
Дэлхий дээрх амьдралын үндэс бол нар. Нарны аймгийн системийн цөм болсон энэ аварга том одтой холбоотой олон арван сонирхолтой баримтууд байдаг. Мөн энэ гайхалтай, халуун, шатамхай биетийн гайхамшгийг харуулсан маш олон зургууд мэргэжлийн болон сонирхогчдын гэрэл зургийн хальснаа буусан байдаг. Доорх зурагнууд нь нартай холбоотой гайхмаар үзэгдлүүдийн зурагнууд бөгөөд он тооллын янз бүрийн хугацаанд янз бүрийн хүмүүсийн авсан зурагнууд ажээ.
Гало
Гало гэдэг нь агаар мандал дахь мөсөн талстуудтай гэрэл харилцан үйлчилснээс үүсэх гэрлийн үзэгдэл юм.
Юрий Гнатюкын авсан гэрэл зурагт буусан маш ховор гало
Нарны ноход буюу гурван нар
Галогийн хамгийн түгээмэл төрөл болох энэ үзэгдлийн үеэр нарны хоёр талд, адил өндөрт дахин хоёр нар үзэгддэг.
Гэрлэн багана
Баруун Виржиниа дахь гэрлэн багана. Эдгээр багананууд агаар дахь жижиг мөсөн талстуудын гадаргууд нарны гэрэл ойх үед энэ гэрлэн багана үүсдэг.
Брокенийн сүнс
Нарны эсрэг талын үүлсийн дээд хэсгийн гадаргуу дээр ажиглагчийн аварга том сүүдэр гарч ирэх үзэгдлийг Brocken spectre гэдэг. Энэхүү үзэгдэл ихэвчлэн уулсын манан дунд ажиглагддаг ба сүүдрийн эргэн тойронд солонгорон харагддаг байна.
Туйлын туяа
Дэлхийн соронзон оронтой нарны шуурга мөргөлдсөнөөр үүсэх энэ үзэгдэл зөвхөн Умард, Өмнөд туйлд үзэгддэггүй. Энэ тохиолдолд гэхэд Грект үзэгдсэн туйлын туяаны зураг харагдаж байна.
Ногоон цацраг
Ногоон цацраг нь үүрийн анхны туяа эсвэл нар жаргах үеийн хамгийн сүүлийн туяатай цуг үзэгддэг. Үүнийг олж харах тун хэцүү бөгөөд нүдэнд аюултайгаар нөлөөлдөг.
Галт солонго
Агаар мандлын энэ ховор үзэгдэл үүлсийн хэвтээ байрласан мөсөн талстуудаар дамжсан мандаж байгаа эсвэл жаргаж байгаа нарны цацраг хэвтээ байдлаар хугарах үед үүсдэг. Энэ зургийг 2006 онд Вашингтонд авчээ.
Нар хиртэлт
Хятадын Жэнчжоу хотын оршин суугчид 2010 оны 1-р сарын 15-нд нар хиртэхийг харсан.
Модны навчсын дундуур газар тусах нарны гэрэл нар хиртэлтийн олон дүр зургийг харуулжээ. Навчсын хоорондуур нарны гэрэл тусах агшныг авах үед гэрэл зургийн аппаратны бүдэг гэрлээс хамааран энэ дүр зураг үүссэн байна. Энэ зургийг 2005 оны 10-р сарын 3-нд болсон нар хиртэлтийн үеэр Мадридад авчээ.








Оюунцэцэг Ооноо
2015/02/22 at 18:54
Оюунцэцэг Ооноо
2015/02/22 at 18:54
Оюунцэцэг Ооноо
2015/02/22 at 18:54