Өнөөдөр бид кассын орлогоороо амжилт олж чадаагүй 2020-иод оны үеийн кинонуудтай танилцах болно. Бусад он жилүүдээс үнэхээр онцлог болж өнгөрсөн юм. Коронавирусын цар тахал 2020-2021 онд нээлтээ хийхээр төлөвлөж байсан уран бүтээлүүдийн цуглуулах орлогод хүчтэй үр дагавар үзүүлснийг бид сайн мэднэ. Зарим нэг кино нээлтийн хугацаагаа хойшлуулж өөрийгөө аварч байсан бол зарим нэг нь ямар нэгэн байдлаар театрт үзэгчдийг татаж байв. Мөн цар тахлын улмаас шууд дампуурсан кинонууд ч бий, үүгээр зогсохгүй яаж ийж байгаад 2022 он хүргэж дэлгэцээр гарсан ч үзэгчдийн сонирхлыг татаж чадаагүй бүтээлүүд мөн цөөнгүй ажээ.
Та бүхний өмнө сүүлийн 3 жилийн хугацаанд кассын орлогоороо бүтэлгүйтсэн 14 кино байна. Том төсөвтэй, алдартай жүжигчидтэй ч нэг л зүйл нь буруу явжээ.
Кассын орлогоор амжилт гаргаагүй ч гэлээ эдгээр кинонууд чанартай болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Үзэх хэрэгтэй кинонуудын жагсаалтад зүй ёсоор орно. Гэхдээ одоо гэрээсээ л үзнэ дээ.
Tenet, 2020

Төсөв: 200 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 363,7 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Үзэх хэрэгтэй
The New Mutants, 2020

Төсөв:67-80 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 49,2 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Хэрэггүй л болов уу
Dolittle, 2020

Төсөв: 175 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 227,9 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Хэрэггүй
The Call of the Wild, 2020

Төсөв: 125-150 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 107,6 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Үзэх хэрэгтэй
West Side Story, 2021

Төсөв: 100 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 76 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Үзэхэд буруудахгүй л болов уу (Спилбергийг гомдоох хэрэггүй гэдэг үүднээс)
Snake Eyes, 2021

Төсөв: 88-110 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 40,1 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Хэрэггүй л болов уу.
The Last Duel

Төсөв: 100 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 30,6 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Үзэх хэрэгтэй
Chaos Walking, 2021

Төсөв: 100 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 26,5 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Хэрэггүй
Moonfall, 2022

Төсөв: 138 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 44,3 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Хэрэггүй
Lightyear, 2022

Төсөв: 200 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 226,4 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Үзсэн нь л дээр байх.
Black Adam, 2022

Төсөв: 260 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 393 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Хэрэггүй л болов уу
Amsterdam, 2022

Төсөв: 100 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 30,6 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Үзэхгүй өнгөрөөсөн нь дээр.
The 355, 2022

Төсөв: 75 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 27,7 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Хэрэггүй.
Babylon, 2022

Төсөв: 78 сая ам.доллар
Цуглуулсан орлого: 63,4 сая ам.доллар
Үзэх хэрэгтэй эсэх: Үзсэн нь дээр дээ.
Уншигч танд дээрхээс үзсэн кино бий юу? Сэтгэгдлээ хуваалцаарай.
Ха Ха
Буруу
Харамсалтай
Бахархмаар
Гайхмаар
Хөөрхөн
Тэнэглэл
Гоё




жэжэ
2023/06/02 at 15:29
Хамгийн дээд талд байгаа киног үзсэн пизд **”: