Ухаантай хүмүүс яагаад аз жаргалтай байж чаддаггүй вэ? Үүнийг дараах 13 шалтгаанаар тайлбарлаж болно

4

“Ухаалаг хүмүүсийн аз жаргал – маш ховор зүйл, би ер нь л учирч байсангүй” – Эрнетс Хемингуэй.

“Ухаантай хүн бүх зүйлийг мэдэж байдаг, үүнээс гадна өөрт нь юу ашиг авчирч болохыг ч мэднэ. Аз жаргалтай хүн өөрт нь чухам юу сайн сайхан авчрахыг сайн мэддэг”.

Оюун ухаан заримдаа асуудлын эх сурвалж болох тохиолдол бий. Ухаантай хүмүүс тэр болгон аз жаргалтай байж чаддаггүй нь дараах 13 шалтгаанаар тайлбарлагдаж болно:

1. Ухаантай хүмүүс хэтэрхий өндөр стандарттай байдаг

Стандарттай байх – тийм ч муу зүйл биш. Аз жаргал, амжилтад хүрэх замаасаа гарахгүй байхад тусална. Гэхдээ хэтэрхий их өндөр стандарт асуудал үүсгэх талтай.

Ухаантай хүмүүс амьдралаас юу хүсэж байгаагаа сайн мэддэг, тэд амьдралаас илүү их таашаал авахыг хүсдэг. Тэр өндөр стандарт нь амьдралын бүхий л салбарт адилхан өндөр тавигдана: ажил төрөл, харилцаа, амьдралын зорилго…

Өндөр шаардлагыг хэрэгжүүлэх тийм ч амаргүй. Тийм учраас ухаантай хүмүүс өөрийнхөө тавьсан зорилгод хүрч чадахгүй бол сэтгэл санаагаар унана, ажил урагшлахад саад учруулж байгаа асуудалд санаа зовно. Өөртөө тавьсан өндөр шаардлага нь ч гэсэн эргэн тойрныхонтойгоо харилцахад нь хүндрэл учруулдаг байна.

2. Ухаантай хүмүүс байгаа зүйлийг бодитоор хүлээж авах чадваргүй байдаг, тэд тухайн зүйл ямар байх ёстой тал дээр л анхаарлаа төвлөрүүлнэ

Хэрвээ та аз жаргалыг мэдэрч байгаа бол таны оюун ухаан яг одоо цагаар байж чадаж байна. Таны анхаарал яг одоо болж байгаа үйл явдал дээр төвлөрч байна гэж ойлгоно.

3. Ухаантай хүмүүс одоо өрнөж буй үйл явдлаас таашаал авч чаддаггүй, яагаад гэвэл тэнд байнга ямар нэгэн зүйлийн утга учрыг олох гэж хичээж байдаг.

Маш ухаантай хүмүүсийн хувьд мэдлэг нь ухамсраасаа хальсан байдаг. Тэд яг одоо болж байгаа үйл явдлаас таашаал авч чаддаггүй: тухайн үйл явдлаас үр дүнг тооцно, цаад утга учрыг нь олж мэдэхийг хичээнэ, нэг ёсондоо тэд юуг ч зүгээр харж баясаж суухгүй улс. Оюун ухаан нь одоо өрнөж байгаа үйл явдлыг “найруулах”-ыг хичээнэ, яагаад гэвэл тэдний хувьд нэг л зүйл дутуу дулимаг санагдана.

Энэхүү таашаал авч чадахгүй байгаа байдал нь тэднийг зайлшгүй ажилд унагана: цуглуулсан мэдээлэл, санамжаа ухаж төнхөж яг одоо өрнөж байгаа үйл явдлыг “илүү сайжруулах” оролдлогыг хийнэ.

Энэ явцын турш таны оюун ухаан хэтэрхий их ачаалалтай ажиллана. Таны хүсэн хүлээсэн зүйл болохгүй байгаа учраас та илүү ихийг хийсээр: уншина, бичнэ, эрэл хайгуул болно эсвэл зүгээр бодолд автаад суучихна.

4. Аз жаргал – тайвширч байгаа оюун ухаан юм; оюуны чадал – тайвшрахыг хүсэхгүй байгаа оюун ухаан юм.

Хүн өөрийгөө оршин байгаадаа л аз жаргалыг мэдэрч болох юм. Ийм хүн ирээдүйг өөрчлөхийг зорьдоггүй: тэр байгаа нөхцөл байдлыг хүлээн аваад тухайн байдалд тохируулж ажиллана. Хэтэрхий их ухаантай хүмүүс эсрэгээрээ, тэдэнд таалагдах зүйл ховор, тийм учраас тэд бусад хүмүүсийг яагаад аз жаргалтай байгааг ойлгодоггүй. Тэд бодит байдлыг байгаагаар нь хүлээн авч байгаа хүмүүсийг залхуу гэж дүгнэх нь олонтой.

5. Ухаантай хүмүүс ихэвчлэн ямар нэгэн зүйл дээр төвлөрдөг

Оюун ухааны өндөр хөгжилтэй хүмүүс аливаа зүйлийг эцсийг нь хүртэл судалж, дүн шинжилгээ хийдэг. Ямар нэгэн шийдвэр гаргах бол “зөв”, “буруу” гэж жигнэж үзнэ. Энэ бүх үйлдэл тэднийг депресст хүргэх ч тохиолдол бий.

Өөрийгөө зовоон байж олсон хариулт нь бас сэтгэл гонсойлгоно гэдгийг мартаж болохгүй, ингээд тэдний хувьд аз жаргал гэдэг ойлголт үгүй болно.

“Дүн шинжилгээ хийхгүйгээр ажиглах чадвар – энэ бол өндөр оюун ухааны хөгжлийг илэрхийлнэ”
Жидду Кришнамурти

6. Үйл явдлын үр дүн хүсэн хүлээж байсанд хүрэхгүй бол тэд гүн хямралд орох магадлалтай

Аливаа үйлдэл программчилсан мэт нэг л үр дүнд хүргэнэ гэж байхгүй: ухаантай хүмүүс өөрийнхөө оюуны чадалд хэтэрхий их найддаг. Тийм ч учраас өөрийнхөө үйлдлээс өндөр үр дүн хүлээж байдаг.

7. Өөрийгөө хайрлахгүйгээр байнга шүүмжилдэг

Ухаалаг хүмүүс өөрсдийгөө хэтэрхий их доогуур үнэлдэг байна. Энэ нь өөртөө өндөр шаардлага тавьдагтай нь холбоотой.

Тэд өөрсдийнхөө дутагдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, бас л нөгөө өндөр стандартаас шалтгаалж шүү дээ. Тийм ч учраас тэд ихэнх цагийг уйтгар гуниг, сэтгэл ханамжгүй байдалд өнгөрөөнө.

8. Тэд оршин тогтнох гүн утга учрыг хайдаг

Ухаалаг хүмүүс сайн, мууг ялгах өндөр чадвартай. Энэ утгаараа хүний сөрөг зан чанарт маш болгоомжтой хандана. Хүнд хэцүү бодит байдал нь тэдэнд сэтгэлийн шаналал авчирна. Аливаа асуудлын эх сурвалжийг өөрөөсөө хайж өөрийгөө зовооно.

Тэд байнгын дүгнэлт, шинжилгээн дунд амьдарч байгаа – үр дүнг гаргах нь тэдний төрөлхийн мөн чанар гэлтэй. Тэд сэтгэл дотроо байнга асуулт тавьж явна, асуултын хариулт болгон нь айдас төрүүлж явдаг гэж сэтгэл зүйчид дүгнэжээ.

9. Маш цөөн хүмүүс л тэднийг ойлгодог

Харилцаа хүний аз жаргалын эх сурвалж болно. Бид хэн нэгэнтэй баяр хөөр, айдсаа хуваалцахыг хүсдэг. Сэтгэлээ дэлгэж ярьсны дараа нэг сайхан тайвширч эхэлдэг нь нууц биш.

Ухаантай хүнд ч гэсэн сэтгэлээ хуваалцах хэн нэгэн хэрэгтэй, хүн л болсон хойно баяр хөөр, сэтгэл зовоож байгаа хуваалцах хэрэгтэй. Харин тэд өөрсдийгөө ойлгох хүнийг олох тийм ч амаргүй. Тэднийг өөрсөд шиг нь гүн ойлгож, ухаарах хүнтэй л харьцахыг хүснэ.

10. Ухаалаг хүмүүс сэтгэл санааны асуудалтай болох магадлалтай

Өндөр IQ-тай хүмүүс сэтгэл санаагаар унах нь амархан байдаг. Өөрт тавьсан асуулт, түүндээ олсон хариулт нь тэднийг сэтгэлээр унахад хүргэнэ. Энэ байдал нь тэдэнд аз жаргал авчрахгүй, сэтгэл зүйн эрүүл мэндийг ч дэмжихгүй.

Хүний оюун ухаан – маш ярвигтай зүйл бөгөөд бүрэн судалж дуусаагүй л байна. Байнга дүгнэж шинжлэх, өөрийгөө бусдаас тусгаарлах – ухаантай хүмүүсийн насан туршдаа хийдэг түгээмэл амьдралын хэв маяг.

“Ухаалаг хүмүүсийн аз жаргал – маш ховор зүйл, би ер нь л учирч байсангүй” – Эрнетс Хемингуэй.

11. Аз жаргал – өдөр тутмын хүнд хүчир ажил

Ухаантай хүмүүс нийгмийн харилцаанаас маш амархан татгалзаж чаддаг. Энэ л шалтгааны улмаас тэд өөрсдийгөө аз жаргалгүй хүн гэж дүгнэж мэдэрдэг.

Үүнээс харахад ухаантай хүмүүс маш гажиг гэмээр зүйл сонирхдог. Өөрийгөө зугаацуулах эсвэл тайвшруулах хоббитой байлаа гээд хүмүүстэй харилцаагаа таслах шалтгаан болохгүй. Ямар нэгэн хэмжээгээр тэд харилцаагаа дэмжихийг хичээдэг.

12. Ухаантай хүмүүс олон нийтийн дунд биеэ эв хавгүй авч явдаг

Жирийн хүмүүс ухаантай хүмүүсийн амьдралын туршлага байдлыг ашиглах тохиолдол мөн гарна. Жирийн хүн баярлаж наадаж байхад, ухаантай хүмүүс өөрийгөө шүүмжилсээр сууна.

13. Ухаантай хүмүүс өөрийнхөө чадварыг алдахаас байнга түгшиж явдаг

Бусдын бүтэлгүйтэл, азгүйтэл нь тэднийг гүн шоконд оруулна. Ингээд л тэд өөрийгөө шүүмжилж, аливаа асуудлыг гүн гүнзгий судлах, дүгнэх ажилдаа орж өөрийгөө бусдаас тусгаарлана.

“Гүн ухаан, яруу найраг, урлаг бас улс төрийг төгс эзэмшсэн хүмүүс, үүнд Сократ, Платон ч орно – бүгд меланхолик хүмүүс байсан, заримынх нь меланхолик бүр өвчний шинж тэмдэг илэрч байсан удаатай”

Ухаантай хүмүүсийн ихэнх нь ажлын амжилт гаргаж албан тушаал ахиддаггүй, тэд өөрөөсөө сул дорой, боловсрол сул хүмүүсийн удирдлага дор ажилладаг. Зарим нэг ухаантай хүмүүс нь уран бүтээлч хүмүүс байх нь элбэг, гэхдээ хэн нэгэн эсвэл өөрийнхөө хүслийн боол нь болж заримдаа бүр өөрийгөө золионд гаргах нь ч бий.

“Энд хэлж байгаа үгнээс ганцыг нь ч ойлгож чадахааргүй ухаантай хүн шүү дээ би чинь” Оскар Уайльд

32
ГоёГоё
11
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Oyun Nyam

    Oyun Nyam

    2019/05/22 at 06:32

    Горе от ума.

  2. Bata Bataa Tomas

    Bata Bataa Tomas

    2019/05/22 at 08:55

    Aan tiim bhaa daanch uuriiguu oilgohgui bsiin iim uchirtai bsiin bna!

  3. Sainbileg Zaya

    Sainbileg Zaya

    2019/05/22 at 17:54

    ene uhaaniig odoo yaltai ch bilee ingeed tortsnoos hoish ?

  4. Dugarmaa Badarch

    Dugarmaa Badarch

    2019/05/22 at 18:47

    Ухаажих хэрэг бна уу кк

  5. Uranbaigali Ganhuyag

    Uranbaigali Ganhuyag

    2019/05/22 at 21:08

    ᠣᠳᠬᠠᠨᠮᠥ᠋ᠩᠬᠡ ᠭᠠᠩᠪᠠᠶᠠᠷ ene yg minii hair bnaa ( ehniih ni)

  6. Gege Hege

    Gege Hege

    2019/05/23 at 15:56

    uhaantai humuus chin teneg garuud bdgiin bish uu

  7. Jackall Juugee

    Jackall Juugee

    2019/05/23 at 16:27

    Uhaantai hun gej urgelj dotogshoo ooriigoo chimeelj bdag huniig heldeg.

  8. Б. Бадамдорж

    Б. Бадамдорж

    2019/05/23 at 17:10

  9. Duuya Duuya

    Duuya Duuya

    2019/05/23 at 19:56

    ухаантай байх хэцүү тэнэг байх бас хэцүү одоо яанам вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *