үнэлж байгааг ойлгоно.

Маш олон хүн танд ямар зоригтойг чинь хэлж, хэрвээ тэд айгаагүй бол бас л хилийн чанадыг зорих байсан гэдгээ дурдана. Харин таны хувьд та ч бас айж байсан, тэрхүү эр зориг нь таны амьдралаа өөрчлөх шийдвэрийн 10-хан хувийг эзэлж байсан гэдгийг мэдэж байгаа. Үлдсэн 90% нь цэвэр үүнийг хийх гэсэн чин сэтгэлийн хүсэл байсан гэдгийг ч мэднэ. Та үүнийг хиймээр байна уу, бүр үнэхээр хийхийг хүсэж байна уу? Тэгвэл хий. Бид үсрэлт хийхийг хүссэн үеэс л бид зоригтон ч бай хулчгар нэгэн ч бай явах цаг ирж, бид үүнийг зохицуулдаг.

5. Мөн гэнэтхэн та эрх чөлөөтэй болох болно.

Чи үргэлж чөлөөтэй байсан боловч жинхэнэ эрх чөлөө гэж юу болохыг одоо ойлгоно. Төрсөн гэрээсээ хэдэн зуун километрийн алсад байхдаа танд бүх зүйл боломжтой мэт санагдах болно.

Хилийн чанадад амьдрах үед үүрд өөрчлөгдөх 17 зүйлс 3

6. Та тодорхой нэг хэлээр удаан ярихгүй.

Заримдаа та санамсаргүйгээр өөр хэлээр үг хэлчих үе гарна. Бусад цагт нь та хэрхэн бусадтай ярилцахдаа зөв үгийг олж хэлэх вэ хэмээн бодох болно. Өдөр тутамдаа гадаад хэлээр бусадтай харилцахдаа нэгэн зэрэг суралцаж бас сурснаа мартаж байдаг. Хоёр дахь хэлээрээ сайн муу бүхий л үг яриаг суралцахын хамт эх хэлээрээ уншиж, ярих учир мартах гэдэг зүйл гарахгүй.

7. Амьдралын баяр баясгаланг мэдрэхийн тулд баяртай гэж хэлж сурна.

Та таны амьдралын одоогийн, хамгийн чухал зүйлс болон хүмүүс зүгээр л дамжин өнгөрөх зүйлс болохыг олонх нөхцөл байдлын ач холбогдлыг та өөрөө л зөнгөөрөө тоомсорлохоо больсноо удалгүй ойлгоно. Та барьцалдах болон суллан явуулахын хоорондох зөв тэнцвэрийг төгс тохируулдаг болж, өнгөрснийг дурсах болон прагматизмын хооронд байнга орших болно.

8. Таны бүх зүйл хос болно.

Хоёр SIM карт /тэдний нэгэн дээр нь бараг бүх дэлхийн хүмүүсийн утасны дугаар байх болно/, хоёр номын сангийн карт, хоёр банкны данс… цаашлаад төлбөр хийхдээ зөнгөөрөө зөв тооцон өгөх хоёр төрлийн зоос гэх мэт.

9. Хэвийн үү? Хэвийн гэж юу юм бэ?

Аялахтай адил хилийн чанадад амьдрахад хэвийн гэдэг нь зөвхөн нийгэм ба соёлын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн байх гэсэн утгатайг ойлгоно. Өөр соёл, өөр нийгэмд орох үед таны хэвийн байдлын төсөөлөл нурж унана. Та юмсыг хийх өөр арга замууд байдагт суралцаж, та хэзээ ч ийм болно гэж бодож байгаагүй зуршилтай болох болно. Мөн өөрийнхөө талаар арай илүү зүйлийг мэддэг болно.

10. Та өөрийнхөө хотод жуулчин болно.

Шинэ гэртээ хийх төгсгөлгүй жагсаалтанд нэмэлт хийсээр танд төрсөн нутагтаа очих боломж гарахгүй байж магадгүй. Гэвч удалгүй шинэ хотдоо төвхнөсөн танд эх нутагтаа эргэн очих үе ирэхэд та тэндхийн оршин суугч бус жуулчин болсон байх болно.

Хилийн чанадад амьдрах үед үүрд өөрчлөгдөх 17 зүйлс 4

11. Та тэвчээртэй байх мөн хэрхэн бусдаас тусламж хүсэхэд суралцана.

Хилийн чанадад амьдрах үед хамгийн энгийн үйл хэрэг ч томоохон сорилт болж хувирна. Бичиг цаасны ажил хийх, тохиромжтой зөв үгийг олох, ямар автобусанд суух гээд л. Энэ нь үргэлжид сэтгэл санааг зовоосон асуудлууд байх бөгөөд удалгүй та өөрт чинь ийм хэмжээний тэвчээр байсан гэхэд ч итгэхээргүй тэвчээртэй болно. Мөн бусдаас тусламж дэмжлэг хүсэх нь зайлшгүйгээс гадна маш эрүүл зуршил болж үлдэнэ.

12. Хамгийн жижиг агшнуудаар цаг хугацааг хэмжинэ.

Үүнийг машины цонхоор хараад явахад алсыг зүйлс маш удаанаар ард үлдэж байхад ойрын зүйлс маш хурднаар өнгөрөн одохтой зүйрлэж болно. Нэг талаас та гэрээсээ хэн нэгний мартсан төрсөн өдөр, эцсийн удаа баяртай гэж хэлээд салах ёс гүйцэтгэх боломж өгөлгүйгээр чамайг орхин одсон хүмүүс, чиний оролцох боломжгүй тэмдэглэлт өдрүүд гэх мэтчилэн мэдээнүүдийг хүлээн авах бол нөгөө талаас таны шинэ гэрт дэх амьдрал дээд хурдаар урсан өнгөрөх болно. Таны хувьд цаг хугацаа гажуудсан мэт санагдаж, та цаг хугацааны хамгийн жижиг агшнуудыг үнэлж сурах бөгөөд гэр бүлийнхэн болон хуучны найзуудтайгаа Skype-аар ярих, шинэ найзуудтайгаа холбогдож мэнд мэдэх зэргийг гайхалтай зохицуулж сурна.

13. Дурсамж дурдатгал таныг эзэмдэнэ.

Хоол, дуу, үнэр гээд л хамгийн шалихгүй зүйлс ч гэрээ санах сэтгэлийг тань сэдрээнэ. Та хэзээ ч санана гэж бодож байгаагүй тэр жижигхэн зүйлсийг санаж үгүйлж, агшин зуур ч бай хамаагүй тэр газарт очих хүслийг төрүүлнэ. Эсвэл энэхүү мэдрэмжээ таныг ойлгодог хэн нэгэнтэй хуваалцаарай.

14. Гэвч та хаана гэдгийг бус хэзээ, яаж гэдгийг мэднэ.

Хэдий тийм боловч сэтгэлийнхээ гүнд ямар нэгэн газрыг бус тодорхой газар, тодорхой агшин, тодорхой хүмүүсийн холбоо давхцалыг санаж байгаа гэдгээ мэднэ. Та аялах үед, онцгой нэгэнтэй амьдралаа холбох үед, үнэхээр аз жаргалтай байсан тэр үед чинь таны санаж байгаа тэр цаг хугацаа байсан.

Хилийн чанадад амьдрах үед үүрд өөрчлөгдөх 17 зүйлс 5

15. Та өөрчлөгдөнө.

Таныг амьдралыг өөрчилсөн аялалуудын тухай сонсож байсан гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ нэг хэвийн газарт байснаараа бус хилийн чанадад амьдарснаараа таны амьдрал болоод та гэдэг хүнд өөрчлөлт ирнэ. Энэхүү өөрчлөлт таны уг чанар, итгэл, айдаст ч нөлөөлнө. Энэхүү онцгой аялалд гарахаасаа өмнө магадгүй та үүнийг ойлгохгүй бас итгэхгүй ч байж болно. Харин хэсэг хугацааны дараа нэг л өдөр та бүхнийг болор шиг тунгалаг нүдээр харах болно. Та хувьсан хөгжиж, та болсон үйл явдлын ул мөр болох ямар нэгэн зүйлийг өөртөө шингээж, амьдарч бас өөрчлөгдөх болно.

16. Та гэрээ чемодан дотроо багтаадаг болно.

Бүхий л амьдралаа чемоданд эмхлэн хийж байхдаа л та ‘гэр’ гэдэг зүйл хаа ч байдаггүйг ойлгоно. Хаана ч аялж явсан ялгаагүй шинэ хувцас, шинэ ном, шинэ аяга гээд таны бүхий л зүйлс өөрчлөгдөнө. Мөн нэг л өдөр шинэ хотдоо та яг л гэртээ байгаа юм шиг мэдрэмжийг мэдэрнэ. Гэр гэдэг бол тантай хамт аялж яваа хүн, таны ардаа үлдээгээд гарсан хүмүүс, таны амьдрал өнгөрсөн гудамж юм. Гэр гэдэг бол таны шинэ сууцан дахь орхих цаг ирэхэд нүд цавчих зуурт л үгүй болдог тохиолдлын зүйлс юм. Гэр гэдэг бол таны бүхий л дурсамжууд, алс газарт суугаа гэр бүлийнхэн, найз нөхөд рүүгээ хийх утасны дуудлага, гэрэл зургийн багц юм. Өөрөөр хэлбэл зүрх хаана байна гэр тэнд байдаг гэсэн үг.

Хилийн чанадад амьдрах үед үүрд өөрчлөгдөх 17 зүйлс 1

17. Энд эргэлт үгүй.

Одоо та гарааны шугамнаас гарах үеэс эхлээд өдөр бүр дэлхий ертөнцийн уудмыг гайхашрах өдрүүд гэж юу болохыг мэддэг боллоо. Мөн энэ аварга том, эцэс төгсгөлгүй ертөнцөд амьдрах гэдэг юу болохыг ч мэддэг болсон. Тийм байтал та яаж энэ дэлхий ертөнцийг нээх аялалаа зогсоож чадах билээ?

7
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Undarmaa Bazarsad

    Undarmaa Bazarsad

    2014/11/18 at 10:37

    Yag iim ym boldog shv

  2. Undarmaa Bazarsad

    Undarmaa Bazarsad

    2014/11/18 at 10:37

    Yag iim ym boldog shv

  3. Undarmaa Bazarsad

    Undarmaa Bazarsad

    2014/11/18 at 10:37

    Yag iim ym boldog shv

  4. Undarmaa Bazarsad

    Undarmaa Bazarsad

    2014/11/18 at 10:37

    Yag iim ym boldog shv

  5. Undarmaa Bazarsad

    Undarmaa Bazarsad

    2014/11/18 at 10:37

    Yag iim ym boldog shv

  6. Зочин

    2014/11/18 at 13:43

    Сэтгэгдэл *

  7. Donna Dolgorsuren

    Donna Dolgorsuren

    2014/11/19 at 01:41

    Utgagui yum. Iim baidagguishdee !

  8. Donna Dolgorsuren

    Donna Dolgorsuren

    2014/11/19 at 01:41

    Utgagui yum. Iim baidagguishdee !

  9. Donna Dolgorsuren

    Donna Dolgorsuren

    2014/11/19 at 01:41

    Utgagui yum. Iim baidagguishdee !

  10. Donna Dolgorsuren

    Donna Dolgorsuren

    2014/11/19 at 01:41

    Utgagui yum. Iim baidagguishdee !

  11. Зочин

    2014/11/20 at 11:56

    He he ene hunii l bodol bhdaa

  12. Зочин

    2014/11/20 at 11:58

    Mongol Hun uur uu

  13. Зочин

    2014/12/06 at 18:07

    Biil inegdguie urdna uzej harsan yumshig baidagshigl baigadshdee zochirdoj sandardguie

  14. Зочин

    2015/06/05 at 21:41

    ene niitlel ni uuruu gadaad hun setgej bichsen niitlel bhaa bi uuruu gadaadad amidardag ch idnees tiim olon ni tohioldood bdggui bh gj bodoj bn. banknii 2 dans, awtobus metronii chiglel, hotdoo juulchin bno geed yhaw medeejiin zuiluud bn gewch setgel zurh huwi hunii talaas ni bol shaal oor l bh daa

  15. Зочин

    2016/10/09 at 19:40

    16 hagiin ih taalagdlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *