Германчуудын амьдралын өвөрмөц 7 хэв маяг. Үүнийг уншсаныхаа дараа та “Ийм зүйл бидэнд ч бас байсан болоосой” гэж хүсэх байх

0

Ихэнх улс оронд хууль дүрмээс гадна өөр улсын иргэдэд хачирхалтай санагдах, өөрсдийн дагаж мөрддөг дүрмүүд гэж байдаг. Зөвхөн Герман ч онцгой тохиолдол биш юм. Эндхийн амьдралын онцлог шинж чанарууд нь нутгийн иргэдийн хувьд хэвийн үзэгдэл боловч жуулчид болон гадны иргэдийн хувьд дасахад бэрх санагдах аж.

Бид Германы хууль тогтоомжийг багахан судалж үзээд, Октоберфестийн улсад зочлох цаг ирэхэд юуг мэдэж байх ёстой талаар судалсан юм.

Гэртээ хөл нvцгэн явахыг зөвшөөрдөггүй

© Depositphotos.com, © Depositphotos.com

Агаарын температураас үл хамааран германчууд гэртээ үргэлж юм өмсдөг. Эдгээр нь хөнгөн пүүз эсвэл, гэрийн шаахай, гутал ч байж болно. Энэ зуршилд ямар ч романтик зүйл байхгүй. Тэд зүгээр л гутлаа өмсөхөөс өөр аргагүй болдог, учир нь байшингийн шал үргэлж хүйтэн байдаг аж. Санамсаргүй байдлаар та өвдөж ч болзошгүй юм. Тиймээс санал болгож буй шаахайнаас бүү татгалзаарай.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Заримдаа хөл газарт хүрэхгүй байх тохиолдолд ч бичигдээгүй энэ дүрэм нь үйлчилдэг. Жишээ нь, хүүхдээ гуталгүй тэргэн дээр суулгасан залуу эцэг эхийг хараад хажуугаар нь өнгөрч буй хүн гайхаж: “Юу? Гуталгүй юм уу? ” хэмээн гайхдаг. Гэтэл гадаа температур + 37 хэм байсан аж.

 

Эцэг эх хүүхдэдээ сонин содон, хачин нэр өгвөл захиргаа хүүхдийг бүртгэхээс татгалзаж болдог

© Unsplash, © Unsplash

Хүүхдийг бүртгүүлэхийн тулд эцэг эхчүүд сонгосон нэрээ орон нутгийн Standesamt бүртгэлийн газарт өргөдөл гаргадаг. Хэрэв эцэг эхийн хүүхдэдээ сонгосон нэр хачин сонсогдох эсвэл бүтээгдэхүүний нэртэй ижил байх тохиолдолд өргөдлийг буцаадаг байна. Дахин өргөдөл гаргах нь үнэтэй байдаг тул германчууд хүүхдүүддээ уламжлалт нэр өгөхийг илүүд үздэг юм.

 

Гэрийнхээ гадаа машинаа угаахыг xориглодог

© Depositphotos.com, © Depositphotos.com

Германы ихэнх бүс нутагт машинаа зориулалтын бус газарт угаахыг xориглодог. Энэ нь бохир ус хөрсөнд шингэж, байгальд сөргөөр нөлөөлж байгаатай холбоотой юм. Тийм учраас өөртөө үйлчлэх машин угаалга нь тус улсад өргөн тархсан байдаг. Тэнд ашигласан ус хөрсөнд шингэдэггүй: үүнийг цуглуулж, шүүж, дахин ашиглах зорилгоор сэргээдэг байна.

 

Хүнсний ногооны улирал дахь том цуглаан

© silbersternTV / YouTube

Намар эхэлж, хүнсний ногоо зах дээр худалдаалж эхлэхэд германчууд бүх ногоог цуглуулан хоолондоо хийдэг. Мөн хүнсний ногооны баярыг тусгайлан зохион байгуулдаг. Жишээлбэл, Kohlfahrt (“байцаагаар аялах”) арга хэмжээ нь хөдөө газраар аялах, тоглоом тоглох, хамт хооллох, бүжиглэх гэх мэт.

 

Автобан дээр явахдаа түлшний хэмжээгээ анхаарч байх хэрэгтэй

© Depositphotos.com

Автобан бол Германы дурсгалт хэсэг юм. Энэ хурдны зам дээр хурдны хязгаарлалт байхгүй. Гэсэн хэдий ч мопед, унадаг дугуй болон 60 км/ц-аас дээш хурдалж чаддаггүй бусад тээврийн хэрэгслийг тус зам руу орохыг xориглодог байна.

Нэмж дурдахад автомашины эвдрэлтэй холбоотой аливаа зогсолтыг хийхийг зөвшөөрдөггүй. Тиймээс түлшээ сайн хийх хэрэгтэй үгүй бол бусад машинуудад саад болох юм. Харин та 40-60 км тутамд түр зогсох мөн түлшээ цэнэглэх боломжтой байдаг.

 

Та зуслангийн байшиндаа их цагийг өнгөрөөж болохгүй

© Depositphotos.com, © КАНАЛ БАВАРИЯ -174 RUS / YouTube

Германы зуны оршин суугчид нь цэцэрлэгжүүлэлтийн түншлэлийн гишүүд бөгөөд талбайн тусгай дүрмийг тогтоодог. Энд “ордон”, “цайз” барих боломжгүй: хөдөөгийн байшин нь 24 м2 талбайтай, даруухан байх ёстой. Байшинд хүнд хэрэгтэй бүх зүйл байгаа боловч хэн ч удаан хугацаагаар үлдэхгүй байхаар тохижилт хийгдсэн байна. Энэ нь гал түймрээс урьдчилан сэргийлэх систем байхгүйтэй холбоотой бөгөөд энэ тохиолдолд цаг тухайд нь тусламж үзүүлэх боломжгүй болно. Аюулгүй байдлын үүднээс 22-23 цагаас илүү хугацаанд зуслан дээрээ байхыг зөвшөөрдөггүй аж.

© Depositphotos.com, © Depositphotos.com

Газрын дундаж хэмжээ нь 12,000 м.кв бөгөөд үүний гуравны нэгийг жимс, жимсгэнэ, нөгөө нэгийг нь хүнсний ногоо, үлдсэн хэсгийг амралтын газар эзэлдэг. Түүгээр ч барахгүй өндөр мод ургуулах, усан сан ухах, угаалгын өрөө барих, бүхэлд нь төмс тариалахыг хэн ч зөвшөөрөхгүй. Шарах зуух тавихын тулд хөршүүдтэйгээ хэлэлцээр хийх шаардлагатай болно. Эдгээр дүрмийг зөpчсөн хүмүүсийг түншлэлээс хасдаг ажээ.

 

Та хэн нэгнийг доpомжилсон бол зохих тоpгуулиа төлөх болно

© Depositphotos.com, © Depositphotos.com

Доpомжлолын шийтгэлийг тус улсын Эpүүгийн хуульд заасан байдаг. Зөpчлийн төрлөөс хамааран энэ нь тоpгууль 1 жил хүртэл хугацаагаар xорих ял байж болно. Төрөл бүрийн гyтаан доpомжлох дохио зангаа, мэдэгдэлд торгууль ногдуулж болно. Жишээлбэл, хэрэв та хүнд хэлээ гаргаж харуулбал 150 евро, харин хуруугаараа хэн нэгнийг тэ.нэг гэсэн утгатай дохио гаргахад 750 евро төлөх болно. Тоpгуулийн дээд хэмжээ 4000 евро ч хүрдэг аж.

Хэрэв та Герман руу явж амьдрахаар бол эдгээр дүрмийн аль нь танд дасан зохицоход хүндрэлтэй байх вэ?

16
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *