
Болзоонд явна гэдэг нэг талаараа харилцааны туршлага хуримтлуулж буй хэрэг. Ширээний хоёр талд суугаа хоёр хүн хоёулаа бие биедээ аятайхан сэтгэгдэл төрүүлэхээр хичээх нь тэдний хэн хэнийг нервтүүлдэг. Болзооны аль нэг үед гарцаагүй тохиолддог цөөн хэдэн зүйл байдаг ба энэ удаад эмэгтэй хүнтэй холбоотой асуудлыг нь хөндлөө. Эмэгтэй хүн бүр болзоон дээр дараах 15 зүйлийг хийдэг байна.
1. Хоолны цэсэнд хүчтэй анхаарал тавих
Энэ хэтэрхий үнэтэй санагдах болов уу? Талхны оронд грилдсэн бяслагтай талх эсвэл ахиухан гахайн махтай бяслагтай бургер захиалчихвал тэр намайг гахай гээд бодчих болов уу? Эсвэл салат л захиалчихдаг юм билүү, тэгвэл дараа нь өлсөнө дөө.
2. Загварлаг байхаар хичээх
Болзоон дээр гэртээ байдгаас огт өөр харагдах хэрэгтэй. Хэрвээ хувцасны шүүгээнд жинсэн өмд, богино ханцуйтай цамцнаас өөр олигтой юм байхгүй бол загварлаг хувцас олохын тулд дэлгүүр явна. Мөн косметикын талаар багагүй мэдэх хэрэгтэй.
3. Хэлэх зүйлдээ санаа зовох
Зарим хүний хувьд болзоо нь харилцан яриа үүсгэхэд амархан, тухтай байдаг. Гэвч зарим хүний хувьд юу хэлэх, ямар сэдвийг хязгаарлах ёстойн хооронд том зааг байдаг. Бүгд л хуучин найз залуу/бүсгүй эсвэл хайрын гунигтай түүхээс гадна гэртээ 8 муур тэжээдэг зэргээ ярих нь дэмий гэдгийг мэднэ.
4. Нотлох баримт, шижим хайх
Тэр үсээ угаасан байна уу? Тэр гэр бүлийнхнийхээ тухай ярихдаа ямар хандлагатай байна? Тэр ээжийнхээ тухай хэр их ярьж байна? Байгаагаас минь илүү драм надад хэрэггүй болохоор тэр надад тохирох хүн мөн үү?
5. Дуугүй байдлаас зайлсхийхийг оролдох
Дуугүй байна гэдэг аймшигтай зүйл. Гэхдээ дуугүй байдлыг арилгахын тулд хуучин найз залуу чинь орондоо ямар мундаг байсныг ярих нь тэнэг хэрэг. Болзооны үеэр эргэн тойрон хүн бүр л гайхалтай яриа үүсгэж байхад та хоёр л дуугүй суугаад байгаа юм шиг санагддаг.
6. Дэгжин эр хүнийг хайх
Үүнд Дисней буруутай. Олонх эмэгтэйчүүд үүнийг хүсдэг ч энэ бол үлгэр гэдгийг мартчихдаг. Тэд ямар нэгэн нэмэлт романтик зүйлийг хүлээсээр байдаг.
7. Найзууддаа мэдээлэх
Хоолны ширээн дээр ер нь болзооны аль ч хэсэгт утсаар ярих, утсаа оролдох нь бүдүүлэг хэрэг. Болзооны үеэр ариун цэврийн өрөөнд ороод найзууддаа болзоо ямар гайхалтай болж байгаа тухай мэдээлж болох ч ер нь л дараа нь болсон нь дээр.
8. Тайван сууж чадахгүй байх
Ярианы үеэр үсээ байн байн шидэх нь өөрийг нь өөртөө итгэлтэй, дур булаам харагдуулж байгаа гэж олон эмэгтэйчүүд итгэдэг, бас тэгдэг.
9. Батлан даагч
Болзоо үнэхээр муу болж байгаа үед “Найз маань найз залуугаасаа саяхан салчихсан болохоор би хань болох хэрэгтэй байна.”, “Эмээ маань шатнаас уначихсан.” гэх мэт аргууд хэрэглэдэг.
10. Ширтэх
Эелдэг байх гэсэндээ нүдээрээ харилцаа тогтоох гэсэн нь эсрэгээр нөгөө хүнийг тайван бус болгодог.
11. Инээмсэглэх
Хүүхнүүд инээмсэглэлээрээ олон зүйлийг илэрхийлдэг. Тэд сайхан байсан ч, муухай байсан ч инээмсэглэдэг.
12. Ажил хэрэг үймүүлэгчийг зайлуулахыг оролдох
Ямар ч ажил хэрэг үймүүлэгч анзаарахаар аргыг хэрэглэдэг.
13. Ухаалаг байх гэж хичээх
Ухаантай нэгэн шиг харагдах гэж хичээдэг.
14. Хоцорч ирэх
Эмэгтэй хүн хоцорч ирэх ёстой гэсэн хэвшмэл, хоцрогдсон ойлголт эсвэл эмэгтэй хүний төрөлх зан байдлын улмаас хоцордог.
15. Ямар нэгэн тааламжгүй зүйл өмсөх
Гоё, дэгжин харагдах гэж өөрт тааламжгүй зүйлээ өмсөөд түүндээ нервтдэг.







