Байгаль дэлхий дэх салаа туурайтны ихэнх нь өөрийн эврээрээ гайхуулдаг билээ. Тэдний эвэр нь онцгой сонин хэлбэр, агуу гэмээр том хэмжээтэй байдаг учир ямар ч хүн амьтны анхаарлыг татахгүй байхын аргагүй гэдэг. Тэдгээр амьтад тэрхүү онцгой эврээрээ өөрийн нутаг орчинд ойртсон ан амьтад, өрсөлдөгчөө айлгадаг юм. Тийм учраас та онцгой сайхан хэлбэр хэмжээтэй эвэр бүхий амьтантай таарвал ойртож сонирхохдоо анхааралтай байх хэрэгтэй юм шүү. Ингээд нүд булаам сайхан эвэртэй амьтдын тухай сонирхуулъя.
Ариун бух ватусси
Африкийн энэхүү том үхэр нь эрт дээр үеийн Европын үхрээс гаралтай бөгөөд тэрхүү эцэг өвгөд нь болсон үхэр нь аль XVII зуунд устаж алга болжээ.
Альпийн янгир
Мархур
Энэ амьтныг Пакистаны нэг онцлог гэж хэлж болох биз ээ. Уг амьтны дүрсийг Оросын төв банкнаас гаргасан нэгэн зоосон дээр мөнхжүүлсэн гэдэг.
Сахалт ямаа – Capra aegagrus
Нубийн янгир
Куду гөрөөсний эвэр тэгш хэмтэйг яана
Куду гөрөөсний эвэр 2 метр хүрэх нь олон тохиолддог бөгөөд харин эврийн нугалам-гогцооролт нь янз бүр байдаг гэнэ. Зарим эрэгчин нь 2,5 гогцоотой байхад бүр илүү том эвэртэй нь бүтэн 3 удаа гогцоорсон байхтай ч таарах боломжтой юм.
Бөхөн
Бүх л гөрөөсний дотроос бөхөн нь өөрийн хурдаараа онцгой юм. Аюултай нөхцөл бий болсон үед бөхөн 80 км/цаг хурдлах чадвартай билээ.
Сахарийн орикс
Баруун нутгийн канна
Энэ бол хамгийн том гөрөөснүүдийн нэг. Эрэгчний жин нь 900 кг хүрэх нь бий.
Гарна буюу гогцоо эвэрт гөрөөс
Африкийн гөрөөс-бонго
Энэ гөрөөсний үндсэн өнгө нь амархан арилдаг гэж та мэдэх үү? Заримдаа борооны үеэр бонгогийн биеэс улаан өнгөтэй дусал дусдаг гэнэ.