Тун удахгүй Оросын Сочи хотноо эхлэх өвлийн Олимпийн наадмын тухай мэдээллүүд дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Нутгийн оршин суугчид 2 сар гаруйхан хугацааны дараа эхлэх 22 дахь удаагийн Өвлийн Олимпийн наадам зохион байгуулагдах газрын зургийг авч, цахим ертөнцөөр дамжуулан тарааж байгаа ба тухайн зургуудад өгсөн тайлбарт Олимпийн наадмын талбар хараахан бүрэн гүйцэт дуусгавар болоогүй байгааг онцолжээ. Түүгээр ч үл барам үлдсэн хэсгийн ажлыг хийхгүй байгаа гэсэн мэдээллүүд ч байгаа юм. Энэхүү мэдээлэл үнэн эсэхийг харуулсан гэрэл зурагнуудыг блогчин Сергей Никитский гэгч залуу нисдэг тэрэгнээс авчээ. Энэхүү Олимпийн хүрээлэн нь том гэгчийн хэвлэл мэдээллийн төв, Мөсөн ордон, 40,000 хүний суудалтай Олимпийн цэнгэлдэх хүрээлэн, тамирчид болон зохион байгуулагчдын байрлах байрнууд, дөрвөн одтой зочид буудал, Оросын Диснейлэнд, төв талбай гэх мэт олон байгууламжуудаас бүрдэж байгаа юм. Сергей эдгээр зургуудыг авахын тулд Адлер нисэх онгоцны буудлаас МИ-8 нисдэг тэргээр хөөрсөн байна.
-
4 долоо хоногт таны галбирыг өөрчилж чадах дасгалууд
Total973 973 Шинэ жил өнгөрсөн хэдий ч ээлжит уламжлалт баяр ардаас нь залгуулж энэ хэдэн … -
30 хоногт нарийхан бэлхүүстэй болохыг хүсч байна уу?
Total1,307 1,307 Гоо сайхан бүсгүйн салшгүй нэг хэсэг бол нарийхан бэлхүүс мөнөөс мөн. Тө … -
Гэдсээрээ турахад тань туслах йогийн 5 хөнгөн дасгал
Total3,012 3,012 Гэдсээрээ таргалсны дараа өөхнөөсөө сална гэдэг амаргүй зүйл. Гэхдээ йоги… -
Өдөр болгон планк хийвэл ямар үр дүнтэй вэ?
Total1,622 1,622 Планк бол байнга хийх дасгал, өнөөдрийн хувьд хамгийн үр дүнтэйд тооцогдо… -
4 долоо хоногт таныг сайхан биетэй болгох хялбар дасгалууд
Total381 381 Энэ жилийг эрч хүчтэйгээр бие бялдраа сэргээх жил болгон зарлаасай гэсэн үүдн… -
Танд шинэ бие бэлэглэх сунгалтын 15 дасгал
Total2,265 2,265 Сунгалтын дасгал хийж булчингаа суллах нь хүн бүрт хэрэгтэй – суугаа ажил…












Зочин
2013/12/28 at 18:21
шал хэрэггүй хогийн сайт болжээ үнэхээр дахиж орох хүсэл төрөхгүй юм байна