Маск буюу амны хаалт зүүх нь Ковид-19-ийн халдварын тархалтыг хэрхэн хамгаалж буйг бодитоор харуулсан судалгааны бичлэг

0

Маскны тухай маргаан одоо ч, ирээдүйд ч гарсаар байх хэдий ч Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн судлаачид “LED” гэрэлтүүлгийн систем, өндөр хурдны камер ашиглан төрөл бүрийн амны хаалтууд халдвараас хэрхэн хамгаалдаг талаар судалгаа хийжээ. Эрдэмтдийн бичсэнээр “Хэрэв та амны хаалт зүүх нь зөв эсвэл буруу гэдгийг мэдэхгүйн дээр ямар төрлийн амны хаалт зүүхээ мэдэхгүй байгаа бол бидний шинэ судалгааны үр дүн танд туслах болно” гэжээ. Тэд хүмүүсийг ярьж, ханиалгаж, найтааж байх үед бичлэг хийж ажиглалт хийжээ. Нэг талд нь ямар ч амны хаалт зүүгээгүй хүн суулгасан бол нөгөө хэсэгт хоёр өөр төрлийн амны хаалт зүүсэн хүн суулгасан бөгөөд сүүлчийн хүн мэс заслын амны хаалт зүүсэн байна.

Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн амны хаалтын үр дүнгийн талаар судалсан хамгийн сүүлийн үеийн судалгаа

UNSW

Туршилтаар хүн ярих, ханиалгах, найтаах үед мэс заслын амны хаалт нь агаарт цацагдаж болзошгүй дуслууд, аэрозолийг хаахад хамгийн үр дүнтэй болохыг тогтоожээ. Гэсэн ч судлаачид хэрэв та яг ийм амны хаалт олж чадахгүй бол “даавуун амны хаалт хамгийн үр дүнтэй” хэмээн зөвлөж байна. Илүү олон давхаргатай байх тусам илүү сайн байдаг гэсэн үг.

 

Хүмүүст өөр өөр төрлийн амны хаалт зүүлгэн ярих, ханиалгах, найтаах үед юу болж байгааг бичиж авчээ

UNSW

Кейс судалгаа буюу бодит тохиолдол дээр хийсэн судалгааны нарийвчилсан зургийг гаргахын тулд судлаачид өндөр хурдны камер болон “LED” гэрэлтүүлгийн систем ашиглан, бидний нүдэнд харагдахгүй бичил дуслыг ч хүртэл дүрслэн харуулах боломжтой болсон юм. Туршилтын явцад ярихад хүртэл агаарт шүлсээр дамжин дуслууд тардаг болохыг тогтоосон байна. Мэдээжийн хэрэг ханиалгах, найтаах үед илүү олон арав ахин их дусал агаарт тархах болно.

 

 

Судлаачид аюулгүй байдлаа хангахын тулд дор хаяж хоёр давхарга бүхий амны хаалт зүүх хэрэгтэй гэж дүгнэжээ

UNSW

Туршилтаар ажиглагдсан бас нэг зүйл бол нэг давхар даавуугаар хийсэн амны хаалт нь дусал тархалтыг бууруулж чадах боловч мэс заслын маск болон хоёр давхар хамгаалалттай амны хаалт шиг сайн үр дүн үзүүлж чадаагүй юм. Мөн судлаачид даавууг 12 давхарлах үед мэс заслын масктай ижил үр дүн үзүүлдэг болохыг тогтоосон боловч ийм зузаан амны хаалтыг зүүх боломжгүй гэж үзжээ. Тиймээс тэдний зөвлөж буй зүйл бол: дор хаяж гурван давхаргатай байх, гадна тал усанд тэсвэртэй байх, илүү нийлэг нягт бүтэцтэй даавуу сонгох зэрэг шаардлагыг биелүүлэх ёстой гэжээ.

 

Туршилтын үр дүнг харуулсан дүрс бичлэг

2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ч. Боогий

    Ч. Боогий

    2020/07/31 at 18:22

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *