Онлайн худалдааны топ 10 давуу тал

0

Интернэт дэлгүүр хэсэх үйл явцыг хувьсгал хийсэн билээ. Интернет худалдаа олон давуу тал болон ач тустай учир олон олон хүмүүс уламжлалт аргаар дэлгүүр орхоос илүүтэйгээр онлайн худалдаа хийхийг илүүд үздэг болсон.

Яагаад хүмүүс онлайн худалдааг илүүд үздэг бэ ? Топ 10 шалтгаан

  1. Тав тух бол том давуу тал.

Шөнө дунд унтлагын хувцастайгаа та хаанаас дэлгүүр хэсэж болох бэ ? Кассан дээр оочирлож хүлээх шаардлагагүй , хүссэн зүйлээ хайж дэлгүүрээр алхах шаардлагагүй бөгөөд маш олон төрлийн бараан дотроос доошоо гүйлгээд л нэгхэн минутын дотор хүссэн зүйлээ авах боломжтой. Онлайн дэлгүүр бидэнд олон хүнгүй ганцаараа тухтай орчинд 24/7 дэлгүүр хэсэх боломжийг олгодог.

  1. Боломжийн үнэ.

Онлайн худалдаа нь дэлгүүр үйлдвэрлэгчээс эсвэл нийлүүлэгчээс шууд тань дээр очдог худалдаа буюу голд нь зуучилдаг хүн байдаггүй учраас бидэнд илүү хямд үнэ боломжуудыг олгодог. Мөн сонгосон дуртай барааныхаа үнийг шууд тэр доор нь харьцуулан харж худалдан авалт хийх боломжтой. Өнөө үед олон олон онлайн сайтууд хямдрал , урамшуулал , купон зэрэг давуу талуудыг өдөр бүр санал гаргадаг болжээ.

  1. Сонголт

Онлайн худалдаа дэлгүүрүүдийн сонголтууд маш гайхалтай. Өөрийнхөө хайсан бүх л брэнд , бүтээгдэхүүнийг олох боломжтой. Дэлхий даяар тренд болж байгаа зүйлсийг онгоцонд мөнгө үрэлгүйгээр авах боломж . Зарим онлайн дэлгүүрүүд үлдэгдэлгүй болсон ч таны захиалгыг хүлээн авч ирсэн хойно нь танд мэдэгдэж захиалгаа гүйцээдэг.

  1. Та бэлэг илгээхэд илүү амар болсон.

Найз нөхөд, хамаатан дотны хүмүүстээ бэлэг илгээхэд илүү амар болжээ. Тэдний дэлхийн хаана байх нь хамаагүй бөгөөд бүх сав баглаа боодол, тээвэрлэлтийг таны өмнөөс хийх болно. Хэрвээ та хүсэх юм бол бэлгийн баглаагаар ч боогоод өгнө. Төрсөн өдөр, хурим, тэмдэглэлт ой, Гэгээн Валентины өдөр гэх мэт баярын өдрүүдээр та өөрөө хол байсан ч бэлэг илгээх боломжтой.

  1. Илүү их хяналт .

Бид дэлгүүр хэсэх үедээ тооцоолоогүй маш олон зүйлд мөнгөө үрсэн байдаг. Харин онлайнаар худалдан авалт хийх үед та яг өөрийн хэрэгтэй , хүссэн зүйлсээ л авах болно. Мөн нийтэд үйл ажиллагаа явуулдаг өргөн сүлжээний онлайн дэглүүрүүд нь танд бараа очихоос өмнө барааны бүрэн бүтэн байдал, аюултай зүйлээ байгаа эсэхийг давхар шалгаж байдаг.

  1. Үнийн харьцуулалт хийхэд илүү хялбар.

Онлайнаар хүссэн бүтээгдэхүүнээ хайх болон харьцуулахад илүү амар болсон. Хэрэв та гар утас худалдан авах гэж байгаа бол хэд хэдэн сайтуудаар зочлоод үнэ болон үзүүлэлтүүдийг нь харьцуулаад л танд аль онлайн дэлгүүр илүү хямд үнэ, өндөр үзүүлэлтийг санал болгож байна тэр газраасаа худалдан авалт хийхэд болно.

  1. Олон хүний хөлөөс хол.

Та над шиг олон хүнтэй газар байх дургүй байдаг уу ? Ялангуяа амралтын өдрүүд ганцаараа баймаар санагдсан өдрүүдээр. Дэлгүүрт байгаа олон хүмүүсийн дунд орох үед яагаад ч юм илүү яараад зарим үед нэг л тухгүй байдаг машины зогсоолоос авахуулаад зарим нэг хүндрэлүүд гарч ирдэг. Энэ бүх асуудлууд онлайн дэлгүүр хэсэх үед огт садаа болохгүй.

  1. Ямар ч дарамтгүй.

Заримдаа бид дэлгүүр хэсэх үед дэлгүүрийн худалдааны зөвлөхүүдийн ятгалга болон санал болгосон олон зүйлсийг дэмий худалдан авах үеүд байдаг . Хэт их ятгалга эсвэл өөрсдийн борлуулалтын төлөө үйлчлүүлэгчид хэрэггүй зүйлсийг борлуулах нь бидэнд дарамт болдог шүү дээ харин онлайн дэлгүүрт та өөрийн хүссэн сонголтоо л хийх болно.

  1. Цаг хэмнэлт.

Заавал дэлгүүр өөрийн биеэр орох шаардлагагүй. Та ажил дээрээ байхдаа эсвэл гэрээсээ хүссэн цагтаа хүссэн үедээ ухаалаг утсаа ашиглан дэлгүүр хэсэх боломжтой. Замын түгжрэл, дэлгүүрийн кассны оочир, Цаг агаараас хамаар ч зөв хувцсаа өмсөх бүх л өдөржин цаг заваа зарцуулах зэрэг асуудлуудыг та 5 минутын дотор л ухаалаг төхөөрөмжүүдийг ашиглан амжуулах боломжтой.

  1. Онцлох урамшуулал.

www.Smartstore.mn онлайн дэлгүүрээс 4 сарыг дуустал гайхалтай худалдааны нөхцөлүүд, урамшуулалуудыг танд санал болгож байна. Huawei брэндийн ухаалаг утас худалдан аваад ухаалаг цагаа 50% хямдруулан авах боломжтой.

Мөн Vivo брэндийн бүх гар утас www.smartstore.mn ,www.avlaa.mn онлайн дэлгүүрүүдээр 8% хямдарсан байна.

Лавлах утас: 7013-9959, 7749-9999

FB пейж хуудас: https://www.facebook.com/SmartStoreMobileCenter/

3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *