Дэлхийн өөр өөр улс орнуудад эрчүүдийн гоо сайхны стандарт нь ямар байдаг вэ?

0

Дур булаам эр хүн гэх ойлголт эмэгтэй хүнийг тодорхойлдогтой мөн ижил улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Үүнд амьдралын хэв маяг, соёлын ялгаа гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлдөг биз ээ. Манай сайт уншигч танд

1. АНУ болон Канад

VALERIE MACON/AFP/East News, Lia Toby / WENN.com/agefotostock/East News, Invision/Invision/East News

People сэтгүүлийн мэдээлснээр АНУ-д өнгөрсөн 3 жилийн турш хамгийн дур булаам эр гэх судалгаанд дуучин John Legend, жүжигчин Paul Rudd болон Michael B. Jordan нар тэргүүн байр эзэлж байжээ. Тэдний хувьд дур булаам эр хүн булчинлаг биетэй, толигор арьстай байдаг хэмээн үздэг аж. Харин сүүлийн жилүүдэд залуу үеийнхний дунд илүү эмэгтэйлэг төрхтэй эрчүүд илүү алдарших болоод буй юм.

 

2. Энэтхэг

Mary Evans/Allstar/FD/East News, Niu bo – Imaginechina/EAST NEWS, Briquet Nicolas/ABACA/EAST NEWS

Судалгаагаар Энэтхэгийн хамгийн дур булаам эрчүүдээр жүжигчин Shah Rukh Khan, Aamir Khan, Hrithik Roshan нар нэрлэгджээ. Тус судалгааг тэргүүлсэн жүжигчин Shah Rukh Khan-ыг нэгэн цагт өөрийг нь царай муутай, байдаг л нэгэн гэж тодорхойлдог байсан нь өдгөө ийнхүү өөрчлөгджээ. Энэтхэгчүүдийн хувьд цайвар арьс, өндөр, булчинлаг биетэй эрчүүдийг өндрөөр үнэлдэг ажээ.

 

3. Их Британи

Invision/Invision/East News, TOLGA AKMEN/AFP/East News

2021 оны санал асуулгаар жүжигчин Tom Hardy, Richard Madden нар тус улсын хамгийн дур булаам эрчүүдээр тодорч байв. Тэдний хувьд бор нүдтэй, чийрэг биетэй, богино хар эсвэл бор өнгийн үстэй, сахалтай эрчүүд илүү дур булаамд тооцогддог аж. Түүнчлэн тэд хууз сахалтай эрчүүд сахалгүй эрчүүдээс 60 хувиар илүү дур булаам харагддаг гэж тодорхойлжээ.

 

4. Филиппин

© josh_cullen_s / Instagram, © aldenrichards02 / Instagram

Филиппинийн хамгийн дур булаам эрчүүдийн жагсаалтыг SB19 хамтлагын реппер Josh Cullen Santos, жүжигчин Alden Richards нар тэргүүлжээ. Сүүлийн жилүүдэд филиппинчүүд эршүүд төрхөөс илүүтэйгээр гоо сайхандаа анхаардаг, хар өнгийн үстэй, 175 см буюу түүнээс дээш өндөртэй, эрлийз төрхтэй эрчүүдийг дур булаам гэж үзэх болжээ.

 

5. Өмнөд Солонгос

© bts.bighitofficial / Instagram, Everett Collection/East News

Барууны орнуудад булчинлаг, эршүүд төрхтэй залуусыг дур булаам хэмээн үздэг байхад Өмнөд Солонгост туранхай, эмэгтэйлэг төрхтэй, давхраатай, цайвар арьстай эрчүүдийг дур булаам гэж үздэг ажээ. Түүнчлэн тус улсын алдартнууд нүүр болон үсээ будахаас огтхон ч санаа зовдоггүй.

 

6. Мексик

VALERIE MACON/AFP/East News, Gilbert Flores/Broadimage/EAST NEWS

Мексикчүүдийн хувьд эршүүд төрхтэй, булчинлаг эрчүүдийг илүү дур булаам гэж үздэг. Жүжигчин Diego Boneta, Ryan Guzman нарыг тэд хамгийн дур булаам эр хэмээн нэрлэжээ.

 

7. Герман

firo Sportphoto/Marcel Engelbrecht/DPA/East News, © thoreschoelermann / Instagram

Судалгаагаар германчууд өндөр, хар эсвэл бор өнгийн богино үстэй эрчүүдийг дур булаам гэж үздэг ажээ. Хөлбөмбөгчин Marco Reus болон жүжигчин Thore Schölermann нар хамгийн дур булаам эрчүүдээр тодорочээ.

 

8. Итали

Mary Evans/Allstar/Graham Whitby Boot/East News, Invision/Invision/East News

Италид эршүүд төрхөөс гадна охидын өнгө гэж нэрлэдэг ягаан, нил ягаан өнгөтэй хувцас өмсөхөөс санаа зовдоггүй зоримог, загварлаг эрчүүдийг дур булаам гэж үздэг аж. Тэдний хувьд Raoul Bova боллон Giulio Berruti нарыг хамгийн дур булаам хэмээн нэрлэжээ.

 

9. Австрали

Invision/Invision/East News, face to face/FaceToFace/REPORTER/East News

Австралид Hemsworth-ын ах дүүс мэт булчинлаг, биерхүү залуусыг илүү дур булаам гэж үздэг аж.

 

10. Нидерланд

© arieboomsmainstagram / Instagram, © michielhuisman / Instagram

Дэлхийн хамгийн өндөр хүмүүс амьдардаг гэх энэ улсын бүсгүйчүүдийн дундаж өндөр нь 170 см бол эрчүүдийн дундаж өндөр нь 183 см ажээ. Нидерланд бүсгүйчүүд өөрийн ханиа өөрөөсөө өндөр байх ёстой гэх шаардлага тавьдаг.

Телевизийн хөтлөгч Arie Boomsma, жүжигчин Michiel Huisman нар Нидерландын хамгийн дур булаам эрчүүдээр тодорчээ. Arie Boomsma-ын хувьд 198 см өндөртэй бол Michiel Huisman 185 см өндөр ажээ. Мөн тэдэнд хууз сахал, булчинлаг бие гэх мэт нийтлэг зүйлс олон гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.

6
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *