Зайгаа баривал зохих 10 төрлийн “хортой” хүмүүс

0

Хортой ч гэх үү , халтай ч гэх үү тийм хүмүүс хаа сайгүй л байдаг: ажлын хамт олон, найз нөхөд, эсвэл жирийн танилуудын дунд. Гаднаас нь харахад ялгагдаад байх онцгой зүйлгүй. Хамтран ажиллаад, дотносоод эхлэхэд ноцтой хүндрэл буюу таныг стресст оруулж мэднэ. АНУ-ын зохиолч, судлаач Тревис Брэдберри “хортой” хүмүүсийн шинж чанарыг нарийн тодорхойлж ямар хүмүүсээс зайгаа барьж өөрийгөө ямар нэгэн эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөж байна. Тревисийн Linkedin хуудаснаа дэлгэрэнгүй мэдээлэл тавигдсанаас сонирхолтой бөгөөд илүү мэдүүштэй гэснийг нь дор сийрүүлэв.

Хов жив хөөцөлдөгчид

Бусад хүмүүсийн зовлонг хэлэлцэж таашаал авдаг хүмүүс. Эхлээд тэдэнтэй нийлж ярилцах нь зугаатай санагдаж болно. Хэсэг хугацааны дараа та өөрийгөө муу тал руугаа өөрчлөгдөөд байгааг анзаарна – илүү бүдүүлэг, бусадтай ширүүн харьцаж, хамгийн гол нь бусад хүний зовлонгоос таашаал авч эхэлдэг болно.

Зайгаа баривал зохих 10 төрлийн “хортой” хүмүүс 1

Огцом сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс

Зарим хүмүүс өөрийнхөө сэтгэл хөдлөлийг үнэхээр удирдаж чаддаггүй. Ийм хүмүүс өөрийнхөө сэтгэл доторхоо шууд л ил гарган ирж эргэн тойрныхоо хүмүүсийг үймүүлж орхино. Хэрвээ та хэн нэгний муу энергийг уудлах сав болохыг хүсэхгүй байгаа бол огцом сэтгэл хөдлөлтэй хүмүүсээс хол бай, ядаж л бага харьцаарай.

Зайгаа баривал зохих 10 төрлийн “хортой” хүмүүс 2

Мөнхийн “золиос” бологчид

Энэ төрлийн хүмүүс дандаа л зовж зүдэрсэн байдалтай байдаг. Гомдоллож хүнээр аргадуулахыг хичээдэг. Үнэндээ тэдний амьдрал хэвийн үргэлжилж л байгаа. Эргэн тойрныхоо хүмүүсийг өөрийн гомдлоор шаналгаж (тэд буруутай мэт гэм хүлээнэ) тэрнээс нь таашаал авдаг хүмүүс юм. Эдгээр хүмүүст “хувийн хариуцлага” гэсэн ойлголт байхгүй, бусдад ажлаа нялзааж эсвэл нөхцөл байдлаар шалтаг тоочно.

Зайгаа баривал зохих 10 төрлийн “хортой” хүмүүс 3

Хувиа хичээгчид

Зөвхөн өөрийгөө л бодох эдгээр хүмүүс бусад хүмүүсийг өөрийнхөө “би”-г батжуулах хэрэгсэл мэт харна. Удаан хугацаагаар эдгээр хүмүүстэй харьцаж эхэлсний дараа түүнд хэрэггүй, таныг ашиглаж байжээ гэдгийг ойлгох болно.

Зайгаа баривал зохих 10 төрлийн “хортой” хүмүүс 4

Атаархагчид

Энэ төрлийн хүмүүст хөрш айлын зүлэг илүү ногоон харагдана. Сонирхолтой нь ийм хүмүүс өөрийнхөө амьдралд тохиолдсон сайн сайхан зүйлд чин сэтгэлээсээ баярлаж чаддаггүй байна. Эдгээр хүмүүстэй байнга харилцаад байвал та өөрийгөө үнэлэхээ больж эхэлнэ гэдгийг бүү мартаарай.

Зайгаа баривал зохих 10 төрлийн “хортой” хүмүүс 5

Дарангуйлагчид

Нөхөрлөл бол ийм хүмүүст зүгээр л халхавч. Ийм төрлийн хүмүүс эргэн тойрныхныгоо өөрийн хувийн зорилгод хүрэх хэрэгсэл болгон ашиглана. Та нөхөрлөлөө эргэн хар даа, танд тэр хүнээс сэтгэлийн болон эд зүйлийн ямар нэгэн зүйл үлдэж үү? Та өгөөд л, тэд аваад л – хариуд нь тэд юу ч санал болгосонгүй.

Зайгаа баривал зохих 10 төрлийн “хортой” хүмүүс 7

Дементорууд/мангасууд

Жоан Роулингийн Гарри Поттер цуврал романд дементор гэж хүний сайхан сэтгэлийг хоосолж хүний сэтгэл хөдлөлөөр хооллодог муу санаатай, сохор юмнуудыг хэлдэг. Роулинг нэгэн удаа дурсахдаа, энэ дүрийг бодит хүнээс сэдэвлэн бүтээсэн юм. Ийм төрлийн хүмүүс “өрөөнд орж ирээд л байсан амьдралыг нь ховх сорчихдог”.

Хичнээн сайхан гэгээн, баяр баясгалантай зүйл байлаа ч гэсэн өөрийн гутранги үзлээрээ бүхнийг харлуулж орхино. Ийм хүмүүстэй удаан харьцвал хүссэн хүсээгүй муу юмны тухай илүү боддог болно шүү.

Зайгаа баривал зохих 10 төрлийн “хортой” хүмүүс 6

Эсэргүүцэгчид

Юм болгоныг эсэргүүцдэг, бусдын зовлонгоос таашаал авдаг хүмүүстэй нэг төрөлд хамаарна. Өөртэй нь харьцаж байгаа хүмүүсийг устгаж, үгүй хийх сонирхолтой. Ингэж тэд амьдралын баяр баясгаланг мэдэрдэг онцлогтой юм. Дээр дурьдсан хүмүүсээс энэ төрлийн хүмүүсийг эрт илрүүлэхэд илүү хялбар – ийм хүмүүс хүнтэй даанч хайр найргүй харьцана.

Зайгаа баривал зохих 10 төрлийн “хортой” хүмүүс 8

Шүүмжлэгчид

Энэ төрлийн хүмүүс хүмүүсийн яах, хэрхэхийг мөнхийн зааж, дутагдал доголдолтой хэмээн дандаа шүүмжилнэ. Ийм хүмүүстэй удаан харьцаад байвал та өөрөөрөө байхаа больж, өөрийгөө үнэлэх үнэлэмж тань тэг хүртлээ навс унана.

Зайгаа баривал зохих 10 төрлийн “хортой” хүмүүс 9

Их зантангууд

Их зантай хүмүүстэй харьцах – цагаа л дэмий үрэх хэрэг гарна. Таны ямар нэгэн үйлдлийг тэдгээр хүмүүс юман чинээ тоож авч үзэхгүй. Их зантангууд өөртөө итгэх итгэл нь бага байдгийг судалгаагаар тогтоожээ. АНУ-ын Акрон их сургуулийн хийсэн судалгаагаар, их зантай хүмүүсийн мэргэжлийн ур чадвар болон танин мэдэхүйн чадвар сул байдгийг тогтоожээ.

Зайгаа баривал зохих 10 төрлийн “хортой” хүмүүс 10

“Хортой” хүмүүсээс өөрийгөө хамгаалах төгс арга гэж байхгүй нь харамсалтай. Хамгийн гол нь – өөрийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсээ таньж сурах явдал юм. Хэрвээ “хортой” шинж тэмдэг илэрвэл бага харьцаж зайгаа ав.

35
ГоёГоё
18
Ха ХаХа Ха
16
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
13
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/15 at 13:20

    Ihenh ni Durvud, Bayaduudiin shinj temdeg baina da…

  2. Мөнгө Олох

    2015/09/15 at 14:06

  3. Зочи

    2015/09/15 at 14:59

    Tand edgeer shinjuudiin ali ni ch baixgui yum shig bna te, ta yamar yastan be

  4. Зочин

    2015/09/15 at 15:01

    Сэтгэгдэл *

  5. Зочин

    2015/09/15 at 15:03

    Manai hadmuudig yag l heleed bnaaa

  6. Bayarjargal Bayarlakh

    2015/09/15 at 15:49

    Tiim humuus bas bainaa?

  7. Зочин

    2015/09/15 at 15:52

    Яагаад ингэж ялгаж харьцаж байгаа юм? Би баяд хүн ч гэлээ өөрөө ийм хүмүүст дургүй хүн. Ингэж өөрийгөө бусдаас илүүд үзэж байж унах вий! … Зочин

  8. Батсодов

    2015/09/15 at 15:53

    Яагаад ингэж ялгаж харьцаж байгаа юм? Би баяд хүн ч гэлээ өөрөө ийм хүмүүст дургүй хүн. Ингэж өөрийгөө бусдаас илүүд үзэж байж унах вий! … Зочин

  9. Diya Batuka

    2015/09/15 at 16:32

    Tegvel buh humuusees hol bh ym bn hun bolgond ene buh zan tuluv bdg

  10. Зочин

    2015/09/15 at 17:16

    Сэтгэгдэл *muu sain teneg yalgavarlagch yastan. Ooriigoo tsever Mongol baga yastanguudiig holitstoi geed bottsn baas

  11. Оргил

    2015/09/15 at 19:58

    Bugdees n zaigaa barih ymu haashain iim zangv hun bhku

  12. Зочин

    2015/09/15 at 21:29

    Сэтгэгдэл *өөртөө л сэтгэл хангалуун яв. Тэр цагт хэн ч нөлөөлж чадахгүй.

  13. Зочин

    2015/09/15 at 21:51

    Сэтгэгдэл *haha haritsha hun oldku ym bna da

  14. Зочин

    2015/09/16 at 01:28

    Сэтгэгдэл *hvn bvrd iim zan chanar bdg tegheer haritsah hvn oldhgvil yum bn kkkkkkk hmmmmm

  15. Manda Sangi

    2015/09/16 at 03:38

    Hun burt yadaj neg ni baidag chanaruud bna shde kkk

  16. Зочин

    2015/09/16 at 08:58

    Tegeed hun uldsenguiee

  17. Зочин

    2015/09/16 at 10:14

    za tgheer setgegdel bichsen humuus erun bugd uur deeree ajilah heregtei ym bna

  18. Зочин

    2015/09/16 at 12:54

    iheneh ni neg hund baidag ym bn ter hun bol ih muu hun ym bn la da bi ter hund neg ugiig heleh gsn ym chi bol mash muu hun

  19. Tseden Odontuya

    2015/09/16 at 14:38

    xvn bolgondch iim zan baidaggvi umaaa.

  20. ЗочинNar

    2015/09/17 at 16:48

    Сэтгэгдэл *Iimerhuu muu tal ni iluu hugjsun humuus bg tednees zaigaa av gehed oilgoj yadah yu bnaa. Tiim hugiin chanaraas iluu amidraliin sain saihniig harj humuust gerel gegee uguh chadvartai humuus zunduu bg. Tiim l humuuseer hureeluulj amidrah heregtei biz dee. Tiim humuusiig olj harj chadahgui bol odoo yay gehev dee.

  21. Зочин

    2015/09/17 at 16:52

    Сэтгэгдэл *Zarim erchuud ehneree mungu muu olj bna gej dandaa ugeer idej daramtaldag , ter buu hel ur huuhedtei baij bair hooloo yas huvaaj tuldug nuhruud bn, bas muruuruuu yavahgui ehneree eldev ugeer goochilj zovoogch setgeliin tamlagch bn sh dee, iimerhuu humuust edgeer muu chanaruud ter chigeeree bgaa biz.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *