Хамгийн амттай, эрүүл салат хийх 7 жор

1

Та эрүүл биш салатнуудаас залхаж байна уу? Зарим хүмүүс “майонез” гэдэг үгийг сонсох төдийд л нүүрний хувирал нь өөрчлөгдөх болжээ…

Бид яг танд зориулж хэд хэдэн амттай, өег салатны жорыг танилцуулж байна.

Тахиа болон гүнжидийн үртэй, хятад амтлагчтай салат

Хамгийн амттай, эрүүл салат хийх 7 жор 1

Орц:

  • 1 дундаж лууван
  • Тал хятад байцаа
  • Хагас багц үсүү
  • 1 хоолны халбага хар гүнжидийн үр
  • 1 хоолны халбага цагаан гүнжидийн үр
  • 35 гр задь самар (хүслээрээ)
  • 200-300 гр тахианы цул мах
  • 2 хоолны халбага цуу
  • 2 хоолны халбага цагаан дарсны цуу (хүслээрээ)
  • 2 см цагаан гааны үндэс
  • 2 хоолны халбага оливийн тос
  • 1,5 хоолны халбага гүнжидийн тос
  • 2-3 ширхэг ногоон сонгино
  • Давс

Бэлтгэх арга:

Жижиг саванд цуу, цагаан дарсны цуу, оливийн болон гүнжидийн тос, давс, жижиглэж хэрчсэн сонгино, цагаан гааг хийж амтлагчийг бэлтгэнэ. Сайтар хутгаад түр орхино. Үүний дараа луувангаа том үрүүл дээр үрээд хятад байцаагаа нарийн хэрчинэ. Задь самраа мөн адил жижиглэнэ. Тахианы махаа чанаад гараараа том том хэсэг болгон салгана. Ногоо болон тахианы цул махаа том саванд хийгээд гүнжидийн үр, задь самар, амтлагчаа хийгээд сайтар холино. Хүн бүрийг гайхашруулам амттай салат ингээд л боллоо.

Сэвэгтэй бүлээн салат

Хамгийн амттай, эрүүл салат хийх 7 жор 2

Орц:

  • 200 гр сэвэг
  • 1 сонгино
  • 2 хоолны халбага оливийн тос
  • 150 гр бууцай
  • 50 гр бяслаг
  • 3 хоолны халбага улаан дарсны цуу
  • 3 цоохор майлзын үндэс
  • 2 амтат чинжүү (хүслээрээ)
  • Укроп, орегано
  • Давс, перец

Бэлтгэх арга:

Саванд сэвэгнээс хийгээд 3 стакан ус нэмж буцалгаад, галыг нь багасгаад хагас цаг буцалгана. Хэрчсэн сонгино, майлзын үндсээ оливийн тосонд шарна. Хэдэн минутын дараа дээрээс нь хэрчсэн амтат чинжүү, давс, амтлагч, 2 хоолны халбага ус нэмээрэй. 5 минутын турш жигнэнэ. Бэлэн болсон сэвэг дээрээ жигнэсэн ногоо, цуу, давс, амтлагчаа нэмээрэй. Бэлэн болсон салатаа хутгаж таваглана. Салатаа бууцайны навч, бяслаг, гоньдоор чимэглээрэй.

Яргай загас, будаатай салат

Хамгийн амттай, эрүүл салат хийх 7 жор 3

Орц:

  • 200 гр будаа
  • 350 гр утсан яргай загас
  • 3 хоолны халбага оливийн тос
  • 2 хоолны халбага дурын жижиглэсэн самар
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 2 хоолны халбага хулууны үр эсвэл наранцэцгийн үр
  • Чимх гоньд
  • Давс, перец, ногоо

Бэлтгэх арга:

Будаагаа их хэмжээний усанд буцалгана. Буцалж байх зуур яргай загасаа жижиг хэсэг болгон зүснэ. Хуурай хайруулын тавган дээр үр, самраа хуурч байнга хутгана. Амтлагчаа бэлтгэхийн тулд оливийн тосон дээр зөгийн бал, давс, амтлагч нэмж холино. Будааныхаа усыг асгаад хөргөөрэй. Саванд будаа, загас, самартай үрээ хийгээд дээрээс нь амтлагчаа асгаж холиод л хангалттай.

Фета бяслаг болон хүрэн манжинтай амтат салат

Хамгийн амттай, эрүүл салат хийх 7 жор 7

Орц:

  • 4 дундаж хүрэн манжин
  • 60 гр фета бяслаг
  • Багц яншуй
  • 2 хумс сармис
  • 2 цайны халбага нимбэгний шүүс
  • Хар перц, давс
  • 2-3 хоолны халбага оливийн тос

Бэлтгэх арга:

Хүрэн манжингаа буцалгаад хөргөнө. Хүрэн манжин, фета бяслагаа шоо дөрвөлжин хэрчээрэй. Яншуйгаа жижиглэн хэрчинэ. Нимбэгний шүүс, оливийн тос, перцийг хооронд нь хольж амтлагч бэлдэнэ. Салатаа давслаад амтлагчаа дээрээс нь асгаж болгоомжтой хутгана.

Пүнтүүз, хаш, үхрийн махтай салат

Хамгийн амттай, эрүүл салат хийх 7 жор 4

Орц:

  • 300 гр үхрийн цул мах
  • 250 гр хаш
  • 1 лууван
  • 4 хумс сармис
  • 1 цайны халбага үрсэн цагаан гаа
  • 100 гр пүнтүүз
  • Ногоо
  • Давс
  • Ургамлын тос
  • 4 хоолны халбага цуу

Бэлтгэх арга:

Үхрийн махаа нарийн зүснэ (урьдчилаад хөлдөөсөн бол илүү хялбар байх болно). Махаа хоёр халбага цуунд хийж хагас цаг дэвтээнэ. Дараа нь шингэнийг нь шүүж авна. Лууван, сармисаа жижиглэнэ. Тогоо эсвэл гүн хайруулын тавганд ургамлын тосоо халаагаад махаа 10 минут ширүүн гал дээр шарна. Сармис, цагаан гаа дээрээс нь нэмээд нэг минут шараад дараа нь лууван, 2 хоолны халбага цуу нэмж өгнө. Хутгаад дахин 10 минут шарна.

Тусдаа халаасан тосон дээр туузан хэрчсэн хашаа шарна. Пүнтүүзээ зааврын дагуу чанаад мах, хаштайгаа хамт холино. Салатаа халуун, хүйтэн аль алинаар нь идэхэд тохиромжтой.

Хайрсан талх, тахиатай салат

Хамгийн амттай, эрүүл салат хийх 7 жор 5

Орц:

  • 200 гр тахианы цул мах
  • 250 гр өргөст хэмх
  • 200 гр талх
  • 150 гр хатуу бяслаг
  • 1 сонгино
  • Багц салатны навч
  • 2 хумс сармис
  • 1 хоолны халбага цагаан дарсны цуу
  • 3 хоолны халбага ургамлын тос
  • Давс, перц

Бэлтгэх арга:

Талхаа шоо дөрвөлжин зүсээд ургамлын тосонд шаргал өнгөтэй болтол шарна. Чанасан тахианы цул мах болон өргөст хэмхээ жижиглэж хэрчээд, харин сонгиноо цагиргаар хэрчинэ. Бяслагаа үрүүл дээр үрнэ. Ургамлын тос, жижиглэсэн сармис, цуу, давс, перцээ холиод амтлагчийг бэлтгэнэ. Салатны навч болон хайрсан талхнаас бусдыг өөр саванд хийж нийлүүлээд амтлагчаараа амтална.

Салатны навчаа гараараа ураад бусад орцтойгоо болгоомжтой холино. Дээрээс нь хайрсан талх болон ногоогоо тавина (холих шаардлагагүй).

Гоймон, алим, пекан самартай шаржигнуурт салат

Хамгийн амттай, эрүүл салат хийх 7 жор 6

Орц:

  • 200 гр салатны навч
  • Хагас аяга дурын гоймон
  • 1 цоохор майлзын үндэс
  • Хагас аяга хатаасан цангис жимс
  • 5-6 ширхэг шинэхэн, цэвэрлэсэн мандарин эсвэл лаазалсан мандарин
  • 1 том ногоон алим
  • 1 цайны халбага нимбэгний шүүс
  • 1/3 стакан пекан самар (хушга болон задь самраар сольж болно)
  • Бага зэрэг фета бяслаг
  • 4 хоолны халбага оливийн эсвэл ургамлын тос
  • 2 хоолны халбага алимны цуу
  • 2 хоолны халбага цагаан дарсны цуу
  • 2-4 хоолны халбага элсэн чихэр
  • Амтат чинжүү
  • 1 хоолны халбага намуу (хүслээрээ)

Бэлтгэх арга:

Гоймонгоо буцалгах зуур амтлагчаа бэлтгэцгээе. Блендерт тос, алимны цуу, цагаан дарсны цуу, элсэн чихэр, амтат чинжүү, намуу хийж холино. Эсвэл эдгээрийг зүгээр л таглаатай саванд хийгээд сайтар сэгсэрч болно. Гоймонгийн усыг шүүгээд амт үнэр оруулахын тулд амтлагчаас хэдэн халбага нэмээрэй. Гоймонгоо хөргөхийн тулд хөргөгчинд хийж болно.

Салатны навчаа гараагаа ураад саванд хийж жижиглэсэн цоохор майлз, цангис жимс, мандарин дээрээ нэмнэ. Алимаа нимгэн зүсээд нимбэгний шүүс цацаж салатандаа хийнэ. Амтлагчаа салатандаа хийж хольсны дараа л хүйтэн гоймонгоо хийнэ. Пекан самраа хайруулын тавган дээр хэдэн минут тосгүй хуурна (хэрэв хушга хэрэглэж байгаа бол хуурах шаардлагагүй). Самраа салатан дээрээ асгаад жижиглэсэн фета болон самраар чимэглээд амтархан зооглоорой.

 

15
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *