Бүхнийг даван туулах гайхамшигтай хүчтэй эхийн хайр

0

Бүхнийг даван туулах гайхамшигтай хүчтэй эхийн хайрХорвоод мэндлэх цагаасаа 3 сар хагасын өмнө ээж аавдаа ирсэн Уард Майлес /Ward Miles/ нэртэй хүүгийн гайхамшигтай түүхийг та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Уард Майлес бол Бенжамин Скот /Benjamin Scot/ нэрээр уран бүтээлээ туурвидаг гэрэл зурагчин Бенжамин Миллер /Benjamin Miller/-ийн хүү бөгөөд түүний амьдралын эхний жил тийм ч амар хялбар байгаагүй. Төрөх ёстой хугацаанаасаа 3 сар гаруйн хугацааны өмнө төрсөн жаалхүүг түүний төлөө зүрх нь цохилох ээжийнх нь хайр, аавынх нь сэтгэл, эмч сувилагч нарын алтан гар хорвоод амьдруулсан юм. Хүүгийн эцэг Охайо мужийн Колумбус хотод ердөө 15-хан долоо хоногтойдоо төрсөн хүүгээ төрснөөс нь 4 хоногийн дараа гар дээрээ болгоомжтой авч байгаа шинэхэн ээж Линдсей /Lyndsey/-гийн бичлэгээр эхлэх сэтгэл уярам богино хэмжээний кино бүтээсэн бөгөөд 2012 оны 7-р сарын 16-нд төрсөн Уард Майлес тухайн үед 680 гаруйхан грамм жинтэй байсан байна.

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *