Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт

2

Хүн төрөлхтөн дэлхий ертөнц дээр үүсэн бий болсон цагаасаа эхлэн тэнгэр огторгуй руу ширтэн гайхширч ирсэн нь гарцаагүй. Олон мянган жилийн туршид үргэлж сонин ертөнц байсаар ирсэн задгай сансар руу хүмүүс аялж, шинэ гариг ертөнцийг нээх, бүтээх тухай аль хэдийнээ төлөвлөжээ. Гэвч өнөө хэр нь эрдэмтэд ертөнцийн гүнд юу болж байгааг бүрэн гүйцэт танин мэдэж амжаагүй л байна. Техник технологи өндөр хэмжээнд хөгжсөн ч орчин үеийн шинжлэх ухаан хараахан тайлбарлаж чадахгүй байгаа сансар огторгуйн тухай 15 баримтыг та бүхэнтэй хуваалцъя.

1. Хар энерги

Энэ нь бүх сансар огторгуйд тархаж, орчлон ертөнцийн тэлэлтийг түргэсгэж байгаа энергийн үл мэдэгдэх хэлбэр юм. Хар энерги нь орчлон ертөнцийн 3/4-ыг буюу 74%-ийг бүрдүүлдэг гэж үздэг ч үүнийг хараахан бүрэн илрүүлж чадаагүй байна.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 1

2. Хар матери

Орчлон ертөнцийн 72%-ийг хар энерги бүрдүүлдэг бол үлдсэн 22%-ийг хар матери бүрдүүлдэг гэж үздэг. Эрдэмтдийн үзэж байгаагаар хар матери нь орчлон ертөнцийг барьж тогтоох үүргийг гүйцэтгэдэг. Хар матери нь масстай боловч үл үзэгддэг.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 2

3. Барионууд

Химийн элементийн голлох найрлага болох протон, нейтрон зэргийг эгэл бөөмийн физикийн ертөнцөд барион гэж нийтэд нь нэрлэдэг. Барионоос бүтсэн биетүүд бол бидний хувьд туйлын танил дотно зүйлс бөгөөд тэдгээрийн шинж чанарын талаар ч сайтар судлагдаад байгаа. Гэвч сансар огторгуйг бүрдүүлэгч бүхий л элементүүдийн доторх барионы эзлэх хувь нь ердөө 5% (нарийвчлалтайгаар 4.6%) байдаг.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 3

4. Одод хэрхэн дэлбэрдэг вэ?

Эрдэмтэд оддын эрчим хүч дууссанаар од мөхдөг гэдгийг тогтоосон. Гэхдээ үйл явц яг яаж өрнөдөг болохыг хэн ч мэдэхгүй.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 4

5. Хэт өндөр энергитэй сансрын туяа

Нарны аймгийн систем нь үндсэндээ сансрын цацрагийн урсгалаар дүүрэн байдаг. Лабораторид гаргадаг хиймэл жижиг хэсгүүдээс хэдэн зуугаас хэдэн сая дахин илүү электронвольт бүхий кинетик энерги бүхий жижиг хэсгүүд бүхий сансрын туяаг хэт өндөр энергитэй сансрын туяа гэдэг бөгөөд үүнийг хаанаас гардаг болохыг хэн ч мэдэхгүй.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 5

6. Нарны титэм

Нарны титэм бол нарны дээд агаар мандал юм. Бидний мэдэж байгаагаар энэ нь Цельсийн 6000 гаруй хэм температуртай. Цорын ганц асуулт бол нар хэр их халуунаар энэ давхаргыг хангаж байдаг нь юм.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 6

7. Галактикын үүсэл

Одод болон гариг эрхэс, галактикын үүслийн тухай шинжлэх ухааны олон тайлбарууд байдаг ч өнөө хэр нь нууцлаг байсаар байна.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 7

8. Дэлхийтэй адил өөр гаригууд

XXI зуун гарч, эрдэмтэд бусад оддыг тойрон эргэлдэх олон гаригууд байгааг тогтоосон бөгөөд тэдгээр дээр амьдрал байж магадгүй хэмээн үзэх болсон. Гэхдээ өнөө хэр нь яг аль гариг дээр, хэдий хугацаагаар амьдрал оршин тогтнож байгааг мэдээгүй л байна.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 8

9. Олон тооны орчлон ертөнцүүд

Америкийн зохиолч Robert Anton Wilson тус бүр нь өөр өөрийн гэсэн физикийн хуультай олон тооны орчлон ертөнцийн онолыг дэвшүүлсэн.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 9

10. Харийн биет

Харь гаригаас ирсэн биетүүд эсвэл бусад хачирхалтай үзэгдлүүдийн тухай сансрын нисгэгчид батлан өгүүлсэн олон тохиолдлууд байдаг. Мөн засгийн газар харийнхны тухай олон баримтуудыг нууж байгаа хэмээн онолчид маргадаг.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 15

11. Тэнгэрийн ван гаригийн эргэлтийн тэнхлэг

Бусад бүх гаригууд нарыг тойрон эргэх орбитын хавтгайтай хамааралтай бараг босоо эргэлтийн тэнхлэгтэй байдаг. Гэтэл Тэнгэрийн ван гариг орбиттой 98 хэмээр зэрэгцэх хэвтээ эргэлтийн тэнхлэгтэй. Хэдий энэ тухай олон онол байдаг ч батлагдсан ганц ч нотолгоо байхгүй.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 10

12. Бархасбадийн шуурга

Сүүлийн 400 жилийн туршид Бархасбадь гаригийн агаар мандалд дэлхийн хэмжээнээс 3 дахин том хэмжээний асар том шуурга шуурч байгаа. Эрдэмтдийн хувьд энэ үзэгдэл хэр удаан хугацаанд үргэлжлэхийг тайлбарлах нь хэцүү зүйл байсаар байна.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 11

13. Нарны туйлуудын температурын зөрүү

Яагаад нарны өмнөд туйл хойд туйлаасаа хүйтэн байдгийг хэн ч мэдэхгүй.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 12

14. Гамма цацрагт тэсрэлт

Сүүлийн 40 гаруй жилийн туршид сансрын янз бүрийн хэсэгт, янз бүрийн хугацаагаар гэнэтийн хурц дэлбэрэлтүүд болж, асар их хэмжээний энергийг гаргаж байгаа нь ажиглагдсан. Гамма цацрагийн хэдхэн секундын дэлбэрэлт нь нарны 10 тэрбум жилийн туршид гаргахтай адил хэмжээний энергийг гаргадаг. Гэхдээ үүний нууцыг тайлж чадаагүй л байна.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 13

15. Санчир гаригийн мөсөн цагиргууд

Эрдэмтэд энэ том гаригийн цагиргууд мөснөөс бүрддэг гэдгийг мэднэ. Гэхдээ энэ цагиргууд хэрхэн үүсэж бий болсон нь өнөө ч нууц хэвээр байгаа.Эрдэмтдийг төөрөгдүүлж буй сансар огторгуйн тухай 15 баримт 14

152
ГайхмаарГайхмаар
19
ТэнэглэлТэнэглэл
13
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Dbmn Bmn

    Dbmn Bmn

    2015/03/24 at 14:40

  2. өндөр болгох нууц

    2015/03/25 at 13:25

    *15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ ,ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

  3. Зочин

    2015/03/30 at 01:46

    Сансар огторгуй тэр чигээрээ гайхамшиг, нууцлаг Миний сонирхдог сэдвийн нэг

  4. Нямка

    2017/02/20 at 16:41

    Сансар огторгуйд хүн төрөлхтний мэдэхгүй ямар нууц байгаа бол хэмээн би үргэлж боддог

  5. jack ripper

    2019/01/13 at 18:01

    1 w1II k1ll all 0f y0uuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *