Мэргэжлийн тогооч нар ч төдийлөн мэддэггүй амжилттай хоол хийх 17 арга

2

Зарим нэг хүмүүс гал тогоог ариун газар мэт бодож явдаг. Хоол хийх гэдэг өөр өөрийн хэв жаягтай… Зарим нэг нөхцөл байдлыг дагаж мөрдсөнөөр хийсэн хоол амттай болно. Туршлагатай гэрийн эзэгтэй нар – аманд орох халбага хоолоо хэрхэн амттай хийх арга эвийг олсон байх нь бий.

Та бүхэнд онц чухал биш мэт боловч үнэхээр үр дүнгээ өгөх аргуудыг танилцуулахаар шийдлээ. Та 6-р аргыг сайтар анхаараарай, маш олон тохиолдолд хэрэг болох болов уу…

Амттай хоол хийх аргуудаас

1. Салатанд хийх сонгиноо хүйтэн усанд 15 минут сойно. Гашуун амтыг нь дарж байгаа юм.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 1

 

2. Кофе чанахаасаа өмнө чимх давс хийгээрэй, боломжтой бол далайн давс болон чимх цинамон нэмнэ. Таны кофе маш анхилуун үнэртэй болно. Мөн жүрж, нимбэгийн хатаасан хальс нэмбэл илүү сайхан амттай болно шүү.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 2

 

3. Салатандаа том ширхэгтэй давс хийгээрэй. Та туршаад л үз, хоолны амт илүү час хийсэн болно. Тэгээд ч эрүүл мэндэд илүү тустай.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 3

 

4. Ямар ч салатыг яг эцсийн мөчид буюу ширээн дээр тавихдаа давсалж амтлаарай. Шинэ ногооны салатыг илүү амттай байлгахыг хүсвэл давстайгаа цуг чимх сахар нэмээрэй.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 4

 

5. Амтат бялуу хийх нууц – маш энгийн. Энэхүү дүрмийг баримтал: гурил, өндөг, цөцгийн тос, сахарын хэмжээ граммаар адил байх ёстой.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 5

 

6. Амттай пирог хийж байсан ч гурилаа зуурахдаа чимх давс хийгээрэй. Давс амт нэмж өгнө: бялуу хэлбэрээ алдахгүй, амт үнэрийн хувьд төгс байна.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 6

 

7. Өндөг нүдэлж шарахдаа зөвхөн тосонд бус усанд бас болгоорой. Өндөгний цагаан болоод ирэнгүүт бага зэргийн ус хийнэ. Өндөг түлэгдэхгүй тул илүү зөөлөн амттай болно.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 7

 

8. Бальзамын уксус – ногооны салат амтлахаас гадна итали паста хийхэд ашиглана.
Бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ дээр нунтаг сахараас гадна бальзамын уксус бага зэрэг цацахад улам л амттай болно. Ерөнхийдөө бальзамын уксусыг зоригтой туршиж үзэж байх хэрэгтэй.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 8

 

9. Котлет хийхдээ хоносон талхны оронд хатсан талхны үйрмэг хийвэл илүү шүүслэг болно.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 10

 

10. Махаа шарахаас өмнө цаасанд шүүсийг нь шингээж аваарай. Мах илүү шаржигнуур болно.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 9

 

11. Бялууны зуурмагт багахан архи хийгээрэй: архи, ром, коньяк. Таны нарийн боовыг илүү анхилуун үнэртэйгээс гадна шаржигнуур болгоно.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 11

 

12. Хэрвээ та шош идэх дургүй бол шар айрагтай болгоорой. Шарсан махан дээрээ шар айрганд болгосон шош хийхэд тун чиг амттай болно доо.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 12

 

13. Махаа болгохоос 2-3 цагийн өмнө гич түрхээд амраавал илүү шүүслэг болно. 1 цагийн өмнө давс цацаад дараа нь хүйтэн усаар зайлна.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 14

 

14. Өтгөн болсон хөрсөн цайнд чимх давс хийнэ. Нимбэг, гаа, цинамонтой холиод уухад халуун зунаар амны цангаа тайлах гайхалтай ундаа болно. Мөн бөөр цэвэрлэх үйлчилгээтэй шүү.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 13

 

15. Хутгыг хэрэглэж дуусгаад л угааж цэвэрлэн хууртай болтол нь арчина: хутганы ир мөддөө мохохгүй.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 15

 

16. Сод ямар ч хатуу махыг зөөлрүүлнэ. Бага зэргийн сод махан дээрээ цацаад 15 минут амраана, дараа нь хүйтэн усанд угаагаарай. Таны мах амттай, дээрээс нь зөөлхөн болно.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 16

 

17. Халуун хоол аягалахдаа эхлээд богино долгионы зууханд аягаа халаагаарай. Харин хүйтэн зууш хийх гэж байгаа бол хөргөгчинд хийсэн саванд хийнэ. Ингэснээр хоолны амт эрс нэмэгддэг юм шүү.

Тогооч нар бүгд энэ аргуудыг мэдэхгүй ... Амжилттай хоол хийх 17 арга 17

52
БахархмаарБахархмаар
29
ГайхмаарГайхмаар
14
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/18 at 15:39

    Баярлалаа. Хэрэгтэй мэдээлэл байлаа. Өөдрөг бүхэн өмнө чинь байг.

  2. Око Эрхэс

    Око Эрхэс

    2017/01/18 at 19:14

    dasdads

  3. Bayarmaa Ganbaatar

    Bayarmaa Ganbaatar

    2017/01/19 at 01:31

    bayarlalaaa

  4. Toigoo Altaa

    Toigoo Altaa

    2017/01/19 at 04:49

    Bayrlalaa amjilt husie

  5. Maya Maya

    Maya Maya

    2017/01/19 at 12:11

    баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *