
Өдөр бүр бид ямар нэгэн зорилгоор хүрээлэн буй орчныхоо олон арван эд зүйлд хүрдэг. Тэдгээр зүйлтэй контакт үүсгэсний дараа бид гараа тэр дор нь угаадаг.
Эдгээр зүйлийг угаа!
Зарим зүйлийг тогтмол угаах эсвэл чийгтэй алчуураар арчих шаардлагатай байдаг. Энд тогтмол угааж, цэвэрлэж байх ёстой ахуйн хэрэглээний 5 эд зүйлийг хүргэж байна. Дараах жагсаалтыг нягталж үзээрэй.
Түлхүүрнүүд
Гэрийн, машины, гаражийн, сейфний болон ажлын газрын түлхүүрийг үргэлж гартаа барьж, халаасанд болон хэтэвчинд хийдэг. Иймээс тогтмол халдваргүйжүүлж байх хэрэгтэй.

Гал тогооны алчуур
Та салфетка биш, даавуун алчуур хэрэглэхийг илүүд үздэг үү? Хэрэв тийм бол алчуурыг угаах эсвэл боломжтой үедээ байнга сольж байгаарай, багадаа 7 хоногт нэг удаа угаахад болно.

Кофены машин
Таны кофены машинаа хэр гамтай хэрэглэдэг эсэх үүнд хамаагүй, бохирдсон хэсгүүд байсаар байдаг ба эдгээр нь бактерийг тэжээх үндэс болдог. Иймээс болж өгвөл кофены машиныг ашигласныхаа дараа угааж, арчиж хэвшээрэй.

Угаалтуур
Энэ талаар бодож үзээрэй, бид гар, аяга таваг, зарим нэг бүтээгдэхүүнийг угаахдаа угаалтуур ашигладаг. Өдөр бүр ингэж ашигласны дараа угаалтуур хэрхэн бохирддог болохыг та төсөөлж байна уу? Зориулалтын бүтээгдэхүүний тусламжтай орой бүр угаалтуурыг угааж цэвэрлэж байгаарай.

Гар утас
Орчин цагт хамгийн ихээр бохирдож байгаа зүйл бол гар утас юм. Бид ажил, гэр болон гадуур гарах үедээ бүх л өдрийн турш гар утсаа ашигладаг ба зөвхөн шөнө унтаж байхдаа л хэрэглэдэггүй. Иймд бактерийн эсрэг үйлчилгээтэй алчуураар гар утсаа тогтмол арчиж байх нь чухал.

Хэрэв та өдөр тутмын хэрэглэдэг зүйлээ сайтар анзаарах юм бол танд угааж, цэвэрлэх ёстой өөр олон зүйлс гарч ирж мэдэх юм. Энэ талаар найзууддаа дуулгаарай – тэд танд талархах болно.








Цэрэнжав Отгончимэг
2019/05/22 at 17:05
Түлхүүрийг угааж байгаагүй юм байна
Chuluunkhuu Erdenebat
2019/05/22 at 20:59
Чулуунхүү Сүрэнмаа