Казакстанчууд шинэ ерөнхийлөгчийнхөө зургийг фотошопдож дэлхий нийтийн өмнө эвгүй байдалд оржээ

1

Казакстанчууд шинэ ерөнхийлөгчийнхөө зургийг фотошопоор янзалж, үр дүнд нь эвгүй байдалд орсон байна. “Radio Free Europe/Radio Liberty” эх сурвалж Казакстаны засгийн газраас нийтэлсэн мэдээллийн зургийг оригинал хувилбартай нь харьцуулан сошиал сүлжээгээр тараажээ.

Гуравдугаар сард Казакстаны шинэ ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев олон жил төрийн эрхийг барьсан экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ажлыг хүлээн авсан билээ. Олон хүнд энэ үйл явдал гэнэтийн зүйл болсон. Казакуудад “эцэг” нь байсан 78 настай коммунист намын гишүүн Назарбаев 1989 оноос хойш газрын тос болон хийн өлгий нутгийг удирдан залсан юм.

АНУ-ын Элчин сайдын яамны мэргэжилтэн William H. Moser-ийг хүлээн авч уулзаж байна, гуравдугаар сар

Ерөнхий сайд, дипломатч 65 настай эрхэмийн ерөнхийлөгчийн сонгуулийн ажлын үеэр авахуулсан зургуудыг фотошопоор янзлахдаа түүний царайг илүү залуужуулж, нүүрэн дээрх үрчлээг нь зассан байна.

ОХУ-ын ерөнхийлөгс Владимир Путин-ийг хүлээн авч уулзав, дөрөвдүгээр сар

Зарим нэг мэргэжилтнүүд Токаев-ийн гадаад төрхийг фотошопоор янзалсныг 100% баталж байгаа юм. Өөрөөр хэлбэл дээр дурдсанчлан нүүр хэсгийн өө сэвийг дарж, бүдэгрүүлжээ.

Хүсвэл та дараах харьцуулсан зургуудаас нүүр хэсгийг нь ажиглаж хараарай. Фотошоп дээр өдөр тутам ажилладаг хүмүүс энэ талаар, “Зарим зураг нь эх хувилбараа бодвол илүү smooth буюу өө сэвгүй болсон байна” гэжээ.

БНСУ-ын ерөнхийлөгч Moon Jae-in Казакстан улсад айлчлах үеэр, дөрөвдүгээр сар

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан-тай Казакстан улсад айлчлах үеэр нь ярилцаж байна, дөрөвдүгээр сар

7
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ch Enkhbat

    2019/05/04 at 20:30

    Худлаа юм худлаа л байдаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *