Алдартай бүсгүйчүүдийн гоёл сонгох болон зүүхдээ баримталдаг 20+ энгийн дүрэм. Та ч бас эдгээрийг хэрэгжүүлж сайхан харагдаарай

0

Jewellery буюу “үнэт эдлэл” гэх англи үг – франц “jouel” гэдэг үгнээс гаралтай бөгөөд “тоглоом” гэдэг утгыг илэрхийлнэ. Гэхдээ тэр “тоглоом” нь онцгой үүрэг гүйцэтгэдэг: энэ тоглоомын тусламжтайгаар хэв маягтаа +100 оноо нэмж чадна, өөгөө дарж хэв маягийг улам төгөлдөржүүлэх ч боломжтой. Зөв зүүлт, ээмэг сонгоход зарим нэг мэдлэг байхад илүүдэхгүй.

Алдартнуудын жишээгээр гоёлыг хэрхэн зөв сонгож үзэсгэлэнтэй харагдаж болохыг сонирхоцгооё.

Ээмэг

  • Гонзгой царайтай хүмүүст цагирган эсвэл зөөлөн шулуунтай гоёл илүү зохино. Ийм хэлбэртэй ээмэг нүүр царайны хэлбэрийг яг л Рианнагийнх шиг зөөллөж өгнө. Ахимаг настай эмэгтэйчүүдийн хувьд илүү залуу харагдах боломжийг бий болгоно: ийм гоёл шууд хэдэн насаар залуу харагдуулдаг ажээ.
  • Хурц эрүүтэй эмэгтэйчүүд дугуйрсан ээмэг зүүвэл илүү зохимжтой. Жишээ нь, том дуслан эсвэл шандельер загварын ээмэг зүүнэ.
© Xavier Collin / Image Press Agency / Mega Agency / East News, © FaceToFace / REPORTER / East News
  • Дөрвөлжин нүүртэй бүсгүйчүүдийн хувьд унждаг ээмэг илүү зохино. Урт унжих тул нүүрний өнцгийг тэнцвэржүүлж өгөх бөгөөд илүү зууван болгож харагдуулдаг. Дээр дурдсан цагирган ээмэг ч мөн адил төстэй үр дүнд хүргэх юм.
  • Дугуй царайтай бүсгүйчүүдэд бүх л төрлийн урттай ээмэг зохино, мөн хурц үзүүртэй гоёл ч буруудахгүй – энэ загвар нь жижигхэн хацартай болгож харагдуулдаг давуу талтай. Жишээ нь, Миранда Керр яг л ийм хэлбэртэй ээмгээр жижигхэн нүүртэй харагдаж байна.
© JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News, © Willy Sanjuan / Invision / AP / East News
  • Нүднийхээ өнгөтэй төстэй өнгийн ээмэг зүүхэд таны нүд улам илүү тодрох болно. Энэ аргыг ашиглахад маш амархан: ногоон нүдтэй бүсгүйчүүдэд малахит, ногоон хаш, амазонит эсвэл маргад сонгоорой.
  • Цэнхэр нүдэнг индранил, xөх топаз болон гэрэлт чимэд чулуу, номин, усан биндэрьяа чулуутай ээмэг гэрэлтүүлнэ. Мөн эдгээр чулуунууд нь саарал нүдтэй бүсгүйчүүдэд ч зохидог. Хэрвээ та хүрэн нүдтэй бол хув, шар болор, мана зэрэг бор шаргал өнгөтэй чулуугаар чимсэн ээмэг илүү зохино. Эдгээр чулуун шигтгээ нь заавал овортой байх албагүй жижигхэн шигтгээ байхад л таныг гоёно.
© Sipa USA / Sipa USA / East News, © Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News
  • Хэрвээ та туршилт хиймээр санагдвал эсрэг тэсрэг өнгө сонгож үзээрэй. Цэнхэр эсвэл xөх нүдтэй бүсгүйчүүдэд тунгалаг чулуутай ээмэг тохирно – бриллиант эсвэл уулын болор, харин бор нүдтэй бүсгүйчүүдэд – ногоон. Ногоон нүдэн бүсгүйчүүдэд бадмаараг эсвэл үүрийн туяа чулуун шигтгээтэй ээмэг гоё зохино.
© Vianney Le Caer / Invision / AP / East News, © LCLA / Broadimage / Broad Image / East News
  • Нас ахих тусам чихний гэдэс томордог, арьсны эд эс ч зөөлөрч унжиж эхэлдэг. Энэ нь ээмэг зүүх дуртай эмэгтэйчүүдэд ямар нэг хэмжээгээр асуудал үүсгэнэ. Насны өөрчлөлтийг нуухын тулд том хэмжээтэй ээмэг эсвэл чихний гэдсийг нуусан хавчдаг ээмэг сонгоорой.
© Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News, © Gilbert Flores / Broadimage / East News

 

Бөгж

  • Коктейлийн бөгж – хурц дизайнтай овор хэмжээ ихтэй гоёл. Эмэгтэйчүүдийн санхүүгийн бие даасан байдлыг илэрхийлэх шалтгаанаар гарсан гэж үзэх хувилбар бий. Гэхдээ энэ үзэл бодол нь одоо ард хоцорчээ. Коктейлийн бөгж зүүхэд бусад нэмэлт гоёл чимэглэлийг багасгах боломжтой, тиймээс чих эсвэл хүзүүндээ “үнэт эдлэл” зүүхийг хүсээгүй үед коктейль бөгж зүүх нь элбэг. Бусдын хараа, анхаарал шууд л овор ихтэй гоёл дээр унах тул бусад нэмэлт гоёл байх шаардлага хүссэн хүсээгүй алга болдог ажээ.
© ALBERTO PIZZOLI / AFP / East News
  • Бөгж сонгоход тулгардаг асуудлуудын нэг – хурууны урт. Урт хуруутай бүсгүйчүүдэд ямар ч бөгж зохино, харин богино хуруутай бүсгүйчүүдийн хувьд анхааралтай хандах хэрэгтэй. Хурц үзүүр, нүдэнд тусахаар будсан будагтай бөгж, овор хэмжээ томтой бөгж нь хурууны уртаас шууд “xулгайлна”. Аль болох зөөлөн хэлбэртэй, цэмбэгэр дизайнтай бөгж сонгохыг хичээгээрэй, мөн нарийхан бөгж илүү зохимжтой.
  • Том шигтгээтэй бөгж зүүмээр санагдаад байвал аль болох урт хэлбэртэйг сонгоно. Гурвалжин чулуутай бөгж сонгосон уу? Тэгвэл хурууны үзүүр рүүгээ зөв хэлбэртэй бол санаа зовох зүйлгүй. Ижил буруу дизайнтай бөгж хурууны уртаас анхаарал сарниулдаг тал бий, мөн “задгай” хувилбар ч дажгүй – зурааснууд нь хоорондоо нийлэхгүй задгай  загварын бөгж. Энэ тохиолдолд бөгж хурууг “хуваагдуулж” харагдуулдаггүй юм.
© A.M.P.A.S. / PictureLux / agefotostock / East News, © Anthony Behar / Sipa USA / East News
  • Металл бөгж арьсыг мөн өөрөөр харагдуулна. Хүйтэн өнгийн арьстай (тодорхойлоход маш амархан: цаанаас нь судас гэрэлтэж харагддаг) бүсгүйчүүдэд цагаан өнгийн металл илүү тохирно. Жишээ нь, мөнгө эсвэл цагаан алт.
  • Хэрвээ таны арьс дулаан өнгийнх бол (судас нь нэвт гэрэлтэж харагдахгүй) шар болон улаан алт илүү тохиромжтой болохыг санаж яваарай.
© AP / East News, © MEGA / Mega Agency / East News

 

Бугуйвч

  • Бугуйвч бусад гоёлын л адил хэв маягийг өөрчилж чадна. Жишээ хэлэхэд, бугуйн хэмжээг тодосгохыг хүсэж байгаа бол биеийн энэ хэсэгтэй хэмжээгээр зохицох гоёл сонгоорой. Өөрөөр хэлбэл том гартай бүсгүйчүүдэд – овор хэмжээ ихтэй бугуйвч, нарийхан бугуйтай бол – жижигхэн хэмжээтэй гэсэн үг юм.
  • Харьцааг өөрчилмөөр санагдвал бүр эсрэгээр хийнэ. Нарийхан бугуйг овор хэмжээ ихтэй бугуйвч чимнэ. Жижигхэн, нарийхан бугуйвч том бугуйг жижигхэн харагдуулна. Дунд зэргийн хэмжээтэй бугуйвч аль ч бугуйнд таардаг ажээ.
© JB LACROIX / AFP / East News, © Fred Duval / MEGA / Mega Agency / East News
  • Хэрвээ та том бугуйтай ч нарийхан харагдуулахыг хүсэж байгаа бол арьсан, металл эсвэл дунд зэргийн чулуун шигтгээтэй бугуйвч зүүгээрэй. Нэг гартаа гурваас илүүгүй бугуйвч зүүх нь зөв, эс бөгөөс бие биенээ дарж зүгээр л нэг бугуйвчны замбараагүй цуглуулга болж харагдах болно.
© Sienna Conwell / Broadimage / Broad Image / East News
  • Нарийхан бугуйнаас бусдын анхаарлыг холдуулмаар байна уу? Тэгвэл шуундаа бугуйвч зүүж үзээрэй. Таны нарийхан бугуй руу одоо хэн ч анхаарч харахгүй. Чухам энэ л тренд өнгөрсөн хавар бүсгүйчүүдийн дунд алдаршиж байлаа.
© Kirstin Sinclair / Getty Images

 

Зүүлтний кулон

  • Жижигхэн кулон – дурын бүсгүйг чимэх авсаархан гоёлд тооцогддог. Ялангуяа энгэр задгай топтой гайхалтай зохицно. Сонгодог хэв маягийг гаргахаар шийдсэн бол дахиад нэг гоёл нэмээд үзээрэй. Алдартай хослол– алтан кулон болон чулуун, эсвэл сувдан кулон байж болно.
  • Хэрвээ та бүдүүн гинжин зүүлтэндээ үнэнч хэвээр үлдэхийг хүсвэл футболк болон жемпер дээр илүү зохихыг анхаараарай. Уг гоёл нь хувцасны хүзүүний ухлаадсыг улам илүү чимж өгдгөөрөө давуу талтай юм.
© picture alliance / Runway Manhat/East News, © Domine Jerome / ABACA / East News
  • Ганц гоёл дутмаг санагдаад байна уу? Тэгвэл хоёр өөр урттай гоёл зүүж болох юм: бие биенээ далдлахгүй, өөр хоорондоо давхралдсан нэгэн цул гоёл болж харагдана.
  • Сувд – дэлхийн гоёл чимэглэлийн хамгийн зөрчилдөөнтэй элемент хэмээгддэг. Урьд нь зөвхөн ахимаг насны бөгөөд өдрийн тодорхой цагуудад л зүүдэг гоёл гэж үздэг байлаа. Дэлхий ертөнцийн хөгжил нэг газраа зогсдоггүйн адил сувданд хандах хандалга ч өөрчлөгдсөн. Өнөөдөр хэн дуртай нь, дуртай цагтаа сувд зүүх болжээ. Бидний эмээ, ээж нарын хэрэглэж чадаагүйг нөх гэж байгаа юм шиг л зүүхийг зөвлөж байна. Жишээ нь, савхин хувцас дээр, нэхмэл цамц, үстэй цамц. Эсвэл стрийтстайлыг харуулах одод шиг жакет дээр ч зүүж болно.
© ABACA / Abaca / East News, © Bertrand-Hillion Marie-Paola / ABACA / Abaca / East News

Таны дуртай гоёл юу вэ? Та юутай хослуулдаг вэ?

2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *