Таныг гайхашруулж чадах концепци машин, мотоцикл, унадаг дугуйнууд

0

Таныг гайхашруулж чадах концепци машин, мотоцикл, унадаг дугуйнууд


Концепци загварууд үргэлж биднийг гайхашруулж, бас бидний сэтгэлийг ер бусаар хөдөлгөж, одоогоос 20 эсвэл 30 жилийн дараа дэлхий ертөнц ямархуу болсон байх бол хэмээн бодоход хүргэдэг. үнэхээр 20, 30, 40 жилийн дараа хүмүүс ямар тээврийн хэрэгслээр зорчиж, ямар техник хэрэгсэл хэрэглэж байх бол гэсэн асуулт хүн бүрийн анхаарал сонирхлыг гарцаагүй татдаг асуудлуудын нэг. Техник технологийн энэ асар хурдацтай хөгжил бидний ухаан санаанд бий болж байгаа ямар нэгэн бодол, төсөөллийг маш хурднаар өөрчилж байгаа болохоор ч тэр биз.Юутай ч “Таныг гайхашруулж чадах концепци машин, мотоцикл, унадаг дугуйнууд” гэсэн гарчгийнхаа хүрээнд ойрын ирээдүйд хүний хэрэглээнд очихоор бэлтгэгдэж, төсөл төлөвлөгөөний шатандаа явж байгаа нүд унам гайхалтай загвар хийц бүхий концепци машин, мотоцикл, унадаг дугуй зэргийг та бүхэнд сонирхуулъя. Эдгээрийн зарим нь аль хэдийнээ бүтээгдчихээд олон улсын нэр хүндтэй шоунуудад олноо танилцуулагдсан байгаа бол зарим нь төслийнхөө шатанд явж байгаа юм байна.

Машинууд

Citroen Survolt Concept
2010 оны Женевийн авто шоунаа танилцуулагдсан энэ концепци машин нь ер бусын загвараараа ирсэн гийчдийн анхаарлыг татаж чадсан юм. Холимог хөдөлгүүр бүхий энэ машины талаарх нэг сонирхолтой зүйл нь бусад цахилгаан машинуудын адилаар цэнэглэдэг батерей ашиглан хөдлөхөөс гадна жижиг дотоод шаталтат хөдөлгүүртэй явдал юм. Гялалзсан, авсаархан, 3.85 метрийн урттай, 1.87 метрийн өргөнтэй, 1.2 метрийн өндөртэй их бие бүхий Survolt машины спорт машины загвар нь үнэхээр гайхалтай болсон бөгөөд хурдан шаламгай, нягт нямбай, эрч хүчтэй мэдрэмж төрүүлэх загвар нь бүхэлдээ шинэ, хувьсангуй концепци болж чадсан байна. Survolt-ын дахин сайжруулсан тансаг гадаад дүр төрх нь хүчирхэг, булчинлаг шинж чанарыг агуулжээ.

Citroën Survolt Concept design 1Citroën Survolt Concept design 2

Citroën Survolt Concept design 3

Audi A9 Concept
Урьд өмнө нь үзэгдэж харагдаж байгаагүй энэ чамин машин одоогоор үйлдвэрлэгдэж амжаагүй байгаа ч үзүүлэнгийн зориулалтаар цорын ганцхан ширхэг бүтээгдчихээд байгаа юм. Дизайнер Daniel Garcia-гийн оюун бодлоос урган бий болсон Audi A9 Concept хэмээх энэхүү машин үнэхээр чамин, дэгжин, нүд унам төрхтэй болж чаджээ.

Audi A9 Concept design 1Audi A9 Concept design 2

Audi A9 Concept design 3

Audi Axiom
Axiom нэртэй энэхүү төсөл нь Audi-гийн уламжлалт ойлголтонд гоо сайхан гэгчийг нэвтрүүлэхээр зохион бүтээгдсэн.

Audi Axiom concept design 1Audi Axiom concept design 2

Mercedes-Benz BIOME Concept
Mercedes-Benz Advanced Design Studios-ын дизайнеруудын бүтээсэн Biome хэмээх энэ концепци нь бүхэлдээ экологийн системд чиглэсэн бүтээл болжээ. Гайхалтай загвартайгаас гадна байгаль, экологид хор нөлөөгүй байна гэдэг жинхэнэ гайхамшиг шүү дээ.

Mercedes-Benz BIOME Concept designMercedes-Benz BIOME Concept design

2050 BMW M3
Одоогоос 40 жилийн дараа BMW ямархуу дүр төрхтэй харагдах вэ гэсэн асуултын хариулт нь энэ машин. Daniel Nikonchik-ын алсын хараа, зөн совин дээр тулгуурлан бий болсон энэ машин төгс загвар, шинжлэх ухааны, уран зөгнөлт хэв шинжийг агуулжээ.

2050 BMW M3 concept design

IMF concept
Машинуудын олон төрөл дээр ажилласан асар их дадлага, туршлагатай дизайнер Davide Panarella-гийн бүтээл IMF машин нь хүрээлэн буй орчныг хамгаалах үүднээс дахин боловсруулагдсан материалаар хийгдсэн байхаар төлөвлөгдсөн байна. Ирээдүйд бий болох олонх машинуудын адилаар 270 км/цаг хүртэл хурдыг гаргах боломжтой цахилгаан хөдөлгүүртэй байхаас гадна дизайнерын шийдэж өгсөн бас нэг онцлог тал нь нарны хавтангуудыг суурилуулж өгсөн явдал юм. Эдгээр нарны хавтангууд нь нарнаас ирэх энергийг хялбархан шингээж, хэрэглээг хязгаарлах боломжийг олгох аж.

IMF concept designIMF concept design 2

IMF concept design 3

GreenGT Concept Car
Thomas Clavet-ын зохион бүтээсэн энэ концепци машин зөвхөн үзүүлэн төдий биш юм. GreenGT машин нь гурван жилийн дараах LeMans уралдаанд оролцохоор төлөвлөгдөж байгаа ажээ. 100 кв-ын усан хөргөлттэй цахилгаан хөдөлгүүр нь 275 км/цаг хүртэл хурдлахаас гадна 0-100 км/цаг хурдыг дөрөвхөн секундын хугацаанд авах чадвар бүхий 350-400 морины хүчийг гаргах чадалтай юм.

GreenGT Concept Car design 1GreenGT Concept Car design 2

GreenGT Concept Car design 3

Audi D7 Concept
Tron киног санагдуулам гайхалтай гоёмсог гэрэл бүхий энэ машиныг зохион бүтээгч Kave Naser Bakht бүтээжээ.

Audi D7 Concept designAudi D7 Concept design

Pontiac Solstice Concept
Дизайнер Dejan Hristov түрэмгий загвартай Pontiac Solstice машинтайгаа эргэн иржээ. Энэ супер машиныг хийх явц бараг дуусах шатандаа орсон.

Pontiac Solstice Concept design

Ferrari Enzo Concept
Ferrari Enzo-гийн загварыг Peter Simon дахин бүтээжээ. Энэхүү шинэ загвар нь Transformers киноноос багагүй сэдлийг олж авсан нь харагдаж байна.

Ferrari Enzo Concept design 1Ferrari Enzo Concept design 1

Ferrari Enzo Concept design 1

Astrum Meera Concept
Урьд өмнө нь хэзээ ч нэр ус нь дуулдаж байгаагүй ч дизайнер John Baltazar болон Hussain & Ali Almossawi нарын бүтээсэн Astrum Meera Concept нь ирээдүйг харах боломжийг олгож байна.

Astrum Meera Concept design 1Astrum Meera Concept design 2

Zenvo ST1
Зүгээр нэг концепци бус жинхэнэ тансаг, дээд зэрэглэлийн Zenvo ST1 нь ер бусын хүчирхэг машин юм. 1104 морины хүчтэй энэ машин 373 км/цагийн хурдыг гаргаж чадна.

Zenvo ST1 concept designZenvo ST1 concept design 2

 

Унадаг дугуйнууд

Эвхэгддэг унадаг дугуй
Залуу зохион бүтээгчид Allen Chester G. Zhang нарын олон дизайнеруудын санал болгож байгаа чиг хандлага бол эвхэгддэг унадаг дугуйнууд юм. Эвхэгддэгээс гадна гайхамшигтай чамин, дэгжин загвартай гэдгийг нь дурдалгүй өнгөрч болохгүй.

Foldable bike concept design

Synapse bike
Sylvain Gerber-ийн зохион бүтээсэн унадаг дугуй

Synapse bike concept design

Hibrid City Bike Concept
Ирээдүйн унадаг дугуйн бас нэгэн онцлог болсон хигээсгүй байх явдал энэ дугуйнд ч хадгалагджээ.

Hibrid City Bike Concept design

Lexus Hybrid Bicycle Concept
Энэхүү унадаг дугуй нь 240 ваттын цахилгаан мотортой, 25.9 вольтын лити батерейн багцтай. Их бие нь карбон фиберээр бүтээгдсэн. Тоормозны системээс энерги бий болгон батерейгаа цэнэглэх энэ унадаг дугуйны батерейг хоёр цагийн хугацаанд бүрэн цэнэглэж болох ажээ.

Lexus Hybrid Bicycle Concept design

City Recumbent
Jean Davignon-ы бүтээсэн City Recumbent унадаг дугуй нь мөн л онцгой содон загвартай. Jean-ы тайлбарласнаар өргөн дугуй, хөнгөн цагаан их бие бүхий унадаг дугуй нь суудал доороо суудлын тохиргооны системтэй бөгөөд энэ нь тухайн дугуйг унагчийн тав тухыг хангахад чиглэсэн гэнэ.

City recumbent Concept design

Eco 07
Ирээдүйн унадаг дугуйны үндсэн шинж чанаруудын нэг болох эвхэгддэг, авсаархан болох чанар Victor Aleman-ы энэ дугуйнд ч бас шингэжээ.

Eco 07 bike concept design 1Eco 07 bike concept design 2

The Beast
Унадаг дугуй болон мотоциклын нэгдэл болсон Beast энэ тээврийн хэрэгсэл цагт 64 км/цаг хүртэл хурдална.

The Beast bike concept design

 

Мотоциклууд

Honda CBR 1000F Custom
Ian McElroy-гийн хоёр жилийн хөдөлмөрийн дүнд бий болсон Honda CBR 1000F мотоцикл

Honda CBR 1000F Custom concept design

Hyundai Aebulle
Мотоцикл, гэхдээ жолоочийн аюулгүй байдлыг хангах тал дээр илүү анхаарсан загвартай. Aebulle буюу солонгосоор хүр хорхойн гэр хэмээн нэрлэгдсэн энэ мотоциклыг Shane Baxley зохион бүтээжээ.

Hyundai Aebulle concept designHyundai Aebulle concept design 2

Hyundai Aebulle concept design 3

Lamborbiker 2
Flavio Adriani-гийн зохион бүтээсэн chopper болон хурдан мотоциклын нэгдэл болсон булгүй дугуй бүхий энэ загварыг үнэхээр гайхалтай гэдэгтэй маргах хүн гарахгүй бизээ.

Lamborbiker 2 concept design

The Saline Bird
Хүчирхэг хөдөлгүүр, гайхамшигтай загвар бүхий супер машинуудыг үзэж танилцсан бидний аялал мотоцикл үйлдвэрлэлийн ертөнцөд дээр дурдсан хувилбарыг олж харахад хүргэж байна. Saline Bird мотоцикл нь хурданд дурлагчдад зориулагдан бүтээгдсэн. Charles-Edouard Berche, Ugo Spagnolo, Adrien Fuinesl, Frédéric Dobbelstein, Jean-Philippe Paries нарын зохион бүтээгчдийн баг энэ гайхамшгийг бүтээсэн байна.

The Saline Bird concept designThe Saline Bird concept design

Custom Bike Concept
Jean Baptiste Robilliard-ын бүтээсэн хар цагаан өнгөний хослол болсон энэ чамин загвар батерей бүхий цахилгаан хөдөлгүүртэй юм.

Custom Bike Concept design

900-SD Naked bike
Цахилгаан хөдөлгүүр болон гэрлүүдээр тоноглогдсон энэ мотоциклын 903 cc хөдөлгүүр нь 240 км/цаг хурдыг бий болгох чадалтай.

Naked bike concept design

 

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

39 Сэтгэгдэл

  1. CONSTANTINE

    2011/04/23 at 10:31

    first nice yum bno

  2. ELiTeLorD

    2011/04/23 at 10:33

    nice nice ain

  3. Nyamochir_mn

    2011/04/23 at 10:57

    nice nice

  4. SeeKeSHDEEE

    2011/04/23 at 11:06

    ~oMG

  5. erxem_0505

    2011/04/23 at 11:24

    yo yo yo tasartsan ain mongold unuul taadgaliin baiguullaga dampuurna daa!! kakaz

  6. moochii

    2011/04/23 at 11:25

    OMG unheer tas tas

  7. BEK_KKK

    2011/04/23 at 11:42

    WONDERFULL

  8. Celldweller

    2011/04/23 at 11:44

    oo aimar aimar

  9. NonE_mN

    2011/04/23 at 11:47

    nice

  10. turuu_designer

    2011/04/23 at 11:49

    yoooy god damn………..

  11. ben_jr

    2011/04/23 at 11:55

    PEESH

  12. misfizzz

    2011/04/23 at 12:21

    laitai l ym

  13. but1111

    2011/04/23 at 12:23

    unen tas yu we ene odoo ;-)

  14. tmra

    2011/04/23 at 12:27

    waaw

  15. ameno_illusion

    2011/04/23 at 12:44

    cool

  16. Зочин

    2011/04/23 at 13:23

    duguiniih n dugui l haha

  17. solarmxl

    2011/04/23 at 13:41

    yooo tasarhaii

  18. happy13

    2011/04/23 at 13:49

    oo goy2 laitai laitai ym bn

  19. Legend_king

    2011/04/23 at 14:25

    ene audi nuud tasarchihjee

  20. dalai11

    2011/04/23 at 15:13

    WHAAAAAWU

  21. trojan08

    2011/04/23 at 15:47

    laitai yum bishuuuuu

  22. Dx555

    2011/04/23 at 16:35

    This thing is real fucking shit haha i wnna have one of those! :P

  23. hishigee_0831

    2011/04/23 at 16:43

    nice nice

  24. SuPeR_XeRo

    2011/04/23 at 16:51

    huuuy, ed nariin zuragtai tom wallpapernuud olood taviad uguuch. daraagiinhaa wallpaper tsugluulgiig tuhuuuuuuuuuuu.

  25. DaredeviliN

    2011/04/23 at 16:52

    omfg i'm speechless

  26. shiji_batuka

    2011/04/23 at 17:17

    ustei tolgoi arzaichlaa

  27. 1-odin

    2011/04/23 at 18:27

    ter GreenGT l aimar taalagdaj bn yurun bol alsaa hvn turluhtnii unaa iimerhүү boloh ni ch argagvil dee ter ved ni l amid bh ymsan

  28. GaraGaraGo

    2011/04/23 at 18:52

    udku iim boloh bhaa

  29. Hounthen

    2011/04/23 at 19:46

    Yoo tasarhai ain

  30. SuMySteRy

    2011/04/23 at 19:47

    ED NAR ywdimu nisdimu k

  31. thor

    2011/04/23 at 21:25

    20 30 jiliin daraa enenees aimaar yum garaal irnedoo

  32. LORENZA

    2011/04/23 at 23:28

    oo nice nice

  33. zsh

    2011/04/23 at 23:53

    audi a9 , lamborbiker mash ih taalagdlaa

  34. Morals

    2011/04/24 at 00:58

    AVAH yumsan

  35. Enkhbayar_gal

    2011/04/24 at 01:10

    haraal id

  36. muty

    2011/04/24 at 03:47

    novsh gej gaihaltai

  37. Зочин

    2011/04/24 at 13:00

    ymar goy ym be te

  38. Зочин

    2011/06/24 at 11:19

    axxaxaxax thh 8-) xD nadad 1 undaga dugui bga ed nariin 1ni

  39. x Зочин

    2014/07/19 at 22:44

    bid nar hogshirtson bhad gaihaltai bhndee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *