
1960-аад оноос хойш Формула 1 уралдааны машинууд дээрх гоёл чимэглэлийн зурагнууд нь өнөөгийн хэдэн тэрбумаар яригдах спортын салшгүй нэг хэсэг болсон. Урьд нь машинуудыг будахад тухайн үндэсний билэгдэл өнгийг ашигладаг байсан бол одоо ивээн тэтгэгч байгууллагуудын сурталчилгааны талбар болгон зурж, буддаг болжээ. Зураач Камилле де Бастиани /Camille de Bastiani/ Формула 1-ийн хамгийн домогт машинуудаас сэдэл авч, фотошопын программ ашиглан 1960-аад оны сүүлээс 2000 оны дунд үе хүртэлх гоёл чимэглэлүүдийг 2013 оны V8 загварууд дээр зурсан байна.



























