Бүх төрлийн материалаар хийгдсэн цагаан өнгийн пүүз болон гутлыг цоо шинэ мэт болтол нь цэвэрлэх шалгарсан аргууд

0

Цав цагаан өнгийн сэтгэл татам пүүз, гутал бол ямар ч хувцсыг илүү гоё чамин харагдуулдаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бид дахин ийм цагаан пүүз, гутал ирээдүйд авах хэрэг байна уу даа гэж боддог. Хэдий тийм боловч, та өөрийгөө цагаан пүүз, гутал худалдаж авсандаа буруутгах гэж яарсны хэрэггүй! Учир нь яаж ч бохирдсон цагийн өнгийн пүүз, гутлыг эргээд цоо шинэ мэт болтол нь цэвэрлэх, дээр нь үүссэн толбонуудыг арилгах найдвартай арга гэж бий. Гэвч бодит үр дүнг харахын тулд та бага зэрэг тэвчээртэй, мөн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

sarahtraceyy / Twitter

Арьс

Цэвэрлэхэд хамгийн амархан. Яагаад гэвэл шингэн болон бохирдлыг өөртөө уусгадаггүй.

Танд хэрэг болох зүйл: ариун цэврийн цаас, цагаан өнгийн саван, даавуун алчуур болон меламин порлон.

superkicksindia / Instagram
  1. Ариун цэврийн цаасыг усанд дэвтээж, гутал дээрх том хэмжээтэй бохирдлыг авч хаяна. Дараа нь 10 минутын хугацаанд хатаана.
  2. Бүх толбонуудыг арилгасны дараа үлдсэн бохирдлыг меламин порлоноор цэвэрлэнэ.
  3. Даавуун алчуураа сайтар савандана. Арьсан гутлыг алчуураар сайтар арчихад буцаад цоо шинэ мэт болно. Савангийн үлдэгдлийг саван болоогүй өөр цэвэрхэн алчуураар арчиж авна.

Таны гутал цоо шинэ мэт гялалзах болно!

ninaznyc / Instagram

 

Конверс (эсвэл даавуу)

Даавуун пүүзийг угаалгын машинд угаахад тохиромжгүй. Тиймээс сод, цагаан цуу болон савангаар цэвэрлэх хэрэгтэй.

bagginsshoes / Instagram

 

 

Арга 1

1 хоолны халбага хүнсний сод болон 2 хоолны халбага цагаан цууг бүлээн ус хийсэн аяганд хийж, сайтар холино. Үүнийг пүүзэн дээрээ багахан асгаж, алчуураар арчих эсвэл сойзоор сайтар сойздоно. Сүүлд нь бүлээн усаар зайлж цэвэрлэнэ.

RESHOEVN8R / YouTube

 

Арга 2

Сойз эсвэл алчуурын тусламжтай бүлээн усанд пүүзээ цэвэрлэх боломжтой. Цэвэр агаарт хатааж тавина. Ингэхдээ дотор нь цаас чихэх хэрэгтэйг санаарай.

RESHOEVN8R / YouTube

 

Илэг

Түрий хэсгээр бага зэрэг төвөг учруулдаг материал – амархан бохирддог бөгөөд цэвэрхэн чанараа алдаж, бохир харагддаг. Тэгэхээр илгэн гутлыг (зөвхөн цагаан биш) маш болгоомжтой өмсөж, зөв арчлах нь чухал.

Танд хэрэг болох зүйл: алчуур, баллуур, ариун цэврийн цаас, цагаан цуу болон илгэн гутлын сойз

  • Гадаргуу дээрх чийг болон бохирдлыг зөөлхөн материалтай алчуураар арчиж авна.
  • Дээр нь үүссэн толбонуудыг баллуурдах ба ингэхдээ чанга дарж болохгүй.
  • Нойтон толбонуудыг ариун цэврийн цаасаар арчиж авна.
  • Алчуурыг цагаан цуунд дэвтээж, үлдсэн толбонуудыг цэвэрлэнэ.
  • Сүүлд нь илгэн гутлын гадаргууг тэр чигт нь зориулалтын сойзоор сойздоно.
kashclean / Instagram

 

Цагаан өнгийн гутал, пүүзийг хэрхэн зөв арчлах вэ?

  • Цагаан өнгийн гутал/пүүзийг бусад өнгийн пүүзнээс тусад нь тавих
  • Цагаан өнгийн гутал/пүүзийн тус бүрт нь өөр порлон, сойз, даавуу ашиглаж цэвэрлэх
  • Цагаан өнгийн гутал/пүүзийг бохир чигээр нь хонуулж болохгүй – гэртээ ирснийхээ дараа тэр даруйд нь цэвэрлэх

Бичлэг үзэх:

Та цагаан өнгийн гутал, пүүз цэвэрлэх өөр ямар аргууд мэдэх вэ?

10
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Soko Ganbaa

    Soko Ganbaa

    2020/05/31 at 21:26

    Otgontsetseg Ganbold

  2. Үргэлж Инээмсэглэ

    Үргэлж Инээмсэглэ

    2020/05/31 at 23:55

    Ээнээ Э’

  3. Чинка Хүслэн

    Чинка Хүслэн

    2020/06/01 at 00:11

    М. Энхжин

  4. Tsogzolmaa Tsogzolmaa

    Tsogzolmaa Tsogzolmaa

    2020/06/01 at 00:12

  5. Tsogzolmaa Tsogzolmaa

    Tsogzolmaa Tsogzolmaa

    2020/06/01 at 00:13

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *