Биеэ бүрэн удирдах 15 заль мэх

2

Хүний бие гэдэг ертөнц дээрх хамгийн гайхалтай механизм юм. Харин бүх механизмд амьдралыг хялбар болгох “хакууд” бий шүү дээ.

Бид танд өдөр тутамд тохиолдох жижиг асуудлуудын аргыг олоход туслах 15 маш энгийн бөгөөд үр дүнтэй аргуудыг цуглуулан хүргэж байна.

Хоолой загатнах үед яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 1

Зүгээр л чихээ мааж – ингэснээр та агшилт өгдөг мэдрэлийн төгсгөлийг идэвхижүүлж таагүй мэдрэмжийг арилгах болно. Чих хамар хоолойн эмч Скотт Шафер ийм дүгнэлтэнд хүрчээ.

Хэн нэгний яриаг сайн сонсож чадахгүй байгаа үед яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 2

Маш энгийн бөгөөд улиг болсон хариулттай: илүү анхааралтай сонс, гэхдээ баруун чихээрээ. Нууц нь юунд байна вэ гэвэл баруун талын чих ярианы авиаг харин зүүн чих нот болон дууны авиаг сайн таньдаг. Энэ нь тархины хагас бөмбөлгүүдийн үйл ажиллагаатай холбоотой юм.

Хэрэв та тарианаас айдаг бол яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 3

Тариулах мэдрэмжийг яаж сайхан гэж хэлж болох билээ. Үүнд ч бас заль бий шүү: ханиалгаад үзээрэй. Судалгаагаар судас тариа хийлгэж байхдаа ханиалгасан хүмүүс ханиалгаагүй хүмүүсийг бодвол илүү бага өвдөлт мэдэрдэг болохыг тогтоожээ. Ханиалга нь цээжинд гэнэтийн түр зуурын даралт өгч нугасанд ирэх өвдөлтийн сэрлийг саатуулна.

Хамар битүүрсэн үед яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 4

Доктор Лиза ДеСтефаногийн арга: та хэлээрээ хэд хэдэн удаа тагнайгаа дараад дараа нь хөмсөг хооронд байрлах цэг дээр дараарай. Ойролцоогоор 20 орчим секундийн дараа хамар чинь онгойх болно. Хамрын хэсэгт орших энэхүү хамар нээгч яс нь амьсгалын замаар дамжин орох, гарах агаарын хаалгыг нээж өгдөг юм.

Хэрэв та унтахынхаа өмнө юм идсэн бол яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 5

Энэ арга цээж хорсохоос сэргийлэх болно. Зүгээр л зүүн талаараа хэвтээрэй гэж ходоод гэдэсний эмч Энтони А. Старполи зөвлөсөн юм. Тэгвэл таны ходоод улаан хоолойноос доогуур байрлаж ходоодноос хүчил эргэн гарч ирэхгүй. Нэмж хэлэхэд хоол идсэний дараа шууд хэвтэлгүй 2-3 цаг хүлээхийг зөвлөж байна.

Шүд өвдвөл яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 6

Шүд чинь өвдвөл шууд эмч дээр оч! Гэхдээ өвчнийг нь намдаахын тулд үүнийг хийгээрэй: эрхий, долоовор хурууны хоорондох V хэлбэрийн хэсгийн гадна талыг мөсөөр арчина. Шүдний өвдөлт арай багасах болно. Энэ нь хэрхэн ажиллаж байна вэ гэвэл: гарын энэ хэсгийн мэдрэлийг өдөөснөөр тархинд очих өвдөлтийн сэрэл дамжихыг зогсоож мэдээ алдуулах болно.

Хамраас цус гарвал яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 7

Хөвөн аваад хамрын доор орших жижиг ховил дээр буюу буйлан дээр хүчтэй дараарай. Үүнийг Питер Десморе санал болгож байна. Ингэснээр бид артерийн судсыг дарах ба цус алдалтыг зогсооно. Гэхдээ хэрэв цус алдалт 5-10 минутаас удаан үргэлжилбэл эмчид хандаарай!

Хуруугаа түлсэн бол яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 8

Цэврүү үүсэх эрсдэлийг бууруулахын тулд түлэгдсэн хэсэг дээр цэвэрхэн хурууны өндгөөр дарж өгөөрэй. Энэ аргыг мөн л адил Лиза ДеСтефано санал болгож байна. Мөн өвдөлтийг намдаахын тулд хуучны арга болох гар + хүйтэн усыг ашиглаарай.

Маш ихээр санаа зовж байгаа бол яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 10

Бэн Эбо эмч гарынхаа эрхий хуруу руу үлээхийг санал болгож байна. Сонирхолтой баримт: эрхий хуруу өөрийн судастай бөгөөд түүнийг тайвшруулахад та өөрөө болон зүрхнийхээ цохилтыг удаашруулж болох юм. Үүнээс гадна энэ үйлдэл нь таныг гүнзгий амьсгаа авахад тань тусалж тайвшруулах нөлөө үзүүлэх болно.

Зайрмаг хазсаны дараа толгой өвдвөл яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 9

Энэ мэдрэмж хүн бүрт танил байх. Зайрмаг хазах үед тагнайн мэдрэлүүд хэт хүйтнийг мэдэрдэг ба ингэснээр тархинд бие организм хөлдөж байна гэсэн дохио очдог. Үүний хариуд халалт үүсч толгойн өвдөлт бий болно. Тагнайгаа бүлээсгэж толгойн өвдөлтийг арилгахын тулд хэлээ тагнайдаа нааж аль болох их талбайг бүрхэхийг оролдоорой.

Гар чилбэл яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 11

Толгойгоо хоёр тийш нь сэгсрэхэд л хангалттай гэж Лиза ДеСтефано зөвлөж байна. Гар яагаад чилдэг вэ гэвэл мэдрэлийн судас дарагдсантай холбоотой. Гарнаас тархинд дохио дамжуулдаг мэдрэлийн зангилаа нь хүзүүгээр дамжих ба иймээс гараа чилсэн үед хүзүүгээ сунгахад л хангалттай.

Хурдан унтаж сурахын тулд яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 12

Та өглөө сэрэхээрээ орноосоо шууд босоод дахин буцаж битгий хэвтээрэй. Учир нь энэ үед таны бие ортой шууд холбоотой болох ба орой нь та толгойгоо дэрэн дээр тавьмагц л нойр чинь хүрэх болно.

Ямар нэг зүйл цээжлэхийн тулд яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 13

Профессор Кэнди Геймгратнер унтахынхаа өмнө цээжлэх ёстой текстээ хэд хэдэн удаа давтан уншаад унтахыг зөвлөж байна. Унтаж байх үеэр бидний тархи бүх мэдээллийг цэгцэлдэг ба таны цээжилсэн текст удаан хугацааны ой санамжинд сууна. Өглөө сэрээд та бүх текстээ цээжээр мэдэж байх болно.

Гүйж байхад бөөрөөр хатгаж өвдвөл яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 14

Амьдралдаа нэг ч болов удаа гүйж үзсэн хүн энэ мэдрэмжийг сайн мэднэ. Үүнээс зайлсхийхийн тулд баруун хөл газар хүрэх тоолонд амьсгаагаа гаргахыг зөвлөе. Гүйх үед бөөрөнд илүү их ачаалал ирэх ба энэ хялбар аргаар ачааллыг багасгах боломжтой.

Илүү гүн шумбахын тулд яах вэ?

Биеэ удирдах 15 заль мэх 15

Хэрэв та усанд шумбах тоолондоо хангалттай агаар авж чаддаггүй бол доктор Жонатан Армбрустерын зөвлөгөөг дагаарай. Хэд хэдэн богино амьсгаа хурдан ав. Ингэснээр та ойролцоогоор 10 секунд илүү тэсэж чадна. Учир нь уушгинд хэт их хүчилтөрөгч хуримтлагдсанаар тархи хангалттай их хүчилтөрөгч байгаад тооцож таныг илүү гүн шумбахад туслах болно.

 

33
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. bilguun

    2016/01/21 at 22:06

    GOOD LUCK GAIHALTAI

  2. dr.dickhead

    2016/01/22 at 11:48

    bas negen suut zuvulguu
    beleg erhten bosood baival yah be?
    hariult ni mash engiin !
    sain saagaad ug!
    uunii daraa tanid mash taalamjtai medremj turj uriin shingen gadagshilsnaar tanii boov butsaj jijken bolno.

  3. өө

    2017/09/08 at 17:32

    тэнэг зөвлөгөө байна. тариулж байхдаа ханиалгавал судас хагрч зүү хугарна. гүйж байхад ббөр биш цанх хатгадаг юм тэнэгээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *