Тренд байхаа больж, цаг хугацааны эрхээр мартагдаж хоцрогдсон 12 төрлийн хувцаслалт. Эдгээр хувцас одоо хүртэл таны хувцасны шүүгээнд байдаг юм биш биз?

1

Загварын трэнд бүр тухайн цаг үедээ хамгийн загварлаг харагддаг ч одоо харахад яаж тийм алдартай байсан юм бол оо гэж гайхмаар хувцаслалтууд олон байдаг. Зарим хувцсыг хүмүүс яаж өдөр тутамдаа өмсдөг байсныг ч гайхаад баршгүй. Ингээд эцэст нь нэг юм трэнд байхаа больж ард хоцорсон 12 төрлийн хувцаслалтыг хүргэж байна.

1. Хатгамалтай хувцас

© Mauricio Santana / Contributor / gettyimage

Хэдхэн жилийн өмнө хатгамалтай хувцаснууд хаа сайгүй моодонд орж байжээ. Подволк, жийнс, пүүз, хүрэм, цамц гэх мэт. Гэвч одоо энэ трэндийг нэг мөсөн мартах цаг болсон байна. Яг одоогоор дэлхий даяар энгийн зүйлсийг илүүд үзэх болсон учраас цулгуй хувцаслалтууд илүү загварлаг харагдах болжээ.

 

2. Уналттай даашинз

© Rachpoot / MEGA / Mega Agency / East News

Саяхныг хүртэл уналттай материалтай даашинз нь бүсгүйчүүдийг илүү эмэгтэйлэг, романтик, тансаг харагдуулдаг гэж боддог байв. Тиймээс ч торгон материалтай топ, даашинз дэлхий даяар маш алдартай болсон юм. Гэвч түүнээс болоод тиймэрхүү хувцаслалт хүмүүсийг уйдааж эхэлсэн бөгөөд 2020 онд ийм төрлийн хувцаснуудыг унтлагын өрөөнд л өмсөх болжээ.

 

3. Том пүүз

© WENN.com / agefotostock / East News

Нэг хэсэг зузаан ултай том пүүзнүүд трэнд болж өмсөөгүй хүн олддоггүй байлаа. Тэдгээр пүүзнүүд хөлийг том харагдуулдаг төдийгүй, зузаан, эв хавгүй ултай, олон зохицолгүй өнгөтэй байдаг бөгөөд дизайнерууд дахин муухай элементүүд нэмсээр л байдаг. Хэдийгээр охид тийм пүүзийг хослол, жийнс, даашинз гээд бүх л юман дээр өмсдөг байсан ч тийм ч сайхан харагддаггүй гэдэгтэй санал нийлэх цаг болжээ.

© SOPA Images / Sipa USA / East News © Milton Ventura / Broadimage/ East News

Энэ жил та илүү энгийн, цэвэрхэн загвар дээр төвлөрөх хэрэгтэй. Харин зузаан ултай пүүзэнд чин сэтгэлээсээ дуртай хүмүүсийн хувьд оронд нь оймсон түрийтэй сонгоод үзээрэй.

 

4. Нүхтэй шаахай

© Snorlax / MEGA / East News

Зарим хүмүүст энэ шаахай загварлаг санагддаг бол зарим хүмүүс зүгээр л маш эвтэйхэн болохоор нь өмсдөг байна. Энгийн атлаа тухтай учраас хүүхэд, том хүнгүй бүгд дуртай байдаг. Гэсэн хэдий ч нүхтэй шаахай өмссөн хүн дээгүүр нь ямар ч загварлаг хувцас өмсөөд нэмэргүй. Сүйрэл л гэсэн үг. Мөн зарим эмч нар энэхүү шаахайг удаан хугацаагаар өмсөх нь хөлд муу гэдгийг сануулж байна.

 

5. Эртүүзэн жийнс

© Mauricio Santana / Contributor / gettyimages

Ийм төрлийн өмднүүд хямдхан харагддаг төдийгүй хэт бариу учраас биеийн онцгүй харагддаг хэсгүүдийг ч маш тод харагдуулдаг сул талтай. Тиймээс зүгээр л энгийн жийнс авах нь илүү аюулгүй сонголт болох болно.

 

6. Фосфортдог хувцас

© PG / BauerGriffin.com / MEGA/Mega Agency / East News © East News

Тод өнгө хүнийг илүү эрч хүчтэй харагдуулдаг ч хэтрүүлж болохгүй. Тиймээс нэг удаад нэгээс илүү тод өнгийн хувцас өмсөх хэрэггүй. Жишээ нь та тод өнгөтэй топ өмслөө гэж бодоход даруухан өнгөтэй өмд өмсөх хэрэгтэй.

 

 

7. Хэт дэгжин хумс

© SmirMax / easyfotostock / East News © SmirMax / easyfotostock / East News

Хумсанд ч гэсэн трэнд гэж бий. Бас өнөөдрийн байдлаар илүү энгийн байх тусмаа сэтгэл булаам гэсэн дүрэм хумсан дээр ч мөн үйлчилж байна. Өнгө өнгийн шигтгээ, алагласан хээнүүд, шовх урт үзүүр гээд чимэглэлийн бүх элементүүд хоцрогдсон. Харин минималист будалт бол шинэ трэнд төдийгүй хумсны уртын хувьд өндөгнөөсөө хальтхан илүү гарч байхад л хангалттай.

 

8. Үслэг сандаал

© DDLA / Broadimage / East News

Үслэг сандаал алдартай болж олны танил хүмүүс өдөр тутамдаа, өмд, даашинз, хослол дээрээ гэх мэтээр хаа сайгүй өмсөж эхлэв. Ийм загвартай сандаалыг зарим хүмүүс маш загварлаг төдийгүй юун дээр ч зохицно гэж үздэг бол зарим хүмүүс эв хавгүй, болхи загвартай гэж боддог байна. Ямартай ч та өнөөдөр загварлаг харагдмаар байгаа бол өөрөөсөө ийм загвартай сандаалыг аль болох холхон байлгасан нь дээр.

 

9. Бэлхүүсэвч бүс

© PacificCoastNews.com / East News

Анх маш зоримог загварын шийдэл болж гарч ирсэн энэхүү бүс одоо ч гэсэн сайхан харагдах нь юу л бол. Ийм бүс маш хямдхан болхи харагддаг учир энэ удаад өөр бүс худалдаж аваад үзвэл ямар вэ?

 

10. Сүлжмэл даашинз

© Instagram / Sipa USA / East News

Энэхүү тухтай хувцас одоо бол загварын ертөнцөөс нэг мөсөн арчигдсан гэж хэлж болно. Учир нь ийм төрлийн даашинз биеийн жинг нэмж харагдуулдаг. Түүнчлэн хэт бариу юм уу томдсон загварууд хоцрогдож эхэлж байна.

 

11. Нэвт харагддаг гутал

© kyliejenner / Instagram

Энэ загвар нь харагдах байдлаасаа дажгүй ч өмссөн хүндээ маш тухгүй мэдрэмж төрүүлдэг. Ийм загвартай гутлыг анх олны танил, нийгмийн сүлжээний алдартнууд өмсдөг байсан нь олон бүсгүйчүүдийн анхаарлыг эрхгүй татсан билээ. Гэвч ямар ч агаар нэвтрэх боломжгүй битүү зүйлийг хэдэн цагийн турш өмсөнө гээд төсөөлөөд үз дээ.

© Well_Damn_Jesse / twitter

Нэгэн сэтгүүлч бүсгүй яг энэ гутлыг өмсөж үзээд “Би энэ гутлын нэвт харагддаг загвараас нь болоод оймс өмсөж чадаагүй. Тэгээд хуванцар юм шиг материалаас нь болоод хөл маш их хөлөрсөн” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

 

12. Богино цамц

© MEGA / Mega Agency / East News

Зөвхөн төгс биетэй бүсгүйчүүд л ийм цамц өмсвөл зүгээр. Ийм загвартай хувцас нь гэдэс гардаг учраас хүйтэн өдөр өмсөж болохгүй гэсэн хэдий ч нэхмэл материалаас нь болоод халуунд ч бас өмсөх боломжгүй. Тиймээс л энэ төрлийн цамц загварын ертөнцөөс шахагдан гарсан юм.

18
БахархмаарБахархмаар
13
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Bolortulga

    Bolortulga

    2020/04/28 at 15:13

    za bolioo ? hha barag bvgdiig n l aldartanguud c uwswur nasniihan shine vyiiihen cn umsuj bgashd

  2. Sodoo Odko

    Sodoo Odko

    2020/04/28 at 23:32

    za biti hudlaa hutsaa

  3. Sarantsetseg Batmunkh

    Sarantsetseg Batmunkh

    2020/04/29 at 00:21

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *