Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг

2

Хамт олон чинь таныг араар чинь муулж, дургүйцлээ илэрхийлдэг ч үүнийгээ ил гаргахгүй байгааг та анзаарахгүй байгаа юм биш биз?

Тэд инээдэггүй

Таныг өрөөнд орж ирмэгц хамт олон чинь инээхээ болих эсвэл эерэг сэтгэл хөдлөл үзүүлэхээ больдог. Мэдээж хэрэг цалин буухгүй байгаагаас болж хүн бүр ууртай царайлж байгаа нөхцлийг тооцохгүй бол шүү дээ.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 1

Тэд нүд рүү чинь харж чаддаггүй

Хэрэв хамт олон чинь тантай ярихдаа харц тулгарахгүй байхыг хичээдэг бол та тэдэнд тийм ч сайхан мэдрэмж төрүүлдэггүйн шинж.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 2

Тэд таны талаар цуурхал тараадаг

Мэдээж хэрэг энэ нь насанд хүрсэн хүмүүсийн хувьд зохисгүй зүйл. Гэвч заримдаа ийм нөхцөл байдал үүсч болдог.
Дашрамд хэлэхэд цуурхал тараагчид “хортой хүмүүс”-ийн бүлэгт ордог. Ийм хүмүүсээс хол явсан нь дээр шүү.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 3

Тэд таныг тоодоггүй

Энэ шинж тэмдэг нь олон янзаар илэрч болно. Жишээ нь: таныг өглөө ажил дээрээ ирэхэд хэн ч тантай мэндлэхгүй эсвэл ажилчид бүгд ажлаасаа тарахдаа хэн нь ч танд “сайхан амраарай” гэж хэлдэггүй. Энэ нь тэд танд дургуй учир таныг тоохгүй байх гэж хичээж буйн илрэл юм.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 4

Тэд тантай бага харьцдаг

Та хамтран зүтгэгчийнхээ шинэхэн төслийг ямаршуу явж байгааг асуухад тэр “дажгүй ээ”, “хэвийн л”, “зүгээр л” гэж хариулах юм уу эсвэл бүр ярианаас зугтах гэж оролдоно. Энэ нь тэд таныг үл тоомсорлож, холбоо тогтоохыг хүсдэггүйгээ харуулж байгаа хэрэг.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 5

Тэд “биеийн хэлээрээ” сөрөг зүйлийг илэрхийлдэг

Харилцааны шинжээч Майкл Керр хамт олны хандлага дохио зангаагаар илэрнэ гэжээ. Жишээ нь хэн нэгэн тантай ярьж байхдаа гараа зөрүүлсэн байдалтай байна эсвэл таныг өрөөнд орж ирэх үед хүн бүр завгүй мэт жүжиглэнэ (бичиг баримт ухах, дэлгэц ширтэх гээд л).

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 7

Тэд таныг урьдаггүй

Хэрэв хамт олон чинь таныг хоолонд орохдоо урьдаггүй бол энэ нь тантай харьцахыг хүсэхгүй байгаагийн илрэл юм.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 6

Тэд тантай нүүр тулж ярилцахаас зайлсхийдэг

Хэрэв хамт олон чинь тантай утсаар ярихдаа зөвхөн бичиг баримт л ярьдаг эсвэл нэг өрөөнд байж интернэтээр харьцдаг бол энэ муугийн дохио. Ийм нөхцөл байдал нь нэг л зүйлийг илэрхийлдэг – тэд тантай нүүр тулан харилцах дургүй.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 8

Тэд байнга тантай санал нийлдэггүй

Та ямар ч сайхан санаа гаргасан тэд бүгд дургүйцдэг.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 9

Таниас хувийн асуулт асуудаггүй

Хамтран ажиллагсад чинь хоорондоо гэр бүл, үр хүүхэд, амралтын тухай ярьдаг байж тантай ийм зүйлсийг ярьдаггүй. Магадгүй хамт олон чинь танд дургүй учраас л тэдэнд асуух сонирхол төрдөггүй байх.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 11

Тэд яриандаа таныг оруулдаггүй

Бүгд тойрч суугаад инээж хөгжилдөж байхад та ганцаарахнаа ширээний ард сууж ярианд оролцдоггүй. Хамгийн гол нь таныг хэн ч ярианд оруулах гэж хичээдэггүй.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 10

Тэд таны санааг хулгайлдаг

Хэрэв таны хамт олон санааг чинь хулгайлах гэж оролдоод байгааг анзаарсан бол та энэ талаар дахин нэг бодоод үзээрэй.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 12

Тэд танд тушаадаг

Заримдаа хамт олон чинь тантай босс болж тоглож эхэлдэг. Тэдэнд танд тушаах, шүүмжлэх эрх байхгүй ч тэд үүнийг хийх дуртай байдаг. Ингэж тэд өөрийн жигшил зэвүүцлээ илэрхийлдэг байна.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 13

Тэд тантай найзалдаггүй

Хамтран ажиллагсад ажил дээрээ хэд хэдэн бүлэгт хуваагддаг, харин та тэдгээр бүлгүүдийн алинд нь ч хамаарагддаггүй.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 14

Таны зөн совин тэд танд дургүй гэдгийг хэлдэг

Хэрэв танд ийм мэдрэмж төрдөг бол та дотоод дуу хоолойгоо дагаарай. Хэрэв сар болгон энэ дуу чангарч байгаа бол та эргэн тойрныхоо хүмүүсийг нэг ажиглаад үзээрэй.

Хамт олон чинь таныг үзэн яддаг эсэхийг мэдэх 15 шинж тэмдэг 15

7
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Degii Degii

    Degii Degii

    2015/10/06 at 12:42

    #Одбаяр

  2. Degii Degii

    Degii Degii

    2015/10/06 at 12:42

    #Одбаяр

  3. Degii Degii

    Degii Degii

    2015/10/06 at 12:42

    #Одбаяр

  4. Degii Degii

    Degii Degii

    2015/10/06 at 12:42

    #Одбаяр

  5. Degii Degii

    Degii Degii

    2015/10/06 at 12:42

    #Одбаяр

  6. Degii Degii

    Degii Degii

    2015/10/06 at 12:42

    #Одбаяр

  7. Degii Degii

    Degii Degii

    2015/10/06 at 12:42

    #Одбаяр

  8. Degii Degii

    Degii Degii

    2015/10/06 at 12:42

    #Одбаяр

  9. Degii Degii

    Degii Degii

    2015/10/06 at 12:42

    #Одбаяр

  10. Degii Degii

    Degii Degii

    2015/10/06 at 12:42

    #Одбаяр

  11. Degii Degii

    Degii Degii

    2015/10/06 at 12:42

    #Одбаяр

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *