Аймшгийн кинонд дүр бүтээсэн хүүхдүүд

3

Хүүхдүүд хэдий өхөөрдөм, гэнэн цайлган байдаг ч шөнийн 3 цагт хүүхдийн инээх дууг сонсох тийм ч сайхан санагдахгүй л байх.

11. Эли, Let Me In (2008)

Аймшгийн кинонд дүр бүтээсэн хүүхдүүд 2

12 настай Эли уг Швед киноны гол дүр болох Оскартай үерхдэг. Гэхдээ энэ охинтой нөхөрлөх тийм ч амар биш. Учир нь цус сорогчтой найз болоход ашиг бараг л үгүй юм. Тиймээс Элиг өлссөн эсвэл Элигийн дургүй хүрсэн үед хол байх нь л хамгийн зөв.

10. Ихэр охид, The Shining (1980)

Аймшгийн кинонд дүр бүтээсэн хүүхдүүд 3

Стивен Кингийн зохиол дээр гарах энэхүү охид нь хүнийг айлгахаар зүйл хийгээд байдаггүй. Гэхдээ тэдний жихүүдэс хүргэм төрх мөн тэдний цогцос болон хэвтэх байдал хэний ч дурсамжинд тодоор үлдэж чаддаг юм. Эцгийнхээ гарт амь үрэгдсэн 2 охин бяцхан Дэнниг тоглоё хэмээн уриалах нь цаанаа л нэг муу ёрын.

9. Рода Пенмарк, The Bad Seed (1956)

Аймшгийн кинонд дүр бүтээсэн хүүхдүүд 4

Дайны дараах Америк улсын сонирхлыг хөдөлгөж байсан асуултуудын нэг бол “Өсвөр насныхан гэмт хэрэгт татагддаг юм болов уу эсвэл тэд төрөлхийн гэмт хэрэг хийх зөн совинтой юм болов уу?” байсан юм. Харин найруулагч Мэрвин Лерой зөн совинг хариулт болгон сонгож сонгодог триллерыг бүтээсэн байна. Түүний кинон дээр гарах Рода охин чинээлэг айлын охин юм. Түүнд хэдий аллага үйлдэх шалтгаан байхгүй ч эмээ нь цуврал алуурчин байсан тул төрөлхийн хүсэл өөрт нь байсаар иржээ. Ингэж Рода охин насанд хүрэхээсээ урьтаж хүний аминд хүрдэг байна.

8. Хэнри Эванс, The Good Son (1993)

Аймшгийн кинонд дүр бүтээсэн хүүхдүүд 5

Маколи Калкин бол гэртээ ганцаараа киноны сүпер од, гэхдээ түүнд ч мөн өөр талаа харуулах боломж олдсон байна. The Good Son нь эхийгээ өөрийн үеэлээс харамлах Хэнригийн тухай кино бөгөөд, Хэнрид үхэл гэдэг бол зүгээр л зугаа юм.

7. Юля Маевская, Юленька (2009)

Аймшгийн кинонд дүр бүтээсэн хүүхдүүд 1

Барууны кинонуудад Орос улс ч мөн бууж өгсөнгүй. Тэдний гаргасан Юленька кино 12 настай мутант охины тухай гарах болно. Юля жаахан охин хэдий ч наснаасаа түрүүлсэн сэтгэц, хүчтэй байдаг ба хүн алах тун дуртай.

6. Гэйж Крид, Pet Sematary (1989)

Аймшгийн кинонд дүр бүтээсэн хүүхдүүд 6

Үхсэн хүнийг амьлуулах хэрэггүй гэж кино болгон дээр л гардаг. Гэхдээ ачааны тэргэнд дайруулж үхсэн хүүгийнхээ хойноос гашуудаж буй эцэг эх гайхамшигт найдан, хүүгээ шидэт гэгдэх тэжээвэр амьтдын оршуулгын газар нутаглуулдаг. Тэдний хүсэл биелсэн хэдий ч хүүгийнх нь оронд араатан эргэж ирдэг байна.

5. Риган МакНил, The Exorcist (1973)

Аймшгийн кинонд дүр бүтээсэн хүүхдүүд 8

1973 онд Америк хүн бүрийг айлгаж чадсан дүрийг бяцхан охин бүтээжээ. Кинонд эртний, хүч чадалтай чөтгөр түүний биед шүгэлдэг байна. Хэдий хүлээстэй ч тэрэнд саад болох зүйл тун ховор байдаг ба ариун бүхнийг бузарлах хүслээр дүүрэн байдаг юм.

4. Айзак Хронер, Children of the Corn (1984)

Аймшгийн кинонд дүр бүтээсэн хүүхдүүд 7

Жаалхүү Айзак өөрийн үеийн бүх хүүхдүүдэд эцэг эхээ хөнөөхийг зөвөлдөг байна. Хүүхдүүд ч түүний хэлснээр хийдэг. Үүний учир нь тэд ургацын савдаг болох мангаст өргөл хэрэгтэй гэдгийг мэдсэнд оршиж байгаа юм. Харамсалтай нь яриад байгаа мангас нь зөвхөн Айзакийн төсөөлөл төдий юм.

3. Мидвичийн хүүхдүүд, Village of the Damned (1960)

Title: VILLAGE OF THE DAMNED (1960) • Pers: COWELL, JUNE / STEPHENS, MARTIN • Year: 1960 • Dir: RILLA, WOLF • Ref: VIL004AF • Credit: [ MGM / THE KOBAL COLLECTION ]

Их Британий найруулагч Вольфа Рилл оюун ухаанаараа харьцаж, бусдын бодлыг уншиж, хүнийг удирдах чадвартай хүүхдүүд төрж буй тосгоныг дүрсэлжээ. Тосгонд болж буй бүх үйл явдал харь гаригийнхны дайралтын дараах уршиг бөгөөд үүнээс болж цөөнгүй хүмүүсийн амь үрэгдэх болно.

2. Дэмиэн Торн, The Omen (1976)

Аймшгийн кинонд дүр бүтээсэн хүүхдүүд 10

Залуу Дэмиэн бол антихрист. Тэрээр Америкаас Их Британи улс руу томилогдсон элчийн хүү гэгддэг ч үнэн хэрэгтээ чөтгөрийн хүү юм. Түүний төлөө юуг ч хийхээс буцахгүй үнэнч сатанистууд түүнийг хамгаалдаг нь бүр ч аюултай болгож байгаа юм.

1. Самара Морган, The Ring (2002)

Аймшгийн кинонд дүр бүтээсэн хүүхдүүд 11

Японд түүнийг Садако, Америкт түүнийг Самара гэдэг. Дүрс хураагуураас ч, дуу хураагуураас ч гарч ирж чаддаг энэхүү сүнсийг жаахан охин гэхэд хэцүү. Түүнийг эхний анги дээр ч, сүүлийн анги дээр ч гол дүрийн баатрууд дийлж чадаагүй болохоор л аймар санагддаг байх.

 

16
Ха ХаХа Ха
16
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *