Кино найруулагчид өөрсдийн бүтээлдээ маш далд байдлаар шингээж оруулсан 16 нууцлаг хэсэг

0

Кино бүтээгчид өөрсдийн кинондоо үзэгч олонд зориулан нууцлаг зүйлсийг хийж үлдээх нь бий. Манай сайт уншигч танд найруулагчид өөрсдийн бүтээлдээ хийж үлдээсэн нууцлаг хэсгүүдээс хүргэхээр бэлдлээ.

“Гэртээ ганцаараа” кинонд гол дүр Кевин хүү яагаад гэртээ ганцаараа үлдэхээр болдог талаар та урьд нь бодож үзэж байсан уу? Бүх хүүхдүүд тасалбараа авсан ч Кевиний тасалбар яасан юм бол?

Энэ асуултын хариулт кинонд зэрвэсхэн үзэгдээд өнгөрдөг ажээ. Гал тогооны өрөөний ширээн дээр сүү асгарах үед ширээн дээрх цаас, бичиг баримтууд норж, Кевиний аав ширээг цэвэрлэдэг. Тэрхүү цааснууд дотор Кевин хүүгийн тасалбар хогийн сав руу хаягдсан байгааг та харж байна. Ийнхүү бидний үзэх дуртай түүх эхэлдэг ажээ.

© Home Alone / 20th Century Fox

Deadpool 2 кинон дээр алдарт жүжигчин Бред Питт Vanisher-ын дүрээр ганц хором үзэгдээд өнгөрдөг билээ. Тэгвэл тус кинонд Бред Питт тоглох ёсгүй байсан ч санамсаргүй байдлаар тус дүрд тоглосон тухай Райн Рейнолдс ярьжээ. Тэрбээр, “Бред тэр дүрд нэг аяга кофегоор тоглосон юм. Түүнээс би кофе уух уу гэж асуухад тэр надад, ‘Аяга кофе юу эсвэл кофены сүлжээ газар авч өгөх гээд байгаа юм уу?’ гэж асууж билээ. Харин би түүнд ганц аяга кофе гэж хариулаад л тэр дүр бүтээсэн юм” хэмээжээ.

© Deadpool 2 / Marvel Entertainment

Харин дараах киноны энэ нэгэн үзэгдэл дээр ариун цэврийн цаасны оронд нойтон сальфетка хэрэглэж болох талаар ярилцаж суудаг. Тэдний дүрийг Alan Tudyk болон Matt Damon нар бүтээсэн ч киноны жүжигчдийн нэрс дунд Matt Damon өөрийн нэрээ биш Dickie Greenleaf хэмээн бичүүлж байжээ. Учир нь түүний бүтээсэн Tom Ripley хэмээх энэхүү дүр Greenleaf гэгчийн гарт aмиа aлддаг бөгөөд иймээс түүний нэрийг бичүүлсэн аж.

© Deadpool 2 / Marvel Entertainment

Араатны хаан арслан хүүхэлдэйн кинон дээр Сорвит цаг ямагт хумс нь ил гарсан, тyлааны байдалтай байдгийг та мэдэх үү?

© The Lion King / Walt Disney Pictures

The Truman Show кинонд гол дүрийн амьдралыг олон сая хүмүүс үзэж байгаа тухай гардаг. Энэ ч үүднээс түүний эргэн тойронд маш олон нууц камерууд байгаа нь харагддаг. Харин түүний бөгжин дээр нууц камер байдаг гэдгийг та анзаарсан уу?

© The Truman Show / Paramount Pictures

Алдарт найруулагч Квентин Тарантино “Pulp Fiction” киноны эхэнд Ringo болон Yolanda хэмээх хоёр дээpэмчин нэгэн хоолны газарт төлөвлөж буй дээpмийнхээ тухай ярилцаж, бyyгаа гаргаж ирэх үед кино гол үйл явдал руугаа шилжин ордог. Харин киноны төгсгөлд гол дүрүүд болох Vincent болон Jules нар өнөөх хоолны газарт ярилцаж суудаг. Тэд ярилцаж дуусаад Vincent ариун цэврийн өрөө рүү явдаг. Яг энэ үзэгдлийг сайтар ажиглавал киноны эхэнд галт зэвcгээ гаргаж байсан Yolanda түүний араас ариун цэврийн өрөө рүү явдаг ажээ.

© Pulp Fiction / Miramax

Мэдээж Vincent-ийг ариун цэврийн өрөөнд байхад л муу зүйлс тохиолддог. Тэрээр ариун цэврийн өрөө рүү ормогц амьсгaл хyраасан Mia Wallace-ыг олдог. Харин дараа нь түүнийг ариун цэврийн өрөө рүү орох үед кафед гэмт xэрэг болдог. Эцэст нь тэрээр ариун цэрийн өрөөнд aмиа aлддаг билээ.

© Pulp Fiction / Miramax

Харин одоо алдарт Inception кино руу орцгооё. Леонардо ДиКаприогийн амилуулсан Коббын дүр өөрийгөө бодит ертөнцөд байгаа эсэхээ эргүүлдэг тоглоом эргүүлж шалгадаг. Харин киноны төгсгөлд түүний эргүүлсэн эргүүлдэг тоглоом эргэж дуусаагүй байхад кино төгсдөг. Энэ нь ч үзэгчдэд олон эргэлзээг төрүүлдэг билээ. Харин саяхан жүжигчин Майкл Кейн найруулагч Кристофер Ноланг киноны төгсгөл хэсгийг өөрөө ч ойлгоогүй байх хэмээн ярьсан бол үүний хариуд алдарт найруулагч, “Кинон дээр маань чиний дүр гарах үед энэ жинхэнэ ертөнц гэсэн үг” хэмээжээ.

© Inception / Warner Bros.

Spider-Man: Homecoming кинонд нэгэн сонирхолтой зүйл гардаг нь гол дүр Петер киноныхоо трейлэр бичлэгийг өөрөө үзэж байгаа нь харагддаг ажээ. Та энд дарж тэрхүү үзэгдлийг үзэх боломжтой.

© Big_Jo_Noah / reddit.com

Загалмайлсан эцэг кинонд Вито Корлеоны дүрийг үзэгчдэд илүү xэрцгий, сүрдэм харагдуулахын тулд нухацтай яриа өрнүүлдэг үзэгдэл бүрт нүдийг нь сүүдэртүүлж харагдуулах арга хэмжээ авч байжээ.

© The Godfather / Paramount Pictures

Зарим кино найруулагчид киноны үйл явдалд бус хувцас өмсгөлөөр нь зарим нэг сонирхолтой зүйлсийг шингээж өгсөн байдаг. Тухайлбал, The Chronicles of Narnia: The Lion, the Witch, and the Wardrobe кинонд мөнхийн өвөл аажмаар үгүй болж байгааг мөсөн хатны хувцас хэрэглэл болон толгой дээрх мөсөн титмээр нь үзэгчдэд харуулжээ. Киноны эхэнд мөсөн хатан арьсан өмсгөлтэй, мөсөн титэм нь маш өндөр байдаг бол аажмаар түүний хувцас нимгэн болж, толгой дээрх мөсөн титэм нь хайлж байгааг харж болно.

© The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe / The Walt Disney Company

Марвел ертөнц ч үзэгчдэдээ кино бүртээ бяцхан нууцыг үлдээх тун дуртай. Жишээлбэл, Captain America: The First Avenger кинонд Ахмад Америкийн төрсөн өдрийг 7-р сарын 4-ний өдөр гэж бичсэн байгааг та харж байна. Энэ өдөр бол АНУ-ын тусгаар тогтнолын өдөр юм.

© Captain America: The First Avenger / Marvel Studios

Аватар кинонд Na’vi бусдаасаа ялгаатай нь 4 хуруутай байдгийг та анзаарч байсан уу?

© Avatar / 20th Century Fox

Кинондоо өөр киноны дүрс, зурагнаас оруулж байгааг та харж байсан уу? Mr. & Mrs. Smith кинонд энэ залуугийн өмссөн цамцан дээр Бред Питийн “Fight Club” киноны лого байдаг аж.

© Mr. & Mrs. Smith / 20th Century Fox

“Monsters, Inc” хүүхэлдэйн кинонд эд зүйлс дүрүүддээ төгс зохицсон байдаг. Тухайлбал, Салливаны хойно байгаа түүний сандал сүүлэнд нь зориулсан нүхтэй байгааг та харж байна.

© Monsters / Pixar

Pixar студи хүүхэлдэйн кинонууддаа аливаа нууцыг хадгалахаас гадна маш нарийн хийцээрээ алдартай байдаг. Тухайлбал, “Сосо” хүүхэлдэйн кинонд хүүгийн нүүрэн дээрх шар үсийг ямар нарийн гаргасан байгааг та дараах зурагнаас харах боломжтой.

© Coco / Pixar

Та кино эсвэл хүүхэлдэйн кино үзэж байхдаа дээрх зүйлс шиг сонирхолтой нууцуудыг анзаарч харж байсан уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

35
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *