Түүхэн дэх хамгийн их хөрөнгө зарцуулагдсан 10 дайн

0

Дайн бол асар их хөрөнгө мөнгө зарцуулагддагийн дээр асар их зүйлсийг сүйтгэдэг үйл хэрэг юм. Дэлхийн хүн төрөлхтний түүхэнд том жижиг маш олон удаагийн дайн тулаан болж байсан ба тэдгээр дайн байлдаануудад хэдэн триллион долларын үнээр үнэлэгдэх эд хөрөнгө, мөнгө сүйтгэгдсэн байдаг. Түүнчлэн эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн гарз хохирлыг юугаар ч хэмжих аргагүй юм. Гэвч энэ удаад зөвхөн үнэлж цэгнэж болох хохирол хөрөнгийн хэмжээгээр нь авч хэлэлцэхээр шийдлээ. Дараах дайнууд нь түүхэн дэх хамгийн их хөрөнгө зарцуулагдсан дайнууд бөгөөд зарцуулагдсан хөрөнгийн хэмжээг 2013 оны ханштай дүйцүүлэн тооцсон байгаа юм.

10. Мексикийн дайн, 1846-1849, $2.37 тэрбум

Мексик-Америкийн дайн гэгддэг энэ дайн 1845 онд Америк Техасыг нэгтгэхэд эхэлсэн. Энэхүү дайн Мексикийг Алта Калифорниа болон Нью Мексикийг Америкт өгөхийг шаардсан дайн байв.

9. Америкийн хувьсгал, 1775-1783, $2.4 тэрбум

Америкийн хувьсгал нь British Crown болон Америк дахь 13 колониудын хоорондох мөргөлдөөн байсан. Америк дахь колониуд тэгш эрхийг шаардаж байв. Энэхүү дайн 1783 онд Парисын хэлэлцээрээр төгсгөл болсон юм.

8. Испани-Америкийн дайн, 1898-1899, $9 тэрбум

Куба улс энэ үед Испаний дэглэм дор байсан ба Америк улс Испаниас Кубыг гартаа оруулахыг хүссэн. Испани улс үүнээс татгалзсанаар энэхүү дайн эхэлсэн. Дайны төгсгөл тус бүс дэх Испаний эзэнт гүрний задралыг авчирсан юм.

7. Иргэний дайн, 1861-1865, $79.7 тэрбум

Иргэний дайн нь боолчлолын эсэргүүцсэн Нэгдсэн мужууд болон боолчлолыг дэмжсэн Холбооны мужуудын хооронд өрнөсөн дайн юм. АНУ-ыг задалсан энэ дайнд Нэгдсэн улс 60 тэрбум доллар, Холбоотнууд 20 орчим тэрбум доллар зарцуулжээ.

6. Персийн булангийн дайн, 1990-1991, $102 тэрбум

Саддам Хусейны дэглэмийн доор 1990 онд Ирак Кувейтыг довтолсон. Хэрвээ энэ дайнд Британи оролцоогүй бол Кувейт Иракын эзэмшилд орох байсан гэдэг. Энэ улс мөн Саудын Арабыг заналхийлж байсан ба энэхүү халдлага барууны орнуудад очих газрын тосны хангамжид аюул учруулж байсан. АНУ ч Саудын Арабыг хамгаалах зорилгоор цөлийн хамгаалалтын ажиллагаа гээчийг явуулж байсан. Энэ нь Кувейтыг чөлөөлөх дайн болох Цөлийн шуурга болсон байна.

5. Дэлхийн нэгдүгээр дайн, 1917-1921, $334 тэрбум

1914 онд эхэлсэн дэлхийн нэгдүгээр дайнд Америкчууд 1917 онд нэгдсэн. Британи, Франц болон бусад улсуудаас бүрдсэн Холбооны хүч ба Герман, Болгар болон бусад улсуудаас бүрдсэн Төвийн хүчний хооронд өрнөсөн энэ дайнд Америк Холбооны хүчний талд байжээ.

4. Солонгосын дайн, 1950-1953, $341 тэрбум

Солонгос улс нь хүйтэн дайны үед тулааны талбар байсан. Энэ үндэстэн умардын коммунист болон өмнөдийн капиталист улс болон хуваагдсан ба Хятад болон ЗСБНХУ умардыг, Америк улс өмнөдийг дэмжиж байв. Энэхүү дайны үед генерал Douglas MacArthur цөмийн бөмбөг хэрэглэхээр бодож байсан.

3. Вьетнамын дайн, 1965-1975, $738 тэрбум

Вьетнамд өрнөсөн энэхүү Америкийг эсрэг эсэргүүцлийн дайн нь Вьетнам, Лаос, Камбож улсуудыг хамарсан. Энэ дайнд Америк улс ялагдсан юм.

2. 9-р сарын 11-ний халдлага, 2001-2010, $1.1 триллион

2001 оны 9-р сарын 11-ний өдөр АНУ дахь стратегийн байг онилсон алан хядах үйл ажиллагаа нь дэлхий нийтийг цочроосон юм. АНУ халдлагыг зохион байгуулсан Аль-Каидад хариу өгсөн ба тус бүлэглэлийн гишүүд Талибаны хамгаалалтан доор Афганистанд нуугдаж байсан. Америкчууд тэднийг олж дарсан төдийгүй Ирак улсыг цөмийн зэвсэг эзэмшиж байж болзошгүй хэмээн тус улсын эсрэг тэмцэл явуулсан. Гэсэн хэдий ч цөмийн бөмбөг бүтээх боломжтой Ирак улсад ямар ч нотлох баримт олдоогүй юм.

1. Дэлхийн хоёрдугаар дайн, 1941-1945, $4.1 триллион

Дэлхийн хоёрдугаар дайн бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их хохирол авчирсан дайн юм. Энэ дайны үед анх удаа цөмийн зэвсэг ашигласан. 1939 онд Нацистын Герман Польш улсад халдсанаар эхэлсэн энэ дайн Британи, Франц улсууд Герман болон Италид дайн зарласнаар Европыг хамарсан. Япон улс Сувдан эрэг рүү халдсанаар АНУ энэ дайнд нэгдсэн.

2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/11/18 at 09:07

    amerikin l mongo yum bishu

  2. Зочин

    2014/11/18 at 09:32

    zovhon usa talaas zartsuulagdsan unelj bolohuits aldagdliig tootsson mongon hemjeenii too barimt bn tm uu?

  3. Зочин

    2014/11/18 at 14:15

    hamgiin ih mongo vrsen hamgiin ih mongo olson dain gwel taarna

  4. Зочин

    2014/11/18 at 21:35

    Delhiin 2 daind Zuvlult Holboot Ulsiig yagaad bichsengui we?
    Jinhene yalalt bguulsan oron n bhad

  5. Гөрөөсний Шилбэ

    Гөрөөсний Шилбэ

    2014/11/19 at 21:50

    Sdaa

  6. Зочин

    2014/11/19 at 23:50

    Amerikiin 1 site s orchuulj dee zailuul

  7. Amerika

    2014/11/20 at 14:53

    Amerik oroltsoogui dain gej baihguimaa. odoo hurtel amerikaas uur baildaj baigaa uls bnuu. yum l bol busad ulsiin bayalag ruu ungiij avah gej bdgiin

  8. Зочин

    2014/11/24 at 09:39

    9-11 dain bsanuu. Amerikud osama ahiin gazrin tosiig deeremdsnii hariu tuluus bsim bishuu. Olon say hun uregdsen delhiin 2r dainaas ayultai hohiroltoi boltson yavj bhiin. Donald trump suurin dr ni buur undur baishin barisan gd bsan

  9. Монгол хүн

    2014/12/02 at 15:13

    Сэтгэгдэл *Эндээс харахад АНУ бүх дайнд оролцоод л байдаг тэгээд тэргүүний хөгжилтэй гүрэн гэгдээд л байдаг . Дайн чинь харин ашигтай баяжуулаад байдаг юм биш биздээ . Эсвээс дайны зардлаасаа их хөрөнгө дээрэмддэг байх.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *