Нэгэн бүсгүй онлайн дэлгүүрээс худалдаж авсан хүрэмнийхээ дотроос хятад xоригдлын үнэмлэх олжээ

1
  • Өдгөө 24 настай тэрээр My Shoe Store цахим дэлгүүрээс Хятад улсад үйлдвэрлэгддэг Их Британийн Brave Soul брендийн хүрэм худалдаж авчээ.
  • Гэтэл түүний худалдан авсан хүрэм дотор нэгэн хятад xоригдлын биеийн байцаалт байсан аж.
  • Өмнө нь үүнтэй төстэй үйл явдал мөн гарч байсан удаатай бөгөөд тус улсад үйлдвэрлэгдсэн оймсон дотроос нэгэн xоригдлын бичсэн тусламж хүссэн захидал гарч ирж байсан билээ.

NHS-ийн нэгэн ажилтан My Shoe Store цахим дэлгүүрээс худалдан авсан хүрэмнийхээ дотроос хятад xоригдлын үнэмлэх олсон бөгөөд үүнийг магадгүй тусламж хүссэн дохио байх магадлалтай гэж үзэж байгаагаа дурджээ. Тэрээр Их Британид төвтэй Whispering Smith үйлдвэрийн Brave Soul брендийн хүрмийг 49.99 фунт стерлингээр худалдан авсан аж. Уг брендийн хувцаснууд нь Хятадад  үйлдвэрлэгдэн олон улсын зах зээлд гардаг байна.

Хүрэм худалдан авсан Норвич хотоос гаралтай бүсгүй хэвлэлд өгсөн ярилцлагадаа , “Би NHS-д ажилладаг. Иймээс ч бусдад туслахыг би үргэлж хүсдэг. Хятадад үйлдвэрлэгдсэн хүрэмний дотроос хятад xоригдлын үнэмлэх гарч ирсэн нь магадгүй тэнд тусламж хүссэн хүмүүс байгаа гэсэн таамаг надад төрүүлж байна” хэмээжээ.

Тэгвэл ОУ-ын Amnesty байгууллагын хэвлэлийн төлөөлөгч энэ тухайд, “Зөвхөн Хятад ч гэлтгүй дэлхийн бүх улс орон үйлдвэрлэл хийхдээ хүний эрхийг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Бидний зүгээс Их Британийн эрх баригчдад гадаад оронд үйлдвэрлэл явуулж буй дотоодын брендүүдэд хүний эрхийн тал дээр хүндэтгэлтэй хандаж байх зөвлөмж хүргүүлэхийг хүсч байна” хэмээн мэдэгдсэн байна.

2015 онд үүнтэй төстэй бас нэгэн хэрэг болж байсан нь Хятад улсад үйлдвэрлэгдсэн оймсон дотор сэтгэл сэртхийлгэм захидал байсан явдал билээ. Тухайн үед Шахкил Акбар хэмээх нэгэн эр Их Британийн Нью-Кастл хотын бизнес хорооллын нэгэн дэлгүүрээс оймс худалдан автал дотор нь хятад хэлээр бусдын эрхэнд орж ажиллаж байгаа тухай тусламж хүссэн захидал гарч ирсэн байдаг.

Тэрээр гар утасны аппликейшн ашиглан уг захидлыг орчуулж үзтэл Анхуй аймгийн Дин Тинкунь хэмээх эрийн захидал байсан бөгөөд, “Би хийгээгүй хэрэгтээ буруутгагдан 2014 оны 6-р сарын 24-ний өдөр яллaгдаж Линьби мужийн засaн xүмүүжүүлэх газарт 3 жил xоригдохоор болсон. Миний бие шоpонд албaдан ажил хийж, бие махбод болон сэтгэл санааны хувьд маш хүнд нөхцөлд байна. Энэ захидлыг олж үзсэн хэн ч байсан үүнийг БНХАУ-ын дарга Ши Жинпинь болон Ерөнхий сайд Ли Кешианьд уламжилж өгөх эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд зарлаж өгнө үү” гэсэн байжээ.

14
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
7
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. З. Цэнгэл

    З. Цэнгэл

    2021/12/26 at 18:18

    Ийм юм зөндөө дөө

  2. Battulga Hayanbaa

    Battulga Hayanbaa

    2021/12/26 at 19:20

    Хуучин хоригдолын хувцас юм байна.Ер нь онлайн худалдаа бараа материалаа үзэж авч чадахгүй хэцүү байхаа…

  3. Zalhuu Zaychik

    Zalhuu Zaychik

    2021/12/26 at 21:18

    Battulga Hayanbaa erguu mal uhaanaar oilgodog pizda we

  4. Deegii Ch

    Deegii Ch

    2021/12/26 at 21:55

    Battulga Hayanbaa хоригдолууд оёсон байна

  5. Javza GB

    Javza GB

    2021/12/26 at 21:59

    Battulga Hayanbaa yu soliorood bgan be 😂

  6. Анхманлай А.

    Анхманлай А.

    2021/12/26 at 22:33

    online shorongiin delgvvrees hudaldn awalt hiiheer garj irdiishvv 🤣🤣🤣

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *