
Гэрийн тэжээвэр амьтантайгаа мөр зэрэгцэн амьдарч үзсэн ямар ч хүн тэднийг зүгээр нэг нохой, муур эсвэл тоть гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Гэртээ авчирсан аливаа амьтан бидний гэр бүлийн нэг гишүүн болдог, заримдаа цорын ганц гишүүн байх ч тохиолдол бий. Гэрийн тэжээвэр амьтад бидэнд сэтгэлийн тайтгарал, хайрыг бэлэглэнэ. Хүнд хэцүү үед илүү үггүй түшиг тулгуур гэвэл тэд л байна.
Дөрвөн хөлт эсвэл далавчит амьтан байгаа тэр л гэрт тав тух байдгийг бид баттай мэднэ. Энэ гэрт хэзээд үнэнч үлдэх анд нөхөр амьдарч байна.
“Муур маань ээжтэй цуг зурагт үзэж байгаа нь”

Би шувуутайгаа. Миний шувуу энэ жил 18 нас хүрсэн. Дунд сургуульд байхаас минь л надтай цуг өтөлж байна даа. Надад байгаа бүх зүйл минь.

Энэ “жаал”-ыг Герберт гэдэг, “аав”-даа ямар их хайртайгаа илэрхийлэх боломж бүхнийг ашиглахыг хүсдэг
Гэр бүлийн бусад гишүүдээс энэ нохой өчүүхэн ч гэсэн илүү эрхтэй байгааг илтгэх тэр л тохиолдол

Орой болгон унтахаасаа өмнө наалдаж нялуурцгаадаг юм

Түүний Додерс гэдэг. Нас нь 11 эсвэл 12-той байх. Энэ нохой надтай цуг магистр болон философийн докторын зэрэг хамгаалах, бас гэр бүлээсээ салах урт замыг хамтдаа туулсан даа.

Хадам маань Коко-той цуг цагийг өнгөрөөхийн тулд манайд байнга ирдэг юм

Бид хоёр 1999 оноос хойш зүү орох зайгүй найзууд болсон

Тэр өөрийгөө жоохон л гэж бодоод байгаа юм. Берди аавынхаа өвдөг дээр сууж эрхлэх дуртай

Муур маань манай гэр бүлийн нэг гишүүн, бид бүгд гар гараасаа барилцана

Та нар намайг хүүхдээс минь холдуулж чадахгүй
Эдгээр жаалуудыг нэг гурилаар зуурсан уу?

Би хаашаа ч явсан – Жефф үргэлж надтай цуг байхыг хүсдэг

Би зүүн гараа бүр мэдрэхээ ч байлаа, гэхдээ энэ халуун дотно тэврэлтээс салмааргүй байна

Өвөө, түүний муур хоёр цугтаа регби үзэж буй нь

Дүү маань анх удаа нохойтой болсон. Одоо түүний ярьдаг ганц юм нь нохой

Өчигдөр бид гэр бүлдээ өвгөн Миккиг хүлээн авлаа, эмээ дээр анх удаа зочилж очсон нь амжилттай болсон

Холмс компьютер дээр бичихдээ тийм ч сайн биш болохоор эгчийг “гүүгл”-ээс шувуутай бичлэг олоод өг гэж байнга гуйдаг юм

Хүүхэд шиг тэврүүлэх их дуртай даа тэр…

Хоган 14 настай, эзэд нь түүнийг зугаалга болгоноос таашаал аваасай гэж хүсдэг

5 өдөр эзгүй байж байгаад ирсний дараа харц салгахгүй байгаа юм. 8 жилийн туршид бид удаан хугацаагаар хол байсан хоёр дахь тохиолдол нь

Та гэрийн тэжээвэр амьтантайгаа хэр ойр дотно вэ, тэд таны гэр бүлд ямар байр суурь эзэлж байна?








Orgil Orgil Orgil
2019/11/16 at 11:26
Enkhlen Enkhlen
Odontungalag Khishigduuren
2019/11/17 at 05:50
Ямар хөөрхөн юм бэ
Oyunaa Yunden
2019/11/17 at 17:27
Ёстой хөөрхөн
Amaraa Aamii
2019/11/17 at 19:44
Манай гэрт салж хагацахгүй 2 бнаа 2 ба 4 хөлтэй кк