Дэлхий дээр маш олон нууцлаг, үл мэдэгдэх зүйлс байдгийг гэрчлэх 12 баримт

0

Дэлхий ертөнц олон тааварлашгүй нууцаар дүүрэн байдаг бөгөөд эрдэмтэд олон жилийн турш байтугай хэдэн арван жилийн турш хариулт олж чадаагүй л байна. Ор сураггүй алга болох, хөлдсөн цуc, оньсого мэт xэргүүд, байгалийн ховор үзэгдэл гэх мэт. Хүн төрөлхтөн өөрийгөө бүгдийг эзэмшигч гэж үзээд байгаа боловч, үнэн хэрэгтээ биднээс хавьгүй их нөлөө үзүүлдэг, илүү ач холбогдолтой, ойлгомжгүй хүчнүүд байдаг гэдгийг хорвоо ертөнц харуулж буй мэт.

Энэхүү нийтлэлдээ бид хачирхалтай, аймшигтай үзэгдлүүдийн нууцлаг хөшгийг нээх болно.

Аалзан бороо

© Guardian News / YouTube

Тийм ээ, энэ үзэгдэл Австралид тохиолдсон байна. Энэ үзэгдлийг шавжнуудыг шинэ газар нутгаа өөрийн болгохын тулд хэмээн эрдэмтэд таамаг дэвшүүлсэн байж. Аалзнууд өөрсдийн шүлсээ ашиглан “шүхэр” нэхэж, агаарт хөөрч, агаарын урсгалыг барьж, улмаар амьдрах орчноо өргөжүүлдэг. Гэхдээ энэ нь АНУ болон Их Британид маш ховор тохиолдож байжээ.

 

Мовиле агуй (Movile Cave)

© Depositphotos.com

1986 онд Румын улсын нутаг дэвсгэр дээр эрдэмтэн Кристиан Ласку ер бусын агуй нээж илрүүлжээ. Энэ экосистем нь дэлхийн гадарга дээрх экосистемээс ялгаатай төдийгүй сүүлийн 5.5 сая жилийн турш бүрэн тусгаарлагдсан гэдгээрээ онцлог юм. Агуйн агаар дахь хүчилтөрөгчийн агууламж дэлхийн гадаргаас хамаагүй бага боловч доторх нүүрстөрөгчийн исэл илүү их байдаг.

Түүнчлэн газар доорх нууруудын ус, агаар нь устөрөгчийн сульфид, аммиакаар ханасан байдаг. Мөн агуйн ийм нөхцөлд дасан зохицсон 57 зүйлийн амьтад амьдардаг бөгөөд тэдгээрийн 37 нь эндемик гэж тооцогддог, өөрөөр хэлбэл зөвхөн энэ газарт л амьдрах чадвартай. Эндээс үзэхэд Movile Cave экосистем нь өөрийн гэсэн агаарын найрлага, ургамал, амьтны аймагтай гээд бараг л өөр гараг ​​юм.

 

Парис дахь дүүжин цагууд зогсов

© Depositphotos.com

1902 оны 12-р сарын 29-30-нд шилжих шөнө Францын нийслэлд бүх дүүжин цагнууд нэгэн зэрэг зогссон юм. Энэ үйл явдлын гэрч олон байсан нь – Парисын нийт иргэд юм. Тухайн үед ард иргэдийн тайван байдал нь алдагдаж байсныг тэмдэглэсэн байна: толгой эргэх, дотор муухайрах, бие сулралд автах гэх мэт. Тэр шөнө газар хөдлөлт, цаг уурын хазайлт ажиглагдаагүй бөгөөд эрдэмтэд энэ үзэгдлийн шалтгааныг одоог хүртэл тодорхойлж чадаагүй хэвээр үлджээ.

 

Таосын чимээ (The Taos Hum)

© Depositphotos.com

Нью Мексико мужийн Таос хотод хүн амын ойролцоогоор 2% нь чимээ шуугиан сонсдог. Хачирхалтай гадны дуу чимээ сонсдог нутгийн иргэд тус чимээг хүнгэнэх, дүнгэнэх чимээтэй адилтган дүрсэлдэг байжээ. Эрдэмтэд гарал үүслийнхээ мөн чанарыг олж тогтоохыг хичээсэн боловч ямар ч логик тайлбар олж чадаагүй байна. Мэдээжийн хэрэг оршин суугчид өөрсдөө нууц туршилт, харь гарагийнхан, хий үзэгдэлтэй холбоотой ерөнхий нэг ойлголттой байна.

 

Чернобылийн байгаль

© Chernobyl / Home Box Office (HBO), © Depositphotos.com

1986 оны аймшигт гaмшгийн дараах Чернобылийн байгаль нь амьгүй цөлтэй огт адилгүй бөгөөд xориотой бүсийн гэрэл зургуудыг харвал цацраг туянаас болж мөxсөн газар биш харин ч түүнээс давгүй сайхан харагдах ландшафтуудтай төстэй харагдах аж. Хүний оролцоогүйгээр байгаль цэцэглэн хөгжиж, амьтны аймаг баялаг болсон нь гайхмаар.

Чернобыль нь одоогоор байгалийн дархан цаазтай газар бөгөөд жишээлбэл, тус нутаг дэвсгэрт бүхэл бүтэн зууны турш байгаагүй Европын шилүүс, хүрэн баавгайг харж болно. Пржевальскийн адууг хүртэл Чернобылийн нутаг дэвсгэрт (30-аас 110 болж хүний ​​оролцоогүйгээр нэмэгдсэн), мөн устaх аюулд ороод буй Европын буга гөрөөсийг ч бас энд авчирсан байдаг. Хачирхалтай нь цацраг туяа яагаад бүх амьд биетийг уcтгахгүй байна вэ гэдэг асуултанд эрдэмтэд хариулж чадаагүй байна.

 

Бермежа арал (Bermeja)

© Depositphotos.com

16-20-р зууны газрын зураг дээр Бермежа арал нь Юкатан хойгийн хойд эргийн ойролцоо байрладаг. Хуучин газрын зургуудаас харахад арал нь маш жижиг боловч анхаарал татахуйц тийм ч том биш юм. Гэсэн хэдий ч 1997 онд ч, 2009 онд ч Мексикийн Үндэсний Автономит Их Сургуулийн хийсэн судалгааны хүрээнд энэ арал байх ёстой газраасаа олдоогүй юм.

Маш хачирхалтайгаар алга болсон нь Дэлхийн далай тэнгисийн түвшин дээшлэх, ёроолын топографийн өөрчлөлттэй холбоотой гэж үзжээ (арал усан дор живсэн байж магадгүй). Гэхдээ онолыг баримталдаг хүмүүсийн үзэж байгаагаар газар нутгийн маргаанаас болж санаатайгаар устгaсан байж болно гэсэн санаа дэвшүүлсэн байдаг. Ямартай ч тус арал үүрд алдагдсан бололтой.

 

Гектор, аянгатай борооны үүл

© Djambalawa / Wikimedia Commons

Австралийн хойд хэсэгт 9-р сараас 3-р сар хүртэл өдөр бүр аянга цахилгаантай бороо орсон байжээ. Үүнийг хамгийн анх ХХ зууны дунд үед харсан байдаг. Тэр үед нисгэгчид энэ үзэгдэлд анхаарлаа хандуулж, үүнийг чиг болгон ашиглаж, Гектор гэж нэрийджээ. Thundercloud Hector нь дэлхийн хамгийн томд тооцогддог. Гэхдээ энэ газарт, ийм тогтвортой байдалд үүл үүссэн шалтгааныг тодруулаагүй байна. Аянга цахилгаант Гектор нь дэлхийн хамгийн томд тооцогддог. Гэхдээ Австралид ийм тогтвортой байдалд үүл үүссэн шалтгааныг олж тогтоогоогүй байна.

 

Кодинхи-ихрүүдийн тосгон

© mubarakkhan / Depositphotos.com

Энэтхэгийн энэ бяцхан тосгон энд хэвийн бус тооны ихэр хүүхэд төрж байгааг илрүүлснээр бүх хүмүүсийн анхаарлыг татжээ. 2008 онд тооцоо хийх үед ердөө 200 гаруй ихэр хүүхэд байсан. Үүний зэрэгцээ гэрлэж, тосгоныг орхисон эмэгтэйчүүд ихэвчлэн ихэр хүүхэд төрүүлдэг. Эрдэмтэд үүнийг тодорхой усны хими эсвэл хоол унднаас үүдэлтэй байх магадлалтай гэж таамаглаж байгаа боловч эцсийн шалтгааныг тогтоогоогүй байна.

 

Жоита баг алга болсон нь (Joyita)

© Unknown photographer / Wikimedia Commons

1955 оны 10-р сарын 3-нд Жоита Самоагаас гарч Токелау арлууд (Шинэ Зеланд) руу явав. Явахаасаа өмнө техникийн бэрхшээл гарч ирэв: 2 хөдөлгүүрээс ердөө 1 нь л ажилладаг байв. Усан онгоцонд багийн 16 гишүүн, 9 зорчигч байжээ. Харин 10-р сарын 5-нд Жоита боомтод ирэх ёстой байсан ч тэр эргэж ирээгүй юм. Эрэл хайгуул үр дүнгээ өгсөнгүй. Зөвхөн 11-р сарын 10-нд “Жоита”-ийн маршрутаас 970 км зайд нэгэн худалдааны хөлөг онгоц олджээ. Түүнийг ачаагаар дүүргэж, үерт автсан боловч живээгүй байв. Хачирхалтай нь хөлгийн багийнхан болон хөлөг онгоцонд ачсан ачааны ул мөр байсангүй.

Ман аврах салууд ч олдоогүй нь мөpдөн бaйцаагчдыг мухардалд оруулсан юм. Учир нь хөлөг онгоцны их биеийг маш их үйсэн эд зүйл ашиглаж хийсэн байсан бөгөөд хонгилд олон тооны хоосон торх байсан тул хөлөг онгоцонд үлдэх нь илүү аюулгүй байсан ба хөлөг онгоц бүхэлдээ үерт автах магадлал хамгийн бага байв. Энэ түүхийн эргэн тойронд тоо томшгүй олон онолууд таамаглалууд бий болсон боловч үнэн хэрэгтээ юу болсон нь нууц хэвээр байна.

 

Тунгуссын солир

© Depositphotos.com

1908 оны 6 -р сарын 30-ны өглөө одоогийн Красноярскийн нутаг дэвсгэрийн тайгад хүчтэй дэлбэpэлт болж 2150 м.кв талбайд ой моддыг сүйтгэв. Хачирхалтай нь солир газартай мөргөлдөхөд хүчтэй дэлбэpэлт үүсэж, газрын гадаргад өөрчлөлт орж болзошгүй байсан боловч дэлбэpэлтэд өртсөн хэсэгт солирын ул мөр олдоогүй юм.

Эрдэмтэд янз бүрийн онол дэвшүүлсэн бөгөөд үүний нэг гол санаа нь солир газарт хүрэхээсээ өмнө тэнгэрт дэлбэpчээ гэж үзжээ. Гэсэн хэдий ч 1908 онд болсон тус явдал солирын уналт байсныг нотлох наад захын хог хаягдал эсвэл тогоо ч олж чадаагүй байна.

 

Ромын додекаэдронууд

© Kleon3 / Wikimedia Commons

Энэ төхөөрөмжийг анх 1739 онд нээсэн байна. Үүний дараа археологчид Европ даяар зуу гаруй зүйлийг олсон бөгөөд ихэнх нь Герман, Францад байдаг. Додекаэдрон нь зэс хайлшаар хийгдсэн бөгөөд тал бүр нь нүхтэй байдаг.

Шоо, лааны тавиур, зоосны жинхэнэ эсэхийг тодорхойлох болон хоолойг тохируулах, гоёл чимэглэлийн элементийг тодорхойлох гэх мэт үйлдлүүд нь эрдэмтдийн додекаэдроны зориулалтын талаархи таамаглал юм. Додекаэдроны үнэ цэнийг илтгэсэн хэд хэдэн зоосны хамт олджээ. Гэсэн хэдий ч эдгээр дүрст төхөөрөмжийг хэрхэн ашиглах ёстойг хэн ч баттай хэлж чадаагүй байна.

 

Лоретто сүм дэх спираль (мушгиа) шат

© Unknown author / Wikimedia Commons

1879 онд Санта-Фе дахь Лоретто сүмийн ажлыг бараг дуусгаж байсан архитектор нaс барж, залгамжлагчдаа хүнд хэцүү даалгавар өгчээ. Барилгын төлөвлөгөөнд үл мэдэгдэх шалтгаанаар найрал дууны өрөөнд шат хийгээгүй бөгөөд сүмд маш бага зай байсан тул хэд хэдэн мужаан ажиллахаас татгалзжээ. Дараа нь гэлэнмаа нар залбирч эхэлсэн бөгөөд 9 дэх өдөр шат барина гэж амласан үл таних хүн гарч ирэв.

Тэрээр хамгийн энгийн багаж хэрэгслийг ашиглан ганцаараа ажилласан байжээ. Бэхэлгээнд хадаас ашиглаагүй бөгөөд шатан дээр төв тэнхлэг гэж байдаггүй. 6 метрийн өндөртэй шатыг маш чадварлагаар босгосон тул манай үеийн мастерууд ч гэсэн түүнийг хэрхэн босгосныг тааварлаж чадахгүй байна. Ажил дууссаны дараа мастер төлбөр авалгүй алга болсон байдаг. Энэ нууцлаг эрийн хэн болохыг зөвхөн 2000-аад оны үед тодорхойлсон бөгөөд энэ нь чадварлаг мужаан гэдгээрээ алдартай Франц Франсуа-Жан Рош байсан юм.

Дээрх баримтууд танд айдас төрүүлсэн үү эсвэл эсрэгээрээ бүх зүйлс нь сонирхолыг тань дээд зэргээр татав уу?

38
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *