Одоог хүртэл үзэгчид учрыг нь тайлж чадаагүй алдартай 10 киноны оньсого таавар мэт нууц. Гэхдээ хүмүүс байж болох хамгийн боломжит хувилбаруудыг дэвшүүлжээ

0

Кино болгон агаарт хөвөх асуултын хариултыг өгч чадахгүй. Кино бүтээгчид хааяа зориудаар зарим нэг нарийн ширийн зүйлийг чимээгүйхэн өнгөрөөдөг. Үзэгчид өөрсдөө энэ талаар онол гаргана биз эсвэл кинонд хийсэн зарим нэг нууцуудаас өөрсдөө олж мэднэ биз гэж боддог бололтой. Сайн кино бүтээл болсны шинж тэмдэг – дэлгэцээр гарснаас хойш хэдэн жилийн туршид киноны аль нэг хэсгийн талаар маргалдахыг хэлнэ.

Өнөөдөр тийм л оньсого мэт нууцуудын талаар ярилцахаар шийдлээ. Үзэгчдийн ярьж байгааг сонсоход эдгээр хэсгүүд өөрийн эрхгүй анхаарал татсан байгаа юм. Зарим нэг хэсгийн учир начрыг найруулагч өөрөө тайлсан, харин зарим нь өнөөдрийг хүртэл нууц хэвээр үлджээ.

Кино өөрөө бидэнд хариулт өгөөгүй чухал асуултуудыг тавьж хариултыг олохыг хичээцгээе.

Фил Коннорсын амьдралын давтагдсан өдөр хэд вэ?

Columbia Pictures

“Groundhog Day”, 1993

Гол дүр кинондоо бол 34 удаа нэг л газраа, тэр л нэг өдрөө дахин дахин сэрдэг. Хэрвээ энэ тоон дээр уг давтагдаж байгаа үйл явдлын учрыг олох гэж оролдсон тухай түүний яриаг нэмэх юм бол 42 өдөр болж байгаа юм.

Киноны найруулагч Гарольд Рамис кино бүтээж байхдаа толгойдоо яагаад ч юм 10 жил гэсэн тоо бодоод яваад байснаа хүлээн зөвшөөрч хэлсэн. Харин дараа нь давтагдаж байгаа хугацаа их ч үгүй, бага ч үгүй 30, 40 хоног гэж хэлжээ. Ямар ч тоо байсан хамаагүй, Фил яаж галзуурчихгүй яваад байсан юм бол доо, хөөрхий. Бас нэг өөр сонирхол татах зүйл бий. Кино зохиолын анхны хувилбарт Филл үнэндээ 10 мянган жилээр гацсан гэсэн байжээ. Энэ санаанаас татгалзсан, гэхдээ л сүртэй сонсогдоод байгаа юм.

 

Жокер яаж сорвитой болсон бэ?

Warner Bros.

“The Dark Knight”, 2008

Жокер сорвиныхоо тухай ярихдаа хоёр ч түүх өгүүлдэг: эхнийх нь түүний эцэг зүссэн гэнэ, харин нөгөөд нь – өөрийнхөө эхнэрээс болоод ийм сорвитой болсон гэдэг. Түүнд итгэх хэрэггүй нь хэнд ч ойлгомжтой. Харин сошиал сүлжээгээр нэгэн түгээмэл онол яваад байгааг танд дуулгахад буруудахгүй байх. Тэгээд ч кинонд дүрийн өмнөх амьдралын тухай огт дурддаггүй зүйлүүдээс ч танилцуулаад авъя.

Онолоор бол Жокер – Иракын дaйны ахмад дaйчин бөгөөд нэг тyлааны үеэр шaрхдаж ийм сорвитой үлджээ. Энэ үед улс эх орноо үзэн ядaж эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш галзуурлын байдалтай болсон. Жокер дэлхий дахиныг болон Харви Дентийн танхимын шударга бус байдлын тухай ярихдаа цэpэгтэй явсан нэг ачааны машин дэлбэpснийг дурддаг юм. Магадгүй тэр өөрийнх нь түүх ч байж болно.

 

Нээгээгүй Fedex-ийн хайрцагт юу байсан бэ?

20th Century Fox

“Cast Away”, 2000

Чак Ноланд эзэнгүй арал дээр буусны дараа сахиусан тэнгэрийн зурагтай хайрцгийг онгойлголгүй орхидог. Дотор нь юу байсныг бидэнд үзүүлэлгүй тэр чигээр нь үлдээсэн.

Найруулагч Роберт Земекис дотор нь радио холбоо байсан гэж нэг удаа даажигнасан – энэ тухай бүр хөгжилтэй скетч хүртэл хийсэн байдаг. Гэхдээ энэ оньсогын хариулт үнэхээр байдаг ажээ. Кино зохиолын нэг хувилбараар бол тэр хайрцагт Сальса вердегийн шилтэй соус болон нөхрийгөө буцаж ирэхийг хүссэн эмэгтэйн захидал байв. Чак киноны төгсгөлд тэр эмэгтэйтэй уулздагийг та санаж байгаа биз дээ?

 

Чемодан дотор юу байсан бэ?

Miramax Films

“Pulp Fiction”, 1994

Энэ асуултанд хариулсан хамгийн түгээмэл хувилбар бол чемоданд Марселлас Уоллесийн “сорогдсон” сүнс бий гэсэн хариулт юм. Киноны хамтарсан зохиолчоор ажилласан Рожер Эверигийн хэлснээр бол Квентин Тарантиногийн адил чемоданд алмаз хийхийг хүссэн боловч энэ нь хэтэрхий уйтгартай гэж тэд үзжээ. Ингээд эцэстээ тодорхой зүйл бодож ололгүй орхихоор шийдсэн байна.

Киноны зураг авалтын үед чемоданд шар гэрлээс өөр юу ч байгаагүй, чухам тэр л гэрэл үлгэрийн юм шиг шар өнгийг гаргажээ.

 

Киноны төгсгөлд Доминик Кобб хаана байгаа вэ – зүүдэндээ юу эсвэл бодит амьдрал дээр үү?

Warner Bros.

“Inception”, 2010

Найруулагч Кристофер Нолан энэ нь чухал биш, харин хамгийн гол нь Доминик хүүхдүүдтэйгээ цуг байгаа нь л чухал гэж хэлсэн юм. Гэхдээ киноны зураг авалтын үеэр будилж Ноланаас “бодит үйл явдал мөн үү?” гэдэгт шууд хариултыг авахыг хүсэж байсан жүжигчин Майкл Кейн дараа нь хэнд ч ойлгомжтой хариултыг өгчээ. Түүний асуултанд найруулагч дараах хариултыг өгсөн гэдэг: Кейн хаана байна, тэр бол бодит зүйл. Тэгэхээр киноны төгсгөлд тэр гарч ирж байгаа юм чинь хэппи-энд буюу аз жаргалтай төгсгөлтэй кино болж таарлаа.

Нөгөө талаасаа, Коббын хүүхдүүд түүний зүүдэнд итгэмээргүй адилхан хувцастай харагддаг. Энэ хэсэг нөгөө баримтыг бас үгүйсгэхээр. Кинонд хоёр  хүүхэд оролцуулсан – нэг нь багавтар насны, нөгөө нь хэдэн насаар илүү. Өөрөөр хэлбэл тэд нар том болцгоосон, тэгэхээр гол дүр бодит амьдрал дээр байна.

Эргүүлдэг тоглоом, энэ бол зүгээр нэг хуурч байгаа явдал. Үнэндээ Коббын эхнэрийн шүтэж явдаг зүйл нь энэ тоглоом. Харин Коббын өөрийнх нь шүтэж явдаг зүйл бол хуримын бөгж, түүний зүүдэнд хуруундаа зүүсэн байдаг нь харагддаг.

 

Төгсгөлд хэн халдвар авсан бэ?

Universal Pictures

“The Thing”, 1982

Домог болсон аймшгийн киноны төгсгөлд Чайлдс халдвар авсан уу? Сошиалаар нэг онол яваад байгаа: киноны төгсгөлд гол дүр Макриди шил вискиний тусламжтайгаар үнэнийг олж мэддэг. Тэр Чайлдсаас виски уух уу гэж асуудаг даа. Үнэндээ тэр нь виски биш Молотовын коктейль байгаа юм. Нөгөөх нь өгсөн ундааг юу ч бололгүй балгачихна, яагаад гэвэл тэр харь гарагийнх болохоор ялгааг нь мэдрээгүй. Харин Макридид бүх зүйл тодорхой болох нь тэр – тийм ч учраас хувь тавилантайгаа эвлэрэхээс өөрцгүйд хүрч инээдэг.

Чайлдсын халдварласан бас нэгэн хөдлөшгүй нотолгоо – хүйтэнд түүний амнаас уур гарахгүй байгааг анзаарсан уу? Гэхдээ кино бүтээгчид дараа нь үзэгч олонд хэлэхдээ уур нэмэхээ зүгээр л мартчихаж гээд байсан юм. Үгүй ээ, яагаад болохгүй гэж, хүн л болсон хойно мартаа л биз.

 

Ригган киноны төгсгөлд үxсэн үү?

Fox Searchlight Pictures

“Birdman”, 2014

Киноны төгсгөлд гол дүр Ригган хэвтэж байсан эмнэлгийнхээ цонхоор үсэрдэг. Түүний араас охин Сэм нь цонх руу очоод дээшээ тэнгэр рүү бахдан хардаг билээ. Гунигтай, баргар онол явдаг нь: Ригган жүжгийн үеэр өөрийгөө бyyдан амиa xорложээ. Харин эмнэлгийн өрөөнд болж байгаа үйл явдал нь түүний үxэхээс өмнө харсан хий хоосон зүйл юм.

Мөн Ригганы цонхоор гарч байгаа хэсэг бол өөрийнхөө амьдралыг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл гэсэн онол ч бий. Харин түүний охин мэдээж аавынхаа өмнөөс баяртай байлгүй яах вэ.

 

Жек Торранс 1921 оны кинонд хэрхэн орсон бэ?

Warner Bros.

“The Shining” , 1980

Киноны төгсгөл үндсэн хоёр онолоор тайлбарлагдана: нэг бол Жекийн үxлийн дараа сүнс нь ямар нэгэн xорон муу сүнснүүдэд эзлэгдсэн, яагаад гэвэл энэ гэрэл зураг дээр xулгайлагдсан сүнснүүд байгаа юм. Нэг бол Жек урьд нь зочид буудлын хамгаалагч байсан Торрансын гэр бүлээс дахин амилж эргэн ирсэн төлөөлөл. Ямар ч нөхцөлд хоёулаа аймшигтай л түүх юм.

 

Патрик Бейтман үзэгчдэд харуулсан тэр бүх аллaгыг үйлдсэн үү эсвэл энэ нь зөвхөн түүний толгойд л өрнөж байсан хэрэг үү?

Lionsgate Films

“American Psycho”, 2000

Гол дүр галзуу гэдэгт эргэлзэх зүйл байхгүй, гэхдээ гэмт xэргүүдийг жинхнээсээ хийгээгүй байж болох юм. Яагаад гэвэл гол дүрийн алсaн гэх цуг ажилладаг Пол Аллен нь бодит амьдрал дээр бол амьд байгаа. Мөн Бейтманы төрөл бүрийн бичиг, зурагтай сэтгүүл нь бид зөвхөн түүний толгойд болж байгаа үйл явдлыг л харсныг нотлох шиг.

Киноны төгсгөл үзэгчдэд нэгийг өөрийн эрхгүй бодогдуулна: үнэхээр “найдваргүй өгүүлэгч”-тэй учирсан уу эсвэл үүнээс өмнө харуулсан зүйлд итгэх огт хэрэггүй юу?

Гэхдээ киноны найруулагч Мэри Хэррон нэг ярилцлагын үеэр хэнд ч ойлгомжтойгоор тайлбар хийсэн байдаг: киноны төгсгөлд төдийлөн онцгой анхаарал хандуулахыг тэрээр хүсээгүй ажээ. Энэ тухайгаа ч дараа нь харамссан гэдэг. Харин Патрик Бейтман – жинхэнээсээ цуврал aлуурчин гэжээ.

 

Шувуунууд яагаад галзуурч хүмүүс рүү дaйрах болсон бэ?

Universal Pictures

“The Birds”, 1963

Алдартай киноны найруулагч Альфред Хичкокт өөрт нь бол шувууд яагаад галзуурсан шалтгаан онц чухал биш харин гарах үр дагавар нь л чухал байжээ. Уг киног Дафна Дюморьегийн адил нэртэй өгүүлэг болон бодит түүхүүдээс сэдэвлэн бүтээсэн гэдэг. 1961 онд шувууд Калифорнийн Бодега-Бей тосгоны ард иргэд рүү шалтгаангүйгээр дaйрсан тохиолдол гарсан юм.

Кино нь Аймшигтай шүүхийг харуулах гэсэн оролдлого гэж үзэх хүн цөөнгүй. Өөрөөр хэлбэл байгаль болон бусад ил, далд хүчнүүд хүмүүсийн хийсэн нүглийнх нь төлөө цээpлүүлж байгаа ажээ. Харин эрдэмтэд арай бодитой гипотез хийсэн буюу Бодега-Бэйн үйл явдалтай холбон тайлбарласан байдаг. Зарим нэг усны ургамлаас ялгарах хортой бодисоос болж ийм зүйл болсон гэж тэд үзжээ. Шувууд хортой бодисонд xордож орон зай, зүг чигийн баримжаагаа алдаж ийм замбараагүй байдал үүсгэсэн гэнэ.

Уг кинонд бас нэг оньсого бий – эцэстээ дүрүүд юу болж дууссан бэ? Киноны төгсгөлд тэд үл мэдэгдэх газар руу явцгаах бөгөөд араас нь шувууд дагадаг. Энэ үйл явдал шувуудын дaйралт, cүйрлээр төгссөн эсэхийг бид даанч мэдэж чадаагүй л байна.

Уншигч танд одоо хүртэл учрыг нь тайлж чадаагүй кино байгаа юу?

5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *